Нобелийн 121 дэх удаагийн шагнал гардуулах ёслол өчигдөр эхэлж, коронавирусийн эсрэг вакциныг боловсруулах нуклеозидын суурийн өөрчлөлтийг нээсэн Америкийн эрдэмтэд Нобелийн шагналыг анагаах ухааны салбарт хүртсэн. Үүнтэй холбоотойгоор шинэхэн Нобелийн шагналтан Америкийн хоёр эрдэмтний нэг Унгар-Америкийн биохимич Каталин Карикогийн Нобелийн шагнал хүртсэн нээлтээрээ одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд шилдэг нээлтэд олгодог Вилчекийн шагналыг хүртсэнийхээ дараа "Scientific American" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Биохимич Каталин Карико 1955 онд Унгарт эгэл махны худалдаачны гэрт төржээ. Тэрбээр Унгартаа биологичийн мэргэжил эзэмшиж, мРНХ-ийн өөрчлөлтөөр докторын зэрэг хамгаалж байжээ. Тэрбээр БНХАУ-ын Уханьд уушгины хатгалгаа үүсгэдэг халдвар өвчин(коронавирус) тархаж эхлэх үеэр буюу 2019 оны сүүлчээр Америкийн эрдэмтэн Дрю Вейсмантай хамтран мРНХ-ийг өөрчлөх судалгааны ажлаа туршиж эхэлсэн бөгөөд хоёр эрдэмтний туршилт амжилттай болж, нуклеозидын суурийн өөрчлөлтийг нээснээр эрдэмтэдтэй хамтарч байсан “BioNTech”, “Moderna” компани коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэж эхэлжээ.
-Шинжлэх ухааны шилдэг нээлтэд олгодог Вилчекийн шагналын эзэн болсонд баяр хүргэе. Анх шагналын эзэн болсноо сонсоод хэрхэн хүлээж авав. Их догдолсон уу эсвэл шилдэг болохоо мэдэж байв уу?
-Үгүй дээ, би ямар ч шагнал горилоогүй байсан. Биохимид зориулсан амьдралдаа би ямар ч шагнал хүртэж байгаагүй. Зөвхөн ажлаа бүтээмжтэй, амжилттай үргэлжилж байгаад л баяртай байдаг. Цар тахлын оргил үеэс хойш Нью-Йорк хотод амьдардаг өндөр настнууд надад хаяглаж “Коронавирусийн эсрэг бүтээх суурийг нь тавьсан талархлаа” гэсэн захидал явуулсан байсан. Тэр л миний “авсан” хамгийн сайхан шагнал байлаа.

-Анх таны нээлт коронавирусийн эсрэг вакцин болж, дэлхий дахинд ийм эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байсан уу?
-Үнэнийг хэлэхэд би хэзээ ч вакцин бүтээх тухай бодож байгаагүй. Харин РНХ-ийн өөрчлөлтийг судалж, эмчилгээний зориулалтаар хөгжүүлэхийг хүсдэг байсан. 2000 онд хүний дархлааны эсэд РНХ нэмэхэд үрэвслийн молекул буюу цитокинүүд бий болгож байгааг мэдээд судалгаагаа эхэлж байлаа. Би судалгааны ажил, туршилтаараа хүний дархлааны эсэд РНХ нэмэхэд үрэвслийн молекул хариу үзүүлэхгүй байх арга бодож, хичээсэн юм. Эхэндээ РНХ вакцин байвал сайн хэлбэр байж болно гэж бодож байсан л даа. Гэхдээ 2017 онд мРНХ-ийг үрэвсэлгүй болгодог өөрчлөлт нь вакцинд зохицож байгааг мэдээд судалгааны ажлаа нэгэн шинжлэх ухааны сэтгүүл дээр хэвлэж байсан юм. Миний олсон аргаар “Moderna”, “BioNTech-Pfizer” компани вакцинаа үйлдвэрлэсэн.
-Тэгэхээр “Ковид-19” цар тахал эхлэхэд та өөрийнхөө технологийг коронавирусийн эсрэг вакцин боловсруулахад хэрэг болох тухай мэдэж байсан гэсэн үг үү?
-Дрю Вейсман эрдэмтэн бид хоёр 2018 оноос эхлэн “Pfizer” компанитай хамтарч, томуугийн эсрэг вакцин бүтээх төсөл эхлүүлсэн байсан. Цар тахал эхлэх үеэр хэдийнэ клиникийн туршилтаа эхлэхэд бэлэн болчихсон байсан юм. Тэгэхээр томуугийн вакцинд зориулсан ажлаа коронавируст зориулж шилжүүлэх техникийн ажлаас бусдаар бол бэлэн болчихсон байсан гэсэн үг. Гэхдээ цар тахал одоогоос 20 жилийн өмнө тохиосон бол өөр хэрэг л дээ.
-Туршилтаа амжилттай болгож, вакцин бүтээхэд липидийн нано хэсэг гол нь байсан болов уу?
-Миний бодлоор тийм. Липидийн нано бөөмс нь эсийн гадна мРНХ-ийг хамгаалдаг. Үүгээр ч зогсохгүй нано хэсгүүд бөөмсийг авахын тулд эс рүү нэвтрэхэд тусалдаг гэж болно. Улмаар липидийн нано бөөм эсийг эндосомоос цитоплазм руу “зугтахад” тусалж, уураг ч үүсгэж чаддаг маш ухаалаг бөөмс.
-Та зөвхөн вакцины асуудлаас гадна хорт хавдрын эсрэг идэвхгүй дуугардаг. Харин таны энэ технологи хорт хавдрын эсрэг ашиглагдах боломжтой юу?
-Хорт хавдрын эсрэг ашиглахад хэдийнэ бэлэн болсон. Үнэнийг хэлэхэд “BioNTech”-ийн хорт хавдрын эсрэг вакцины туршилт хэдийнэ клиникийн түвшинд хүрчихсэн байгаа. Тэд мөн Вейсман эрдэмтэн бид хоёрын нээсэн нуклеозидын өөрчлөлтийг ашиглаж байгаа юм.

-Вейсман эрдэмтэн та хоёрын мРНХ-ийн нээлт энэ төрлийн салбарыг тэр чигт өөрчилсөн гэж бодож байна. Тиймээс ч мРНХ-ийн нуклеозидын суурь өөрчлөлт томуу гэх мэт бусад өвчний вакцины хөгжлийг хурдасгах боломжтой байх?
-Хэрэв та “Wall Street Journal” дээр гарсан бид хоёрын нийтлэлийг уншсан бол ойлгох байсан болов уу. Бид хоёр дахин “Pfizer” компанитай хамтран мРНХ-ийн вакцин хийх болно. Энэ асуудалд зөвхөн “Pfizer”-аас гадна “CureVac”, “Moderna”, “BioNTech”, “Sanofi” зэрэг компани орж ирж байна. Гэхдээ бидний ажил компани, гэрээг анхаарахаас илүүтэй мРНХ-ийн өөрчлөлт, түүний суурьт төвлөрөх шүү дээ. Бидний ажил үр дүнгээ үзүүлбэл дэлхий дахинд өвчний улмаас шаналж байгаа олон хүн дээр дурдсан компаниудаас хүссэн цагтаа өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг авах боломжтой болно.
-мРНХ-ийн технологи анагаах ухааны түүхэнд сайн нэр дэвшигч байж чадах болов уу?
-мРНХ-ийн нуклеозидын суурийн өөрчлөлт бактерийн халдвараас бусад бараг бүх вакцинд үр дүнтэй байх болно гэж бодож байна. Хумхаа, хорт хадвар, шимэгчээс гаралтай бүх өвчинд шүү дээ.
-Эцэст нь, шилдэг нээлтэд олгодог Вилчекийн шагналынхаа мөнгөөр юу хийхээр төлөвлөж байгаагаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Шагналын мөнгөө судалгаанд ашиглах байх. Компани байгуулж ч магад. Би одоо 66 настай. 66 наслахдаа өөртөө автомашин авч үзээгүй. Одоо ч тэр автомашин авна гэж бодохгүй байна. Тиймээс өөрийн хөдөлмөрөөрөө олж авсан шагналын мөнгөө боловсрол эзэмших боломжгүй байгаа хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн шалтгааны улмаас өвдөж, шаналж байгаа хүмүүст зориулна.


| Нобелийн шагналт биохимич КАТАЛИН КАРИКО: ТОМУУГИЙН ЭСРЭГ ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ МААНЬ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ НЭЭЛТ БОЛСОН |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |