2016 онд дэлхийн гадаргаас 546 километрийн зайд байрлалтай Хаббл сансрын дурангаар MACS J0138 галактикийн кластерыг харсан. MACS J0138 галактикийн кластерын дурандалт 2016, 2019 оны дурандалт нэгнээсээ өөр байсан аж. 2016 онд MACS J0138 галактикийн кластерт оршиж байсан гурван од 2019 онд алга болсон юм.

Одон орон судлаачид 2016 оны MACS J0138 галактикийн кластерын дурандалтыг судалж, “Кластер дахь гурван од нь гэрэлт од бус алсаас ойсон гэрлийн тусгал болохыг харуулж байгаа” гэж үзсэн байна. Тэд үүнийгээ гэрлийн тусгал гурван өөр үе шаттай байснаар баталжээ. Одон орончид 2016 онд MACS J0138 галактикийн кластерт байсан гурван 2019 онд алга болсныг дэлхийгээс 10 тэрбум орчим гэрлийн жилийн зайд оршдог эртний суперновагаас үүсэлтэй болохыг олсон байна. 10 тэрбум гэрлийн жилийн зайд оршдог оддын бөөгнөрөл нь ойролцоогоор дөрвөн тэрбум жил орчим оршиж, тийн дэлбэрч, мөхсөн аж.
Судлаачид шинэ судалгаа хийхдээ компьютерын программыг ашиглан галактикийн бөөгнөрөл дэх харанхуй биетийн загварыг дүрсэлсэн байна. Харанхуй биет гэдэг нь ертөнцийн ихэнх хэсгийг бүрдүүлж, галактикуудыг хооронд нь холбодог цавуу шиг бодис гэнэ. Компьютерээр дүрсэлсэн харанхуй биетийн загварыг ажиглан оддын дэлбэрэлтийн гэрэл рүү чиглэсэн галактикийн бөөгнөрлөөр дамжих зам, харанхуй биет түүнд нь хэрхэн нөлөөлж болох талаар урьдчилсан таамаг гаргажээ. Урьдчилсан таамгаар MACS J0138 галактикийн кластераас дэлхий рүү чиглэсэн харанхуй биет хамгийн нягт оршдог кластераар дамжин өнгөрч, 2037 оны үед дэлхийд харагдах гэнэ. Ингэхдээ 10 тэрбум жилийн настай оддын бөөгнөрлийн дэлбэрэл дэлхийн тэнгэрт хоёр жил орчим хугацаанд үзэгдэх боломжтой гэж тооцоолсон байна. Харин түүний дараа 2042 онд дахин оддын тэсрэлт гарах боломжтой ч гэрэл нь төдийлөн дэлхий рүү тусахгүй гэнэ.
Оддын дэлбэрэлтийг өөрөөр гравитацын линз гэж нэрлэдэг байна. Алс холд орших, асар том оддын дэлбэрэлтийн гэрэл таталцлын хүчээр мушгирдаг. Улмаар алс хол дахь оддын дэлбэрэлтийн гэрэл таталцлын хүчээр мушгирсаар дэлхийд тусах юм. 2037 онд болох 10 тэрбум жилийн настай оддын бөөгнөрлийн мөхлийн дэлбэрэлтийг эрдэмтэд “Ертөнцийг тогтоогч” хэмээн нэрлээд байгаа харанхуй биетийг судлах хамгийн боломжтой үе” хэмээжээ.
| СОНИРХОЛТОЙ ШИНЖЛЭХ УХААН: 10 тэрбум жилийн настай гэрэлт оддын дэлбэрэлт болно |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |