• Өнөөдөр 2021-06-21

АН-ын нягтлан н.Нарантуяаг 24 сая төгрөг бэлнээр авч явахад нь баривчилжээ

2021-06-09,   2554

Өнгөрсөн шөнө Ардчилсан намын нягтлан н.Нарантуяаг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх тасгаас баривчилжээ. Энэ талаар Ардчилсан намын хуулийн зөвлөхөөс тодруулахад "Манай нягтлан Нарантуяаг баривчилсан нь үнэн. АН-ын байрнаас Нарантуяа нягтлан 24 сая төгрөгтэй гарч явахад Хан-Уул дүүргээс баривчилсан байна. Ажиглагч нарын цалинг олгох гээд явж байсан юм билээ. Нэр дэвшигч Эрүүгийн цагдаагийн албанд өөрийн биеэр ирж тайлбарлаж, өнөө өглөө суллуулсан. Одоо авч явсан 24 сая төгрөгийг нь авчихвал болно. Манай намын бүх дансыг хаасан учраас ажиглагч нарын цалинг бэлнээр олгох гээд явж байхад нь баривчилсан байна" гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санаал хураалт өнөөдөр 07:00 цагаас албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж байгаа. Саналт хураалт 07:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
АН-ын нягтлан н.Нарантуяаг 24 сая төгрөг бэлнээр авч явахад нь баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 21:14:20
    Иргэн: МОНГОЛОО. ЭХ ОРНОО ХАЙРЛАХЫГ. МЭДДЭГГҮЙ. . МӨНГӨНИЙ. ЗОЛИОС БОЛЖ ЭНД. ТЭНД. БАЛАЙРЧ. БИЧДЭГ. АМЬГҮЙ. АЛБАТ. ЦЭВЭРЛЭХ. ХЭРЭГТЭЙ. ЁС. СУРТАХУУНТАЙ. . БАЙХ. ХЭРЭГТЭЙ. ХҮМҮҮЖИЛ. БАЙХ. ХЭРЭГТЭЙ. НЭГ. Л. ГУДАМЖНЫ. БҮДҮҮЛЭГ. УЛСУУД. ШИГ. . БАЙХ ЮМ. МОНГОЛЫН. ЗАСГИЙН. ГАЗРЫГ. ХҮНДЭЛЖ. ХУУЛИАРАА АМЬДРАХ. ЁСТОЙ. ЛУУХААНД. . ТАНАР. ЮУ. Ч. ХЭЛЖ . ЧАДАХГҮЙ. ГӨЛГӨР. ГӨЛӨЛЗСӨН. ЮМНУУД Л. А юу вэ? Хүн үнэн үнэн БОЛНО. ШҮҮДЭЭ. МОНГОЛОО. ХАЙРЛА ХУУЛИАНДАА. ЗАХИРАГД. БҮР. ЗААВАЛ . ЗАХИРАГД. ЧАДАХГҮЙ П. БОЛ. ХАРИУЦЛАГА. ХҮЛЭЭХ. ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 13:03:37
    Ard: Enhbataa demjeerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 12:58:44
    хө: ардын намын үнэмлэхтэй бол 200 к өгч байгаа гэсэн үнэнүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 12:06:22
    Зочин: Машин зарсан мөнгө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 11:53:57
    zochin: Ene Hurelsuh, Oyun-Erdeneteigee zailaasai bilee. Zugeer l shudarga orsoldooch. Hamag dansiig ni haalgachihaad, tsaana ni ajillaj bgaa humuus tsalingaa avah erhtei sh dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414