Завхан аймгийн Нөмрөг суманд отрын айл сураглаж очсон гэх нэгэн залуу үйлчлүүлэгчдээ заналхийлүүлсэн ШТС-ын түгээгч болон хот руу нь чоно дайрсан малчин айлд туслаад, хаанаас ирсэн хэн гэдгээ ч хэлэлгүй яваад өгсөн тухай мэдээлэл цахим орчинд шуугиан тарьж буй.

Түүнчлэн эл залуу зургадугаар сарын 2-нд дөрвөн настай хүүхэд рүү дайрсан чоныг буудаж хөнөөcөн талаар нэгэн залуу цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Манай ахын хүүхдийн амийг чоноос аварсан сайхан сэтгэлтэй залууг хайж байна. Ахынх маань Завхан аймгийн Нөмрөг суманд мал маллаж амьдардаг. Тухайн залуу нь “Сүхбаатар аймгаас отор хийхээр ирсэн айл байна уу” гэж манай ахын гэрт очсон юм билээ. Тэр өдөр овооны наадам болох гээд ах дөрвөн настай хүүхдээ “Хонио хотноос нь гаргачих” гэж хэлсэн гэсэн. Гэтэл гэнэт хонь руу нь чоно дайрч, ах гэрээсээ буу аваад хоёр удаа буудсан ч оноогүй гэсэн. Тэгээд өнөөх залуу ахын бууг булааж аваад, чоныг буудсан гэсэн. Чоно хүүхдээс нь хоёр алхмын зайтай л унасан байгаа юм. Хүүхэд нь аврагдсан учраас манай ах “Энэ мундаг залууд нэг хонь, нэг адуу өгмөөр байна. Олоод өгөөч” гэж над руу холбогдсон юм. Бидний хайж байгаа залуу ШТС-ын түгээгчид бас тусласан бололтой. Энэ баатарлаг залууг хайж байна” гэсэн юм.
-Сайн байна уу, та. Тухайн өдөр юу болсон талаар яриад өгөөч?
-Манай хоёр дүү тэр өдөр ээлжтэй байсан юм. Увс аймгийн номертой жижиг хар өнгийн машинтай хоёр залуу ирж, шатахуун авсан гэсэн. Тэгээд “Эндээс мөнгийг нь авчих” гээд карт өгсөн юм билээ. Гэтэл нөгөө карт нь болохгүй болохоор нь арга ядаад төв рүү залгаж, дугаараар нь хайлгасан гэсэн. Төвөөс “Энэ карт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш гүйлгээ хийгдээгүй, мөнгөгүй байна” гэж хэлсэн юм билээ. Манай түгээгч нөгөө хоёр залууд “Карт чинь уншихгүй байна” гэж хэлэхэд “Та карт эвдчихлээ” гээд загнаж, маргаан үүссэн гэсэн.
-Хоёр залууг зодож, танай түгээгчид машиных нь түлхүүрийг авч өгсөн залуугийн талаар?
-Тэр үед хар үүргэвч үүрсэн нэг залуу ирээд “Тосол авъя” гэсэн юм билээ. Манай түгээгч “Та хүлээж байгаарай. Би энэ хоёр залууд үйлчилчихээд очлоо” гэж хэлсэн гэсэн. Маргаан болох үеэр гүйж ирээд “Та хоёр эмэгтэй хүнтэй зөв зохистой харьц. Та нарын карт болохгүй байгаа юм бишүү” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд нөгөө хоёр залууг зугтах оролдлого хийх гэж байхад нь машины түлхүүрийг нь авч, зодоон болсон гэсэн. Машины түлхүүрийг нь манай түгээгчид өгөөд “Та мөнгөө авч байж өгөөрэй” гэж хэлчихээд гүйгээд алга болсон гэсэн. Төд удалгүй урд зам дээрээс нь машин хөдлөөд явсан гэж манай түгээгч хэлсэн.
-Таны оруулсан бичлэгт тэр залуугийн царай тод харагдахгүй байх шиг байна лээ. Түгээгч тань танихгүй гэнэ үү?
-Зүс харж байгаагүй залуу байсан гэсэн. Би тухайн үеийн бичлэгийг ямар эвлүүлэг болон нэмэлт хачиргүйгээр цахим хаягтаа оруулж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Хэрэв тэр залуу байгаагүй бол манай түгээгч ямар ч байдалд орох юм билээ.
-Нөгөө хоёр залуу мөнгөө өгсөн үү?
-Харуулын албандаа хэлж, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, цагдаа ирсэн юм. Би “Та хоёр мөнгөө өгчихөөд яв” гэж хэлэхэд “Та нутгийнхаа хүнийг дуудаж, бид хоёрыг зодуулсан. Гомдолтой байна” гэж хэлсэн. Цагдаа “Гомдлоо бичээд өг. Камертай учраас бичлэг үзэж, хэргийг чинь шийдээд өгнө” гэж хэлээд машиных нь бичиг баримтыг аваад явсан. Төд удалгүй нөгөө хоёр залуу “Эгч ээ, бид хоёрын буруу. Бид мөнгөө аваад ирье” гээд банк явсан байгаа юм. Банкнаас мөнгөө авчирч өгөөд, машинаа унаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Гэтэл цагдаа “ШТС-ын эрхлэгч, түгээгчийг дагуулж ирж, гомдолгүй гэж хэлсэн үед явуулна” гэсэн байна лээ. Би түгээгчтэйгээ очиж, гомдолгүй гэж хэлсэн. Мөнгөө л авсан бол бид хоёрт гомдох зүйл байхгүй. Ийм л зүйл болсон.
-Түгээгчид тусласан залуу дөрвөн настай охины амийг аварсан гэж үнэн болов уу. Танай суманд тийм хэрэг гарсан юм уу?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Намайг бичлэг оруулсны дараа ийм мэдээ цахимаар яваад байсан. Хэрэв суманд тийм зүйл болсон бол дуулдах ёстой. Тийм зүйл сонсоогүй. “Арвижих Арвиа” гэсэн хаягтай нэг залуу над руу чат бичиж, “Та бичлэгээ явуулаад өгөөч” гэж удаа дараа хэлсэн. Хугацаа нь урт бичлэг учраас би явуулж чадаагүй. Тэгээд цагдаагийн дугаарыг өгсөн.

Харин бид Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдартай холбогдож, малчин айл руу чоно дайрсан эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Зургадугаар сарын 2-нд айлын хоттой хонь руу чоно дайрсан гэх дуудлага ирээгүй. Хэрэв манайд дуудлага ирсэн бол бид үхсэн чононоос шинжилгээ авах байсан. Зургадугаар сарын 2-нд Баянзүрх овооны тахилга болсон нь үнэн.
Харин 5-6 хоногийн өмнө морьтой хүн рүү галзуу чоно дайрсан тохиолдол гарсан. Бид шуурхай арга хэмжээ авч, чоныг устгаж, шинжилгээ авсан. Энэ нь дээрх үйл явдалтай холбоогүй” гэв.

Харин бид ахынх нь хүүхдийн амийг аварсан залууг хайж байна хэмээн бичсэн “Арвижих Арвиа” гэх хаягтай залуутай холбогдож, хэргийн талаар тодруулахад “Ахынх маань Завхан аймгийн Нөмрөг сумын Буга-Өндөр багт мал маллаж амьдардаг. Тийм хэрэг болсон нь үнэн. Үл таних залуу хүүхэд рүү нь дайрсан чоныг буудаж, унагаагаад аваад явсан гэсэн. Ингэхдээ “Танайд гарз, хохирол учраагүй юм чинь би чоноо аваад явлаа” гэсэн байна лээ. Тухайн үедээ ах маань сандраад нэрийг нь асууж чадаагүй гэсэн. Тэгээд цахимаар хайж байгаа юм. Харин ШТС-ын түгээгчид тусласан залуу манай ахын хүүхдийг аварсан эсэхийг сайн мэдэхгүй. Тэр залуу мөн болов уу гээд л таамаглаж, хайж байна. Манай ахыг Болдбаатар гэдэг. Зарим хүн итгэхгүй зодуулсан хүмүүс хайлгаж байна гэж хэлсэн. Тийм зүйл байхгүй шүү” гэлээ.
Бид түүний өгсөн мэдээллийн дагуу Нөмрөг сумын ЗДТГ-ын ажилтантай холбогдож, малчин Болдбаатарын дугаарыг авсан боловч холбогдоогүй юм. Харин Буга-Өндөр сумын иргэнтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр “Болдбаатар манай ахын малыг малладаг юм. Би энэ талаар сонсоод өөртэй нь холбогдож, тодруулсан. Ийм зүйл болсон нь үнэн юм билээ. Зургадугаар сарын 2-ны 04:00 цагийн орчимд болсон гэсэн. Үл таних залуу Болдбаатар ахад тусалж, чоныг нь буудаж, хүүхдийг нь аварсан гэсэн. Тэгээд Болдбаатар ахын гэрээс тэвнэ авч, чонынхоо аманд хийгээд аваад давхиад явчихсан гэж хэлсэн” гэлээ.
| Нөмрөг сумын ШТС-ын эрхлэгч Т.ГАНТУЯА: Манай түгээгчид тусласан залуугийн бичлэгийг нэг хүн авъя гэж олон удаа холбогдсон |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |