“Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Б.Амаржаргалыг жилийн турш ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа аж. Анх 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 181/шш2020/00702 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж байжээ. Харин энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дахин түүнийг эрэн сурвалжлахаар зарласан байна. Бүтэн жилийн турш ЦЕГ-аас өөрийг нь ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа талаар Б.Амаржаргалаас тодрууллаа.

Тэрбээр “ЦЕГ бүтэн жилийн турш намайг эрэн сурвалжилж байгаад гайхаж байна. Би ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүтэй ярьж, ямар цагдаа, ямар хэргээр намайг эрэн сурвалжилж байгаа талаар асуусан. Эргээд надад хариу хэлнэ гэсэн. Би өнгөрсөн жилийн хугацаанд оршин суугаа хаягаа сольсон. Тийм болохоор намайг хайгаад байгаа юм уу, мэдэхгүй. Маргааш Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, уулзана. Намайг эрэн сурвалжилж байгаа цагдааг би хайгаад, сууж байна. Намайг телевизийн нэвтрүүлэгт орж байхад хүртэл хайгаад олчихмоор юм даа. Яг үнэндээ намайг ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгааг мэдэхгүй байна" гэлээ.
| “Унагалдайн мухлаг”-ийн хөтлөгч Б.АМАРЖАРГАЛ: Намайг ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгааг мэдэхгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |