Бид элгэнд нь унаж, эргээд түүндээ шингэдэг, хөрст дэлхийн хүмүүс билээ. Хөрс шороо үгүй бол ертөнц юун дээр тогтон өндийж, мөнхүү олон зүйл цогцлон биежих. Ийн бодох зуурт уйт намрын энэ тэнгэрт сүүлчийнх бололтой хэдэн шувууд нисэж үзэгдэнэ. Тэднийг харахад дасаж, танил болсон хүмүүс, юмс цөм эндэхийн ахуйг орхин одох гэж байх шиг санагдаад сэтгэлд нэг л хөндий мэдрэмж төрсөн сонин өглөө байлаа, өнөөдөр.
Тэгээд даруйхан тэнгэр тйиш ширтэхээ больж, түрүүхэн бодол санаанд эргэлдээд байсан хөрс шорооны тухай хэсэг бодлоо. Түүнтэй холбоотой шүлэг, найргийн талаар ч нэхэн санах гэж оролдлоо. Ихэнхдээ эх орон, нутаг, усны тухай шүлэгт л цөөн мөрт хэлхэгдсэн байхаас бүр нэг тухайлан бичсэн нь үгүй шиг. Харин хөрсийг өөрийн үр хүүхэд шигээ санан хайрлаж, эд, эс ширхэгээр нь мэдэрч, судалж, түүний зургийг зохион бүтээсэн эрхэм бол бий. Ерөөс энэ бүхнийг бодож, ийн бичиж эхлээд буй нь өчигдөррхөн хөрст дэлхийдээ үүрд шингэж, хүмүүний орчлонгоос мордсон нэгэн эрхмийн тухай өгүүлэх гээд буй юм.

Тэр мөрөөдөл, тэр хүсэл, хөрс судлалын салбарт тод мөр, томоохон бүтээлүүдтэй Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич, Чингис хаан одонт Д.Доржготов гуайнх байсан юм шүү дээ.
Хөрс судлаач, агрохимичийн салбарт өөрийн сандал, суудлаа зэхэж, олон зуун судалгаа бүтээлээ дэлгэрүүлэх завшаан түүнд арван жилийн сургуулиа төгсөхөд л олдсон юм билээ. Тэрээр 1957-1962 онд Зөвлөлт холбоот улсын М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж ирээд, Шинжлэх ухааны академи, Газарзүй геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрхлэгч, захирал гэх албыг хашихаас гадна голлох судлаач байсаар ирсэн.
Тэрээр залуу идэр наснаасаа эхлэн Монголын анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны хөрс хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй судалгаа хийсэн уйгагүй эрдэмтэн. Ингэхдээ тэрээр 1973 онд “Монголын хойт хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 1998 онд академич цол хүртсэн байна. Академич Д.Доржготов 1978 оноос хойш МУИС, УБИС-ийн газарзүйн мэргэжлийн оюутан, магистрант, докторантуудад хичээл зааж иржээ. Үүнээс гадна “Монголын нэвтэрхий толь”, “Монголын газар зүйн атлас”, “Монголчуудын түүх, соёлын атлас” зэрэг түүхийн судалгааны томоохон бүтээлийг туурвихад гар бие оролцсон эрхэм. Мөн эрдэм шинжилгээний 180 гаруй бүтээл бичиж нийтлүүлсний дотор “Монгол орны хөрс газарзүйн мужлалт”, “Хөрсний ангилал зүй”, “Монголы орны хөрс” зэрэг 15 гаруй ном дангаараа болон бусад эрдэмтэдтэй хамтран бүтээсэн байдаг.
| ОДОХУЙ: Бид элгэнд нь унаж, эргээд түүндээ шингэдэг хөрст дэлхийн хүмүүс билээ |
|
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |