Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм.
Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд, 2018 онд Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд зохион байгуулсан юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан амжилттай зохион байгуулав. "Монголын говийг дэлхийд таниулна" уриатай явагдсан уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.
![]()
Хамтрагч талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад идэвхи зүтгэлтэй ажиллаж багагүй хөрөнгө зарцуулжээ. Санхүүжилт ийнхүү нэмэгдэж байгаа нь говийн ховор амьтдын хамгаалал тэр хэмжээгээр сайжирч байна гэсэн үг юм. Үүнд, зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм. Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг 1 сая га-гаар нэмэгдүүлж чаджээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байлаа.
“Говийн гайхамшигт 6” санаачилгыг улам эрчимжүүлж, үр нөлөөг нь дээшлүүлэхийн тулд талуудын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг багасгах, хөрөнгө, ажиллах хүчийг үр ашигтай зарцуулахын тулд нэгдсэн, тогтвортой удирдлага бий болгох шаардлага үүсэж буйг ч талууд хэлж байв.
“Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Говь Гурван Сайханы тунхаг”- т тусгалаа. Үүнд, Говийн гайхамшигт 6” санаачилгыг нэгэн үзүүрт бодлогод чиглүүлэх баримт бичгийг салбарын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд БОАЖЯ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзлээ. Хэрвээ ингэж чадвал говийн ховор зэрлэг амьтдын хамгаалал нэг шат ахих боломжтой, тиймээс БОАЖЯ энэ асуудалд анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт найдаж буйгаа оролцогчдын олонхи нь хэлж байв.
![]()
Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь Өмнөговь аймаг "Говийн гайхамшигт 6" зүйлийн хамгаалалд манлайлан оролцохоо илэрхийлсэн явдал байлаа. Тиймдээ ч энэ манлайллыг талууд баяртайгаар хүлээн авч бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн “Говийн гайхамшигт 6” зүйл амьтан оршин буй нутгийн иргэд, бүлэг, нөхөрлөл, шийдвэр гаргагч талууд байгальд ээлтэй арга замаар экосистемийн үр өгөөжийг урт хугацаанд хүртэх, тухайлбал хөв цөөрөм байгуулах, говийн булаг шандын эхийг хашиж хамгаалах, баян бүрд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
“Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Энэ нь хамгааллын маш чухал ажил юм. Иймээс зэрлэг амьтдад ээлтэй жишиг гарц гарам байгуулах ажилд талууд хамтран ажиллах, ялангуяа зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг “Говь Гурван Сайханы тунхаг”- т онцгойлон тусгалаа.
| “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад Өмнөговь манлайлна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |