Баян-Өлгий аймгийн Толбо сумын гуравдугаар багт байрлах Хар нууранд арванхоёрдугаар ангийн зургаан эрэгтэй хүүхэд автомашинтайгаа живж, амиа алджээ.
Энэ талаар Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Талийгаач хөвгүүд зургадугаар сарын 10-нд Хар нуурын эрэгт очсон байна лээ. Осол 00:00 цагийн үед болсон гэсэн. Сурагчид "УАЗ-469" автомашинтай явсан бөгөөд жолооч нь хөдөөний айлын хүүхэд байсан юм билээ. Тэр хүү сумын төв рүү орж, найзуудыгаа аваад Хар нуур руу зугаалахаар явсан байгаа юм. Зургуулаа нуурын эрэгт сууж байгаад нэг найзыгаа авахаар хөдлөх гэж байгаад осолджээ. Машинаа нуурын эрэгт тулгаж тавьснаа мэдэхгүй ухарч, живсэн байна. Тэр хэсэг нь маш гүнзгий. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад өглөө нь ирсэн. Аймгийн төвөөс аврагчид ирж, автомашин, жолооч хүүг гаргаж авсан. Мөн удалгүй талийгаач нарын цогцсыг гаргаж авлаа. Одоогийн байдлаар задлан шинжилгээ хийж байна. Хөвгүүд загас барьсан, агнасан ул мөр илрээгүй. Идэж байсан загасны бүтээгдэхүүн, ус, ундаа машин дотроос нь гарч ирсэн. Сурагчид нэг ангийнх байсан.Цагдаагийн байгууллагад хэн дуудлага өгснийг нь мэдэхгүй. Хар нуураас 2-3 километрийн зайтай айлууд нутагладаг” гэв.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
| К.БАТЫТТАН: Зургаан сурагч Хар нуурын эргээс хөдлөхдөө ухарч, живсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |