Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашаас эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд бүсээ чангалж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болоод байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор өдөрт 1-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхэлсэн шатахуун импортлогчид сонгууль дуусмагц шатахууныхаа литр тутмын үнийг нэгэн зэрэг нэмэхээр болж, тохиролцсон байна. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ асуудлаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, АМГТГ-аас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид баттай эх сурвалжаас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд яагаад өмнө нь биш, өнөөдөр биш, харин Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашаас шатахууныхаа үнийг нэмэх болсныг тодруулахад, Засгийн газраас тэдэнд сонгууль дуустал буюу зургадугаар сарын 9 хүртэл шатахууныхаа үнийг нэмэхгүй, одоогийн үнийг хөдөлгөхгүй барих хатуу даалгавар өгсөн аж. Өөрөөр бол, литр шатахуун тутамд 100-200 төгрөг, өдөрт 1-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа шатахуун импортлогчид дампуурахгүйн тулд зайлшгүй үнээ нэмэх шаардлагатай болсон боловч Засгийн газраас “тас хориглож”, харин Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хүлээх чиглэл өгсөн нь энэ гэнэ.
Учир нь, сонгуулийн өмнө шатахууны үнэ нэмэгдвэл мах, гурил, будаа, талхнаас эхлээд бүх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар ард иргэд Засгийн газрыг буруутгаж эхэлнэ. Тиймээс Засгийн газар сонгууль дуустал иргэдийг бухимдуулахгүй, элдэв эсэргүүцэлтэй тулгарахгүй, нэр хүндээ сэвтээхгүй байх зорилгоор шатахуун импортлогчдод түр зуур төмөр нүүрээ үзүүлж байгаа нь энэ аж. Харин сонгуулийн дараа жолоог нь сул тавих юм гэнэ. Иймд олон сар алдагдалтай ажилласан шатахуун импортлогчид сонгууль дуусахыг хоног тоолон хүлээж байгаа гэнэ.
Бид эхлээд шатахууны бөөний үнэ ямар байгааг сурвалжилхаар Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, 22-ын товчооны ойролцоо байрлах ШТС-уудын агуулахад очсон юм. Тус хэсэгт шатахуун импортлогч таван компанийн агуулах байрладаг юм. Гэвч нэгдүгээрт, цар тахлын дүрэм журам, хоёрдугаарт, галын аюултай онцгой бүс учраас гаднын хүн нэвтрүүлэхгүй, өөрсдөө гарч ирэх боломжгүй гэсэн тул бид менежерүүдтэй нь утсаар холбогдож, одоогийн үнэ ханшийг нь тодруулсан. Аж ахуйн нэгжүүдийн агуулахад одоогоор АИ-92 автобензиний бөөний үнэ нь 1590 төгрөг байгаа бол дизель түлшний бөөний үнэ нь 1880 төгрөгийн үнэтэй байна.
“Магнай трейд” ХХК-ийн агуулахын менежер “Манайх А92, 80 шатахууныг агуулахаас зарахгүй байгаа. Дизель түлш литр нь 1880 төгрөгийн үнэтэй байна. Хилийн цаана үнэ нэмэгдсэн учраас бид үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна”
Уншигч, үзэгч та анзаарсан бол бидний холбогдсон хоёр агуулахын аль аль нь АИ92, А80 шатахууныг борлуулахгүй байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц үнээ нэмэх гэж байгаа учраас шатахуунаа нөөцөлж байж болзошгүй байгаа юм. Түүнчлэн тэд шатахууны үнэ удахгүй өсөх гэж байгааг ч нуусангүй.
Үүний дараа бид “Магнай трейд” ХХК-ийн ШТС-ийн түгээгчээс жижиглэнгийн шатахууны үнийг тодруулсан. Одоогоор АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 1450 төгрөг, дизель түлшний жижиглэнгийн үнэ 2250 төгрөг байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц энэ үнэ багадаа 100-200 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан байна.
Тэрбээр “Дизель түлшний үнэ өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэн. Шатахууны үнэ тогтвортой байна. Гэхдээ сонгуулийн дараа нэмэгдэнэ гэсэн сураг гараад байгаа” гэсэн юм.
Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлээд буй энэ үед шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэж, ард иргэдийн амьдрал шууд элгээрээ хэвтэнэ. Гэвч шатахуун импортлогчид ард иргэдийн амьдралыг бодоод шатахууныхаа үнийг нэмэхгүй байж байгаад дампуурна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ зайлшгүй нэмэгдэж, ард иргэдийн амьдрал хэцүүдэх нь цаг хугацааны асуудал болчихлоо гэсэн үг. Тэгвэл бид энэ асуудалд салбар яам, АМГТГ-аас ямар бодлого барьж байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүн хэлтсийн дарга Н.Энхцогтоос тодрууллаа.
-Цар тахлын нөлөөгөөр сүүлийн жил гаруй хугацаанд газрын тосны үнэ унаж, шатахууны үнэ буурсан. Харин дэлхий нийтээр вакцинжуулалтын ажил өрнөж, зарим улс хилээ нээж, хэвийн горимд шилжсэнээр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэх болсон. Үүнийг шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар судалгаа бий юү?
-Дэлхийд газрын тосны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас нэмэгдэх болсон. Улмаар брент тосны үнэ 45 ам.доллар байснаас тогтмол нэмэгдэж өнөөдрийн байдлаа 70 ам.доллар гарчихаад байна. 2020 оны арван хоёрдугаар сард “Голдман сакс” банкнаас 2021 оны дөрөвдүгээр улиралд брент тосны үнэ 65 ам.долларт хүрнэ гэсэн таамаг гаргаж байв. Гэтэл дэлхийн эдийн засаг энэ хугацаанд маш хурдацтай сэргэж, хэрэглээ нэмэгдсэн байна. Ингээд тус банк эдийн засгийн таамгаа шинэчлэн оны эцэст брент газрын тосны үнэ 80 ам.долларт хүрнэ гэсэн судалгаа гаргасан байна лээ. Манайд улс шатахууныхаа 95 орчим хувийг ОХУ-ын Роснефть компаниас авдаг. Тус компани хилийн үнээ сар болгоны 25-26-нд өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын үнээ бидэнд тавдугаар сарын 25-нд өгсөн гэсэн үг. Ханшаа тавдугаар сарын 1-25-ныг хүртэл Сингапурын олон улсын бирж дээрх байсан тухайн төрлийн шатахууны дундаж ханшаар томьёолж, үнээ тогтоож байгаа юм.
-Тэгэхээр энэ өсөлт хэзээ манайд нөлөөлнө гэсэн үг вэ?
-Манай улсад шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ сүүлийн үед АИ-80, АИ-95 шатахууны үнэ нэмэгдсэн. Оны эхнээс хойш 100-200 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа. Харин АИ-92 бензинийг төрөөс үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын ханшийг 1450 төгрөгт барих арга хэмжээ авч байгаа. Орон нутгуудад ч мөн өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш тогтоосон үнэ ханшид нь барьж байгаа. АИ-92 авто бензин нь хамгийн өргөн хэрэглээнийх учир тогтвор барьж байгаа. Дизель түлшний үнэд тогтворжуулах арга хэмжээ аваагүй. Тиймээс зах зээлийн зарчмаараа үнэ дээш, доош хэлбэлзэж байна.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж, шатахууны үнэ хямд болоход Засгийн газраас шатахууны нөөц бүрдүүлэх чиглэл өгч байсан. Манай улс нөөц бүрдүүлж чадсан уу?
-Нөөц бий. Монгол Улс сарын хэрэглээгээ нөөцөлсөн гэж үзэж болно. Энэ нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч санхүүгийн асуудлаас шалтгаалж, өнөөдөр ийм хэмжээний нөөцтэй болж чадаагүй байна.
-Газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой агуулахуудад шатахууны үнэ нэмэгдэж ирсэн. Гэвч төрөөс барьж байгаа бодлогын хүрээнд шатахуун түгээх станцуудаар хямд борлуулж байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс шалтгаалж, шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үнэн. АИ-92 авто бензин импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж байгаа тохиолдол гарч байгаа. Бусад төрлийн шатахуун өргөн хэрэглээнийх биш гэж үзэж байгаа учраас зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаараа үнэ нь хэлбэлзэнэ.
| СОНГУУЛИЙН "БЭЛЭГ" ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ БАЙХ УУ |
|
S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |