Нобелийн шагналт физикч Адам Риссийн “НАСА”-гийн сэтгүүлд хэвлүүлсэн шинэ судалгааны нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Адам Рисс 2011 онд Нобелийн шагналыг олон ертөнцийн тэлэлтийн хурдыг нээн илрүүлснээрээ хүртсэн бөгөөд энэ удаагийн судалгаандаа одон орон дурандсаны улмаас олсон сэжүүрээ хөөж, Габбл буюу ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжих хэмжүүрт зөрүү байгааг илрүүлжээ. Орчин цагийн хамгийн нөлөө бүхий физикчдийн нэг гэггдэг Адам Рисс шинэ судалгаагаараа “Хүн төрөлхтөнд ертөнцийн эхлэл, хар материйн талаар буруу ойлгуулсан байж болзошгүй” гэсэн асуудлыг гаргаж ирээд байгаа аж.
Ертөнцийн үүсэл бурхны саад тотгортой хэтэрхий адилхан тул шинжлэх ухааны үүднээс тайлбарлан тодорхойлох боломжгүй мэт санагддаг. Эрдэмтэд болон шашны үзэлтнүүдийн санал нэгддэг ганц зүйл бол уг санаа юм. Гэхдээ томоохон дэлбэрэлт болохын өмнө ертөнц үүсэх эх суурь болсон ямар нэг зүйл байсан л баймаар. Тухайлбал, Хуучин гэрээслэл "Үүсэл" гэдгээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр, манай дэлхий тодорхой цаг хугацаанд үүссэн болов уу. Гагцхүү бурхан гэдэг мөнхийн зүйл гэж ойлгогддог. Тэгвэл бурхан ертөнцийг бүтээх хүртлээ юу хийж байсан юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Эртний домгууд ч хүртэл бүтээгчийн тухай ер бусын олон төрлийг дүрслэн өгүүлдэг байсан ч эцсийн дүндээ хоёр үндсэн хувилбар дээр л санал нэгдэж байсан. Энэ нь ертөнц тодорхой цаг хугацаанд үүссэн юм уу эсхүл мөнх оршин тогтнож байсан гэсэн хоёр үзэл хэмээн Медфорд /АНУ, Массачусетс муж/ хотын Тафтс их сургуулийн физикч, профессор, сансар судлаач Александр Виленкин онцолжээ. Энэтхэгийн шашны ариун судар "Упанишада"-д "Энэ ертөнц анх хий хоосон зүйл байсан. Удалгүй оршин тогтносон. Энэ нь өндөг болон хувирсан. Өндөг хэвээр бүтэн жилийг өнгөрүүлсэн. Дараа нь уг өндөг нээгдсэн. Тэр дотроос наран гарсан. Хүслийн бүхий л объект болон бүх ахуй түүний төрөлтийг "Ура" хашгиран угтсан".
Энэ санаа хэтэрхий энгийн харагдаж байгаа ч бүтээлийн бусад түүхэнд байдаг чухал дутагдлыг өөртөө агуулж байгаа юм. Эрт үеийнхэн эл асуудлыг ч сайн ойлгодог байж. Тухайлбал, Энэтхэгийн яруу найрагч, философич Жинасена IX зуунд, "Зарим тэнэгүүд дэлхийг бүтээгч эзэн бүтээсэн гэж батлахыг хичээдэг. Ертөнцийг бүтээсэн гэх санаа эрүүл ухаанд багтамгүй. Хэрэв бурхан ертөнцийг бүтээсэн юм бол бүтээх хүртлээ тэр хаана байсан юм бэ Янз бүрийн үүсгэгч материалгүйгээр бурхан ертөнцийг яаж бүтээх юм бэ Ер нь бурхан ертөнцийг бүтээсэн гэсэн сургаал ямар ч утга учиргүй зүйл. Ертөнц өөрөө бий болсон зүйл, яг л цаг хугацаа шиг эхлэл төгсгөлгүй...
Хэн нэгнээр бүтээгдээгүй хэзээ ч устахгүй энэ ертөнц өөрийн гэсэн хууль ёсоор оршин тогтносоор байх болно гэдгийг мэдэгтүн" хэмээн бичиж байжээ. Их дэлбэрэлтийн онолын дагуу бидний эргэн тойронд буй бүхий л матери 14 тэрбум орчим жилийн өмнөх сансрын галт бөмбөрцгөөс үүссэн аж. Гэвч энэхүү галт бөмбөлөг хаанаас бий болсон юм бол Дэлхий их дэлбэрэлтийн дараа эрчимтэйгээр өргөсөж эхэлсэн агаад томорч буй галт бөмбөлөг үлэмж бяцхан вакуумын хөврөлөөс үүссэн байж болохыг харуулж байсан гэнэ. Гэсэн хэдий ч эл анхдагч хөврөл хаанаас үүссэн байж болох уу гэдэг асуулт хэвээр үлдэж байгаа юм.
Тиймээс сансар судлаачид энэ гижиг хүргэм сэдвийг хөндөхийг төдийлөн яардаггүй. Хариулт ямар байлаа ч "Түүний өмнө юу байсан юм бэ" гэсэн асуулт гарч ирнэ.
Ертөнцийг мөнхийн гэх бас нэгэн онол байна. Үүнийг мөн л энэтхэгчүүд эрт үед бодож олсон байна. Бүтээл, сүйрлийн дуусашгүй мөчлөгийг Шива бүжгээр бэлгэддэг. Дэлхий нэг хэсэгтээ сэргэн мандаж, хөгжинө. Дараа нь доройтон мөхнө. Эртний Энэтхэгийн эл санаа шинжлэх ухааны сансар судлалд "лугшигч ертөнц" гэх нэрийг авсан агаад өргөсөх, нарийсах мөчлөгөөр явагддаг байна.

2002 онд Кембрижийн их сургуулийн эрдэмтэн Нейл Турок, Пристоны их сургуулийн профессор Пол Стейнхардт нар уг онолыг мөн дэвшүүлжээ. Тэд ертөнцийн түүх мөнх давтагдах мөчлөгөөс бүрддэг. Мөчлөг бүр халуун, өргөсөгч галт бөмбөлгөөс эхэлдэг. Бөмбөлөг өргөсөн тэлсээр тэнгэрийн заадас болж, удалгүй вакуумын энергийг ялгаруулж эхэлнэ. Энэ агшнаас дэлхий геометрийн хөгжлөөр өргөсч эхэлдэг бөгөөд өөрийн хэмжээгээ 10 тэрбум жил тутам болгон ихэсгэдэг. Триллион жилийн дараа энэ удаан хугацааны өргөслийн эцэст дэлхий гэнэт нэг төрөл болно.
Эцэст нь өргөсөл удааширч, дараа нь нарийсал болон өөрчлөгддөг. Ертөнц сүйрч, тэр даруйдаа эргэн сэргэж шинэ мөчлөгт эхлэл өгдөг. Эрдэмтдийн баталж буйгаар тэдний дэвшүүлэн үзүүлж буй эл дүр зурагт үүслийн хувьд ямар ч асуудал үүсэхгүй байгаа аж. Ертөнц үргэлжид нэг мөчлөгийг дамжин өнгөрч буй агаад ямар ч эхлэл байхгүй гэнэ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар үүсэлгүй мөнх ертөнцийн тухай хоёр загварыг сонирхох боломжтой байна. Нэг нь мөнхийн өргөсөл дээр үндэслэгдсэн бол нөгөө нь мөчлөгийн хувьсалтай холбоотой.
Энэ хоёр онол дээр зогслоо ч гэсэн их дэлбэрэлтийн үүслийн асуудал учир битүүлэг хэвээр үлдэнэ. Түүний шалтгаан, явцыг ойлгохын тулд физикчид "Шинээр мэндэлсэн ертөнцийг лабораторид хэрхэн бэлтгэх вэ" гэсэн асуулт тавьжээ.

Энэ санаа тийм ч шинэлэг зүйл бус. Хэдхэн жилийн өмнө физикчид их дэлбэрэлт үүсгэхэд шаардагдах энергийг ялгаруулж үзэх үед судлаачид их хэмжээний энергийг нэг цэгт лабораторид төвлөрүүлбэл яах бол гэж сонирхож байсан. Өөрөөр хэлбэл, их дэлбэрэлтийг бяцхан хувилбараар хийж болох болов уу хэмээн Стэнфордын их сургуулийн физикч Андрей Линде ярьсан байна.
Америкийн нэрт физикч Митио Какугийн хувилбараар энэ тохиолдолд цаг хугацаа сансар огторгуйн сүйрэл төдийгүй хар нүхтэй ч учирч болох талтай гэнэ. Тэгвэл Массачусетсийн технологийн хүрээлэнгийн физикч Алан Гут түүнтэй санал нэг бус буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "нэг цэгт" цаг хугацаа-сансар огторгуйн бяцхан усан цэврүүнүүд үүсэх болно. Тэдгээрээс харьцангуй томууд нь цаг хугацаа сансрын орон зай дахь хөөсөнд алга болчихгүйн тулд бүрэн хэмжээний ертөнц болон салаалж болох юм гэжээ.
Эцсийн дүндээ их дэлбэрэлтийн онол хувьслын онол шиг үндсэн дутагдалтай гэж эрдэмтэд дүгнэжээ. Ертөнц буюу дэлхий дээрх амьдрал үүссэнийхээ дараа хэрхэн өөрчлөгдсөнийг ямар ч онол төрөл бүрээр тайлбарлаж чадах ч чухам юунаас үүсэлтэйг тайлбарлах хүчин алинд нь ч алга. Магадгүй эртний философичдийн "Дэлхий цаг хугацаа шиг эхлэл, төгсгөлгүйгээр бүтээгдсэн" гэх үзэл зөв ч байж болох юм.

| НОБЕЛИЙН ШАГНАЛТ ФИЗИКЧ АДАМ РИСС: ЕРТӨНЦИЙН ЭХЛЭЛ, ХАР МАТЕРИЙН ТАЛААР ХҮН ТӨРӨЛХТӨНД БУРУУ ОЙЛГУУЛСАН БАЙЖ МЭДНЭ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |