Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
Энэ талаар тус сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад “Сумын төвөөс 40 гаруй километрийн зайтай байрлах Жаргалант багийн малчин О-ын малын хотонд гоц халдварт шүлхий өвчин гарсан. Анх тавдугаар сарын 31-нд энэ тухай дуудлага сумын ЗДТГ-т ирсэн. Малын дээжээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар руу явуулж, шинжилгээнд хамруулсан. Шинжилгээ хариу өчигдөр гарч, шүлхий өвчин гарсан нь батлагдсан. Одоогийн байдлаар малчин О-ын 306 бог мал шүлхий өвчин туссан. Гоц халдварт өвчин гарсан газарт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон байгаа. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.
| Галшар суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |