Нобелийн физикийн шагналт эрдэмтэн Карл Виманы ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Ноён Виман, та уншигчдад өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
-Би Стэнфорд их сургуулийн физик болон боловсролын тэнхимийн профессор. Шинжлэх ухаан болон инженерчлэл гэх сэдвийг судалж буй жирийн нэгэн физикч. Мөн дээд боловсролыг заах болон сурах тухай. Сүүлийн жилүүдэд ямар чадвар хүнийг мэргэжлийн, өндөр чадвартай болгодог болон түүний онцлог хийгээд чадварлаг эрдэмтэн, инженер, эмнэлгийн доктор амжилттай бэлдэхийн тулд эдгээр чадварыг хэрхэн заах тухай судалж байна.

-Та хэрхэн эрдэмтэн болох тухай заадаг юм байна. Энэхүү чадвар бүх хүний суралцах чадварт хэрэгтэй гэж бодож байна уу?
-Мэдээж, миний бодлоор нийгмийн харилцаанд орж буй бүх хүнд хэрэгтэй. Энэ чадварыг судалж суралцахад тийм ч хэцүү биш ба хэрэв нийт хүн амд зөвөөр зааж чадвал илүү өргөн хүрээг хамрах боломжтой. Энэ нь эргээд өнөөдрийн боловсролын онолын асуудал руу чиглэж байна.
Эхний асуудал нь боловсролыг зөвхөн мэдлэг олж авах буюу баримт болон мэдээлэл цуглуулах гэж ойлгодог. Энэ нь ямар ч утга учиргүй, ашиггүй ба зөвхөн шалгалтын тестийг зөв бөглөхөд хэрэгтэй. Яг л “Атомын хэсгүүдийг нэрлэ” гэж буйтай адил.
Боловсрол гэж юуг хэлэх вэ гэхээр, мэдсэн мэдээллээ ашиглаж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж, илүү дээр шийдвэр гаргахад туслах хэрэгсэл болгох ёстой. Боловсролын эцсийн үнэ цэн бол сайн шийдвэр гаргахад л оршино. Олон нийт болон нийгмийн гишүүн бүр сайн шийдвэр гаргах чадамжтай байх ёстой. Жишээлбэл, тэд илүү эрүүл амьдрахын тулд юу хийх ёстой, агаарын бохирдлыг бууруулахын тулд болон бидэнд тулгамдаад буй нийгмийн чухал асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухаанч зарчмыг баримтлах ёстой. Үндсэндээ шинжлэх ухаанч мэдээллийг ашиглан шийдвэр гаргах үйл явц гэж ойлгодог. Бидний хийсэн судалгаа нь хүн бүр суралцаж чадна, мөн хүн бүр суралцах шаардлагатай гэдэгт санал нэгддэг.
-Сайн эрдэмтэн болохын тулд юу хамгийн чухал вэ?
-Сайн шинжлэх ухаанч байхад юу хийх ёстой вэ гэдэг нь хамгийн чухал хэсэг нь. Эхний чухал зүйл бол хийж буй зүйлсээ нарийвчлан судлах ёстой гэдэгтэй би маргахгүй. Хамгийн түрүүнд “Энэ ажил хүн төрөлхтний тусын тулд юу хийж чадах вэ, хэрэв би энэ асуудлыг шийдэж чадвал цаашдын үр дагавар нь ямар байх вэ, хүмүүст тусалж чадах уу” гэдгийг бодолцох ёстой.
Анагаах ухааны салбарт дээрх асуултын хариулт маш ойлгомжтой. Бусад салбарын хувьд ч мөн шууд болон шууд бусаар эцсийн дүндээ бараг бүхий л шинжлэх ухаан хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх зорилготой. Энэ тухай бодох нь сайн эрдэмтэн болохын чухал хэсэг гэж бид боддог.
-Шинжлэх ухааны хичээл заахад тулгардаг асуудлаас товчхон дурдвал?
-Хоёр томоохон асуудал бий. Эхнийх нь дээр хэлсэнчлэн оюутнууд маш их хэмжээний мэдлэг авах ёстой гэж ойлгоод хүрээд ирдэг. Гэвч тэд үнэндээ бодит ертөнц, нөхцөл байдалд хэрхэн шийдвэр гаргах талаар суралцахаар ирэх ёстой шүү дээ. Юу сурах вэ гэсэн хандлага болон найдварыг өөрчлөх нь асуудал болдог. Ялангуяа би өөрийнхөө хичээлийг заахдаа шинжлэх ухааныг илүү өргөн хүрээнд, бүх түвшинд хүргэж заахыг оролддог. Эхний асуудал нь хуучин хандлага болон шинжлэх ухаан сурах философийн асуудлыг нь өөрчлөхөд оршдог.
.jpg)
Хоёр дахь том асуудал нь шинжлэх ухаанд сайн байхыг авьяастай холбодог буруу ойлголт бий. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд сайн байх нь тархины онцгой нэг хэсэг ажилладаг гэсэн буруу ойлголт байдаг. Нийгмийн энэ ойлголт бол бүхэлдээ буруу. Танхим дахь оюутнуудын зарим нь бусдаас илүү физикийн тухай мэдлэгтэй байдаг нь ямар ч авьяастай холбоогүй, ердөө л салбарын боловсролыг эзэмшихдээ илүү анхаарсанд оршино. Энэ нь Нобелийн шагналтнуудтай л адилхан. Энэхүү буруу ойлголт нь оюутнуудад маш том хэмжээний хаалт үүсгэдэг бөгөөд зарим нь шууд л амжилттай эрдэмтэн болно, зарим нь ядуу гэр бүлээс гаралтай нь амжилттай явж чадахгүй гэсэн ойлголттой болсон байдаг. Тиймээс багш нар энэхүү хаалтыг арилгахад анхаарлаа хандуулж, заах хамгийн үр дүнтэй арга зам. Сайн багш оюутнууддаа амжилтыг авьяасынх биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ нь хэр их хүчин чармайлт гаргахаас шалтгаалдаг бөгөөд бүгд ижилхэн амжилттай боловсрол эзэмших чадвартай гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
-“Ковид-19”-ийн үед онлайн хичээлийн цагийг нэмэгдүүлсэн нь шинжлэх ухааны хичээл заахад хэр нөлөөлсөн вэ?
-Энэ бол олон хүчин зүйлээс шалтгаалсан төвөгтэй асуудал. Маш олон төрлийн заах арга барил бий. Мөн оюутан, сурагчдын туршлага ч өөр. Түүнээс гадна оюутан, сурагчдын технологийн хүрэлцээ ялгаатай. Технологи нь боловсролыг дээшлүүлэх гайхалтай боломж. Энэ төрлийн боломж өмнө хэзээ ч ашиглагдаж байгаагүй.
Гэхдээ коронавирусээс үүдсэн онлайн сургалт нь тодорхой практик байгаагүйгээс асуудлыг улам дордуулсан гэсэн судалгаа гарсан. Жишээлбэл, олон оюутны өмнө дата үзүүлж, лекц тавьж, хичээлийн чухал санаануудыг ярилцсан ч онлайн хичээл нь нөлөөгүй болж, оюутнууд тухайн мэдээллээ ашиглах боломжгүй болно.
.jpg)
Бичлэг болгон хураасан лекц онлайнаар үзэхэд ихэнх тохиолдолд үр дүнгүй болох нь нотлогдсон. Энэ нь онлайн сургалтын сул тал бол сайн тал нь ямар практик нь илүү муу болж буйг мэдэх боломжтой. Үүнээс үүдэн багш нар маш их хэмжээний туршлага дээр үндэслээд цаашид сайжруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ бодож, ямар арга барилаар заах вэ цааш бодолцох хэрэгтэй болж байна.
-Та шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд нийгэмд сайн зүйл хийгээсэй гэж боддог тухайгаа ярилаа. Боловсролын системд ч энэ асуудал яригдах уу?
-Миний хувьд физик болон боловсролын ажил нь хэний ч нээж байгаагүй зүйлийг нээдэг нь сэтгэл ханамжийг өгдөг. Жишээ нь, та атомд байдаг маш “супер” хүйтэн өвөрмөц хэсгийг нээх эсвэл бидний үр өгөөжгүй заах арга барилыг нээх аль аль нь шинэ зүйлийг хийж, идэвхтэй симуляцыг танилцуулж байгаа хэлбэр юм. Үүгээр дамжуулан оюутнууд өөр зүйлийг илүү сайн арга замаар сурдаг. Эдгээр нь хоёулаа сэтгэл хөдлөм боловч миний хувьд боловсрол ирээдүйн хүн төрөлхтөнд илүү амин чухал.
Хүмүүс өөрсдийн амьдралд сайн шийдвэр гарахад суралцсанаар эргээд нийгэмдээ сайнаар нөлөөлдөг талтай. Боловсрол нь биднийг цаашид зүгээр л амьд үлдэх үү, эсвэл өсөн дэвжих үү гэдгийг шийднэ. Энэ л тодорхой байдал намайг жолоодож байгаа томоохон хэсэг юм.

| НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭРДЭМТЭН КАРЛ ВИМАН: ХҮНИЙ АМЬД ҮЛДЭХ ЭСВЭЛ ҮХЭХ ЭСЭХИЙГ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ ШИЙДДЭГ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |