Хүн төрөлхтөн, ертөнцийн үүсэлтэй холбоотой шинжлэх ухааны ололтуудыг шинээр нээн илрүүлж байгаа нь дэлхий нийт үнэн түүхтэйгээ илүү ойртож байгаа талаар олон улсын эрдэмтэд онцолж байгаа. Гэсэн ч нөгөөтээгүүр хүмүүсийн “гажиг” гэж нэрлэдэг хачирхалтай, сонин туршилтууд ч шинжлэх ухааны түүхэнд олон болж байв. Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч таны амралтын өдөрт зориулан шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудын захаас танилцуулъя.
Калифорнийн их сургуулийн “гавал” оюутан Роберт Корниш нас барсан хүний амилуулах туршилт хийж байсан аж. Туршилтын анхны оролдлого нь 1930-аад оны үхсэн амьтан амилуулах байж. Тэрээр үхсэн амьтны цусны эргэлтийг сайжруулахын тулд цусыг нь савлуурж савлаж, адреналин болон цусны бүлэгнэлийг зогсоох бодис ашиглажээ. Роберт Корнишын эхний туршилтууд үр дүнтэй болсон бөгөөд амьтад дахин амилсан байдаг. Гэсэн ч дахин амилсан амьтад сохор аль эсвэл өөр ямарваа нэгэн согогтой байсан бөгөөд удалгүй үхдэг байсан аж.

1962 онд АНУ-ын Оклахома хотын Линкольн амьтны хүрээлэнгийн заанд хар тамхи тарьсан туршилт хийж байжээ. Эрдэмтэн Уоррен Томас амьтны хүрээлэнгийн Томас нэртэй заанд 297 миллиграмм хар тамхи тарьсан байна. Туршилтаар хар тамхи нь зааны зэрлэг байдлыг дарж чадах эсэхийг шалгах байсан бөгөөд зааны бие хүнээс биеээс 3000 дахин их хар тамхийг тэсвэрлэх чадамжтай байсан аж. Гэсэн ч хар тамхи тариулсан Труко заан гурван цагийн дотор үхсэн байдаг.

Америкийн физиологчи Чарльз Гутри, Францын эмч, Нобелийн шагналт Алекс Каррел нар хамтран нохойг хоёр толгойтой болгох туршилт хийжээ. Физиологийн шинжлэх ухааны салбарт үр дүнтэй олон ажил гүйцэтгэсэн Чарльз Гутри Нобелийн нэрэмжит шагнал хүртэхэд ойрхон байсан ч, уг туршилтынхаа дараа Нобелийн шагнал хүртэх боломжоо үүрд алдсан гэнэ.
Чарльз Гутри, Алекс Каррел нар нэгэн нохойд өөр нохойн толгой залгаж оёсон байна. Туршилтын улмаас хоёр дахь толгой оёулсан нохой үхсэн бөгөөд Нобелийн шагнал олгох академиас Чарльз Гутригийн эрхийг хассан байдаг.

Америкийн эрдэмтэн Данкан МакДюгал 2000-аад оны эхэн үед сүнс буюу хий үзэгдэл нь жинтэй байдаг тухай онол гаргасан байдаг. Түүний уг онолоо баталсан зүйл нь хүний “сүнс зайлсан” тохиолдолд жин нь багасгалдаг явдал байв. Данкан МакДюгалл анх зургаан хүн дээр туршилт хийсэн бөгөөд нас барахын өмнө болон дараа үеийн туршилтынхаа дүнд сүнс 21 грамм жинтэй байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Гэсэн ч түүний гаргасан энэ үр дүн шинжлэх ухаанд төдийлөн амжилт олоогүй юм.

1929 онд Германы мэс засалч Вернер Теодор Отто Форсман өөртөө зүрх цоолох туршилт хийсэн бөгөөд түүний туршилтын үр дүн дэлхий даяар алдартай болжээ. Тэрээр өөртөө хэсэгчилсэн мэдээ алдуулах тархиа хийж, гарынхаа судсаар дамжуулан зүрх рүүгээ зүү хийсэн байна. Гэвч энэ туршилтынх нь дараа түүний ажлаас нь чөлөөлж, бүх насаар нь мэс засал хийх, эмчээр ажиллах эрхийг нь хасжээ. Харин эрдэмтэн Вернер Теодор Отто Форсманд зүрхний катетерын тухайд шинэ нээлт хийсэн хэмээн үзэж 1956 онд Нобелийн шагнал олгосон байна.

| СОНИРХОЛТОЙ ШИНЖЛЭХ УХААН: Зүрх цоолох туршилт хийсэн эрдэмтэнд Нобелийн шагнал олгожээ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |