ШӨХТГ-аас нийгмэд тулгамдсан 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд жилд нэг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргана гэв. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тодорхой асуудлуудыг судалж үзсэн. Тэдгээрийг систем, тогтолцооны хувьд шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, хууль, эрх зүйн орчинд хийх ажил байна. Тооны хувьд 76 гэдэг тоог албаар сонгож, нэрлэсэн.
Ард түмний төлөөлөл болж сонгогдсон 76 гишүүнд жилд нэг асуудлыг шийдэж өгөх гэдэг хүсэлт тавина
Нэг гишүүн нэг асуудлыг бүтэн жилийн хугацаанд шийдвэл тогтолцооны хувьд дутагдалтай асуудлыг улсын хэмжээнд сууриар нь бүрэн шийдвэрлэх боломжтой. Гол тулгамдаад байгаа асуудлыг салбараар нь ангилж байгаа. Тухайлбал, такси үйлчилгээтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Нэгдүгээрт, хүртээмжийн хувьд хомс. Үүнээс үүдэн иргэд хувийн такси үйлчилгээг сонгосны улмаас гэмт хэрэг, хулгай дээрэм зэрэг олон асуудал үүсч байна. Дээрээс нь хувийн такси үйлчилгээнд эрүүл ахуй болон стандарт байдаггүй. Иймд иргэдээс такси үйлчилгээг стандарттай болгох, хувийн такси үйлчилгээг тодорхой компанид хамааруулж өгөх хүсэлт тавьж байна. Мөн СӨХ-ны дарга оршин суугчдын мөнгийг ашиглан хувьдаа байр авсан, нийтийн эзэмшлийн талбайг СӨХ-ны нэрээр худалдаж, өөр газар шилжүүлсэн зэрэг олон асуудал байна. Иймд тухайн оршин суугч хохирохгүй байх талаас нь шйидвэрлэхийн тулд заавал эрх зүйн баримт бичигтэй болох хэрэгтэй. Энэ мэт нийгэмд тулгамдсан 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд хүсэлт тавина” гэв.
| Б.БАТ-ЭРДЭНЭ: Нийгэмд тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж, УИХ-ын гишүүдэд жилд нэгийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргана |
|
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |