Ердөө хэдхэн жилийн өмнө нээлтээ хийж байсан жолоочгүй автомашины технологи өдгөө дэлхийн олон оронд нэвтэрч, түгээмэл хэрэглэгдэж байна. Үүний адилаар бусад техник, тоног төхөөрөмжүүд асар хурдацтай хөгжихийн зэрэгцээ хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан, робот туслахуудыг ар араас нь нээж, хэрэглээнд нэвтрүүлээд буй. Харин 2024 оны хувьд шинжлэх ухаан, технологийн салбарт томоохон ахиц дэвшил гарч, олон салбарт нөлөө үзүүлсэн шинэ нээлтүүд гарч ирлээ. Эдгээр шинжлэх ухаан, технологийн нээлтүүд нь хиймэл оюун ухаан, техник, систем, эрчим хүчний салбарт хувьсгал хийж байгаа бөгөөд Эргэлт.мн мэдээллийн сайт 2024 онд нээсэн онцлох шинжлэх ухаан, технологийн нээлтүүдээс танилцуулъя.
Хиймэл оюун ухаан технологийн салбарт:
Дөнгөж саяхан ChatGPT хиймэл оюун нээлтээ хийснээс хойш дэлхий дахин олон вебсайтуудаар хайгуул хийдэг томоохон мэдээллийн эх үүсвэртэй танилцаж байлаа. Тэгвэл хиймэл оюун ухаан энэ онд улам бүр хөгжиж, хүн төрөлхтөн анагаах ухаан, эм, эмнэлгийн салбарт хиймэл оюуныг ашигладаг болов. Тухайлбал, эмнэлгийн байгууллагууд MRI, CT зэрэг дүрс оношилгоог хиймэл оюун ухаан ашиглан хийдэг болсон бөгөөд эмчилгээний төлөвлөлт, эм, эмнэлгийн байгууллагын хөгжлийн талаар хиймэл оюунаар анализ хийлгэж, эмчийн туслах ч хийлгэдэг болжээ. Түүнчлэн АльфаФолд зэрэг хиймэл оюуны систем хүний уургийн бүтцийг 3D-гээр нарийвчлан харуулж, ямар эм хэрхэн нөлөөлөх талаар дүрслүүлэн үзүүлэх болсон гэнэ.

Тархитай холбогддог чихэвч:
Чихэвчний шинэ эрин Нюүрал Ийрбадс буюу тархитай холбогддог чихэвч мөн 2024 онд нээлтээ хийлээ. Тархитай холбогддог чихэвчний ерөнхий үүрэг нь хүний тархийг компьютертэй холбож, тархины долгионыг команд болгон хувиргаж компьютер рүү шилжүүлэх гэнэ. Энгийнээр тайлбарлавал, нюүрал ийрбадс чихэвчээр хэрэглэгч компьютертээ харж, хүрэлгүйгээр бодох төдийд команд өгч, компьютерээ ашиглах боломжтой болж байгаа юм байна. Одоогоор тархитай холбогддог чихэвчний хөгжүүлэлтийг BCA, CES зэрэг цөөн компани хийж байгаа бөгөөд үнийн хувьд 500 ам.доллар буюу хоср сая орчим төгрөгөөс эхэлж байгаа аж.

Ухаалаг бөгж:
Ухаалаг цагны хөгжил хэдхэн компанийн хөгжүүлэлтээр зогсоход технологийн акулууд олон улсын анхаарлыг татсан шинэ ухаалаг бөгж нээлээ. Ухаалаг бөгжийн хувьд цагнаас биет хэмжээний хувьд жижигхэн, тээвэрлэхэд хялбар бөгөөд хэд хэдэн шинэ функц нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, ухаалаг бөгжөөр хэрэглэгч өөрийн эрүүл мэндийн бүх үзүүлэлтээ хянаж болох бөгөөд маш сайн мэдрэгчтэй GPS-тэй тул хүүхдүүддээ авч өгөхөд үзэмж сайтай, хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавих боломжтой болж байгаа гэнэ. Түүнчлэн ухаалаг бөгж зүүсэн хуруугаараа заан гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах боломжтой бөгөөд үнийн хувьд 300 ам.доллар буюу сая гаруй төгрөгийн үнэтэй байна.

Нарыг орлох цөмийн реакторын бүтээн байгуулалт:
Франц Улс нарыг орлож чадах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реакторын бүтээн байгуулалт эхлүүлэв. Тухайлбал, Парис 2006 онд Олон улсын термоядролын туршилтын гэрээнд гарын үсэг зурсан хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төслөө энэ оноос эхлүүлэв. Урьдчилсан тооцоогоор цөмийн реактор 23 мянга гаруй тонн жинтэй, 150 сая градусын температурыг тэсвэрлэх чадвартай байх бөгөөд уг төсөлд Францаас гадна дэлхийн 30 өөр орон хамтран ажиллаж байна. Түүнчлэн уг бүтээн байгуулалт хүн төрөлхтний түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн том нээлт болоод зогсохгүй нар, нарны эрчим хүчийг орлох боломжтой талаар цөмийн реакторт ажиллаж байгаа эрдэмтэд мэдэгджээ.

Хиймэл оюун ухаан хиймэл эрхтэн үйлдвэрлэдэг болов:
Хиймэл оюун ухаан хөгжил эмнэлгийн салбар, тэр дундаа биоматериалын үйлдвэрлэлийн хөгжилд асар том нөлөө үзүүлэв. Тодруулбал, хүн төрөлхтөн биоэлектрон материал, хиймэл эрхтэн үйлдвэрлэж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Хиймэл эрхтний үйлдвэрлэл ажилладаг эрдэмтдийн тоо бага, үйлдвэрлэлийн шатлал, шаардлагатай хөрөнгө оруулалт өндөр байдаг нь хиймэл эрхтэн үйлдвэрлэгчдийн дунд том асуудал байсаар ирсэн. Тэгвэл өдгөө хиймэл оюун ухаанаар удирдуулсан гар бүхий роботууд хиймэл эд, эрхтний үйлдвэрлэлийг хариуцан төлөвлөлт, үйлдвэрлэл зэрэг бүх ажлыг гардан хийх болжээ.

Хиймэл дагуулын шинэ дэвшил:
Дэлхийн томоохон орнууд, тэрбумтнуудын 2024 онд сансарт хөөргөсөн хиймэл дагуулууд энэ салбарт нэгэн шинэ дэвшлийг авчирлаа. ХАПС систем буюу сансарт байрлах хиймэл дагуул, платформуудаар интернэт сүлжээг дэлхийн хаана ч хүргэх боломжтой болсон. Түүнчлэн хиймэл дагуулыг ашиглан байгал орчин, цаг агаарт мониторинг хийх боломж бүрдэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн ойрын ирээдүйд хиймэл дагуул ашиглан цаг агаарыг удирдах ч боломжтой болж мэдэхийг тус салбарын эрдэмтэд онцолж байна.

Сансар судлалд:
2024 онд сансар судлалын салбарт Олон улсын сансрын станцын Артемис төсөл, Японы ММХ буюу Ангараг гаригийн судлах томоохон хоёр төсөл хэрэгжлээ. Тухайлбал, Олон улсын сансрын станцын Артемис төслөөр сарны гадаргууны судлалыг шинэ түвшинд хүргэсэн бол Японы ММХ төслөөр 2024 ондоо багтан Ангараг гариг дээрээс дээж авахаар төлөвлөж байгаа аж. Уг хоёр төсөл нь сансар судлалын салбараас онцлох томоохон хоёр ажил болж байгаа бөгөөд Олон улсын сансрын станц, Европын сансар судлалын агентлаг, Японы Фобос компани хамтран ажиллаж байна.

| 2024 ОНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТҮҮД |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |