Палеонтологийн судалгааг эртний шим ертөнцийн нотолгоо болсон чулуужсан олдворт тулгуурлан хийдэг. Олон зуун сая жил дэлхий дээрх амьд байгалийн үүсэл, хөгжил, хувьслыг танин мэдэж, хувьслын онолыг бий болгоход чулуужсан олдвор чухал ач холбогдолтой аж. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр нь эртний амьтан ургамлын олон анги бүлгийн үүслийн төв, хөгжлийн голомт байсныг олон жилийн судалгаагаар нотолж, эрт цагийн байгаль орчны мэдээлэлд тулгуурлан, эх дэлхийн шим ертөнцийн түүхийг танин мэдэх үйлст багагүй хувь нэмэр оруулсаар байна.
Бидний амьдарч буй эх дэлхий 4.6 тэрбум жилийн тэртээгээс үүсэж, амьд ертөнцийн хамгийн анхны төлөөлөгчид болох маш өчүүхэн бактер маягийн бичил биетнийг агуулсан чулуулгийн насыг 3.1 тэрбум жилийн өмнө гэж тогтоосон байдаг. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа сүүлийн үед нээж, илрүүлсэн палеонтологийн нэн ховор нээлтүүдийг танилцуулж байна.
1.ЧУЛУУЖСАН УРГАМЛЫН НАВЧ

Зураг-1. Пермийн галавын ургамлын чулуун дээр тогтсон ор мөр
Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас дунд Пермийн галав 200-аад сая жилийн өмнөх сайн хадгалагдсан чулуужсан ургамлын навч олдсон байна. Дараах навчны зураг нь Энэтхэгээс олдсон чулуужсан ургамалтай ижил төстэй аж.
2.НОЦОЛДОЖ БАЙГААД ҮХСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮД

Зураг-2. Ноцолдож байгаад зууралдаж мөхсөн махан идэшт болон өвсөн идэшт
Өмнөговь аймгийн Төгрөгийн ширээ гэх газраас 80 сая жилийн өмнөд тооцогдох ноцолдон, тэмцэлдэж байгаад үхсэн үлэг гүрвэлүүд олджээ. Тус олдвор нь дэлхийд цор ганц аж. Энэхүү довтлох зохицолгоотой махан идэштний зан үйл ямар байсан, зэвсэглэлээ хэрхэн, яаж ашиглаж байсныг яруу тодоор харуулсан уг олдвор шинжлэх ухааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Дээрх үлэг гүрвэл нь өвсөн идэштэн боловч өөрийгөө хамгаалах зориг гаргаж, гавшгай түрэмгий махан идэштнээс дутахгүй амь өрсөн тэмцэлдэж байгаад аюулт дайснаа мөхөөж чадсан нь сонирхолтой. Уг тэмцлийн эцсийн үр дүн нь түүнийг амь тэмцэн байлдах чадвартай тэмцэгч гэдгийг харуулж байгаа юм. Харин эдгээр ноцолдож байсан үлэг гүрвэлүүдээс махан идэштний зэвсэглэлийн шинж чанар, идэш нь чухам юу болж байсныг харуулснаар барахгүй тэр маягийн идшээ яаж авлаж, ямар аргаар барьж хөнөөж байсныг харуулж байгаа нь танин мэдэхүйн ач холбогдолтой.
3.ӨНДГӨӨ ДАРЖ БУЙ ҮЛЭГ ГҮРВЭЛ

Зураг-3 Өндгөө дарж, хамгаалж байсан бололтой махан идэшт үлэг гүрвэлийн олдвор
Үлэг гүрвэл хэрхэн үрждэгийг ХХ зуун хүртэл хүн төрөлхтөн хараахан мэдээгүй байсан. Анхны үлэг гүрвэлийн өндөг, өндгөө дарж буй үлэг гүрвэлийн олдворыг Монголын говиос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгод гэх газраас 1990-ээд оны эхээр олдсон байдаг. Өндөг дотроо чулуужсан зулзагын үр хөврөл, өндгөө дарж байгаа мэт хадгалагдсан махан идэшт үлэг гүрвэлийн олдвор зэрэг нь энэ төрлийн үлэг гүрвэлийн талаарх уламжлалт ойлголтод эргэлт хийж чадсан. Үлэг гүрвэл нь бүлээн цустай гэсэн таамгийн магадлалыг илүү өндөр түвшинд хүргэсэн гэж үздэг
4.ПРОТОЦЕРАТОПСЫН 15 ЗУЛЗАГА

Зураг-4 Нэг дор бөөнөөрөө хадгалагдсан эвэрт үлэг гүрвэлийн зулзагууд
Монгол оронд үлэг гүрвэлийн судалгаа эхэлснээс хойш Монголын олдвор цуглуулгууд дахин давтагдашгүй өөр өөр шинжийг агуулсан нь тогтоогдсоор, илэрсээр ирсэн. Энэ дундаа Монголын говиос олдож байгаа үлэг гүрвэлийн олдвор нь бусад орноос олддог үлэг гүрвэлээс ялгаатай. Учир нь, манай нутгаас үлэг гүрвэлийн үржил хөгжлийг илэрхийлсэн олдвор олддогоороо онцлог аж. Үүний тод жишээ нь 1994 онд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төгрөгийн ширээ гэх газраас олдсон өвсөн идэшт протоцератопсын 15 зулзагын олдвор юм. Эдгээр зулзагын толгой нь нэг тийшээ чиглэсэн байгаа нь олон таамгийг дэвшүүлэхэд хүргэдэг. Тухайлбал, эх рүүгээ харж байгаа, үүрэндээ эхийгээ хүлээж байгаа гэх мэт мэдээллийг илэрхийлдэг байна. Сүүлийн үеийн судалгаагаар протоцератопсыг зөөлөн өндөг гаргадаг байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр тус олдвор нь эхээс төрөөд удаагүй байсан бололтой.
5. НҮҮРСТЭЙ УРГАМАЛ

Зураг-5 Шивээ овоо нүүрсний уурхайгаас олдсон Түрүү Цэрд (125 сая жилийн өмнөх)-ийн ургамлын ор мөр
Сүүлийн үеийн нарийвчилсан судалгааны үр дүнгээр Төв Монголын районд Цагаан овоо нүүрсний уурхайгаас нүүрс агуулсан болон нүүрсэрхэг хурдаснаас дунд эртний ургамлын гурван шинэ зүйл ялгасан байна. Эдгээр ургамлын үлдвэр нь тэр үеийн тухайн орчныг намгархаг, нам дор газар, нуурын эрэг орчмын чийглэг, дулаан уур амьсгалтай байсан гэдгийг илтгэж байгаа юм. Үүнээс гадна ургамал бүрхэвчийн хувьд улирлын шинж чанарыг илэрхийлж байгаа нь шинжлэх ухааны маш чухал үр дүнг харуулж байгаа аж.
| НОЦОЛДОЖ БАЙГААГААР ҮЛДСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ЯСНЫ МӨРӨӨР... |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |