Шар нар үд голлоход Л.Дамийжав өвгөн Чонотой хөтлийн даваан дээр тайвуухан гарч ирлээ. Олон жилийн амьдралын тоосонд элэгдэж хуучирсан муу хүрэн дээлээ шууж өвдөг нугалан суугаад түрийнээсээ дүнсэн тамхиа гаргаж ирээд мойног хуруугаараа хэд эмэрч сурамгай гээч нь ороогоод ажилдаа орлоо. Түүний ажил энэ хөтлөөс сумын төвийн амьдралыг дурандах.
Л.Дамийжав: Үгүй тэр, Довдонг хараач... хурдан хурдан алхаад хаа хүрэх нь вэ... Аа золиг гэж, Довдон л болсон хойно ганц шил юм руу гаа л яарч яваа биз. За тэгээд ганц шил юм нь нар унахад дуусаж, эхнэр хүүхдэдээ агсам тавьж зовооно биз. Энэ хүн ажилгүй ч гэсэн архиа больчихвол тустай сан даа.
За тэр, захиргаанаас шар Чамиа гараад ирлээ. Бодвол захиргааг бүтэн нэг тойрчихоод гарч ирээ биз дээ. Ажил цуглахтай зэрэгцээд жигтэйхэн гангалж аваад, саатай ягаан тэрлэгээ хийсгээд л захиргаа руу ордог хүн дээ. Хэнд сайхан харагдана гэж ингэж гоёдог юм бол доо, хөөрхий. Үгүй тэгээд сумын төв орохдоо өмсөхгүй юм бол өөр хаанаа ч ингэж гангалах билээ дээ. За тэгээд тэндээсээ банк, дэлгүүр гээд хүн олноороо цугладаг хэдэн газраар орж жаал дэмий цагаа барна. Үгүй, энэ нь ч бас түүндээ ажил юм даа.
Үгүй хө... сумын хэдэн хоршоо бид хэддээ л эзэн байх юм даа. Хүмүүс ноос нооолуурын цаг болохоор, эсвэл банкнаас зээл авахаараа төлье гээд үнэн худал хамаг л зовлонгоо тоочин байж зээлээр хоолоо залгуулдаг ганц газар нь. Энэ хэдэн хоршоонд өргүй айл ч гэж үгүй. Өнгөрсөн орон нутгын сонгуулиар яалаа даа. “Шар” дэлгүүрийн эзэн Хүрлээ хүмүүсийг өрөөр нь айлгаж далайлгаж байгаад хамгийн их сонгогчтойгоороо Засаг дарга болоогүй юу. Дарга болоод олонд хийж гависан зүйл ч алга...! Харин өөрийнх нь байшингийн давхар л нэмэгдээ шив дээ.
Үгүй байз, тэр...тэр сургуулийн урд гаднын хоёр машин ирээд зогсох чинь ээ... Юун улс ирээ юм бол. Суманд сургалт явуулах гэж байгаа юм байх даа. Үгүй тэгж энэ газрыг нэг хөл оруулвал сайхан л байна.
Ээ, суурин минь ингэж ч эзгүйдэж, сум минь ингэж ч амьдралгүй болох гэж дээ /уртаар санаа алдана/ Анх энд бригадын тоо бүртгэгчээр ирж байхад ямар сайхан цаг байлаа. Ёстой хөдөлмөр буцалж, хүмүүсийн дуу хаддаг байсан даа.
1976 оны цас хаялсан намрын тогтуухан өдөр Ерөөгийн сангийн аж ахуйгаас Баянхараатын сангийн аж ахуй болон тусгаарлаж сумын бүтээн байгуулалт ид өрнөж байсан үе сэн. Хэдэн зуу... үгүй ээ, хэдэн зуу байтугай хэдэн мянганы турш хээрийн салхиар илбүүлж, тунгалаг ариун хурын шимээр тэжээгдсэн атар онгон Халзангийн хөндийн энэ Эрээн нарсны уудам талд 1977 оны хавар 2000 га атар газар анхны шангаа татсанаар Баянхараатын сангийн аж ахуй байгуулагдаж, хөгшин залуугүй бүтээн байгуулалтад гар бие оролцож, амьдрал буцалж энэ уудам хөндий ёстой дуу шуутай байсан даа.
Жил бүрийн намраар тариалангийн ажилд тусална гээд хотын ганган ганган охид, шижигнэсэн сайхан залуус “Зил 130” автомашин дээр “ШИРХЭГ БУДАА ШИЖИР АЛТ” гэсэн лозон хадчихсан, хоолой нийлүүлэн дуулаад л, шаргал талыг зүсэн ирдэгсэн. Эхэндээ амьдрал үзээгүй хүүхдүүд зах хязгаар нь үл харагдах тариан талбайг хараад барж дуусахгүй ажил мэт санаж, сүрдэж зогсдогсон. Зорьж ирсэн ажил юм хойно яах вэ ханцуй шамлаад орно доо. Удалгүй ядарна, өлсөнө, уйлна, шантарна, ээж, аавдаа захиа дайлгана. Үгүй мөн элгийн юм их болно шүү. За тэгээд ажилдаа дасаад овоо болж байтал сумын овгорууд хотын охидуудтай танилцах гэнэ. Охид яах вэ ичиж, улайж гүйгээд л өөр хоорондоо жиг жуг гээд л.... Хөвгүүд охидуудаа харамлаж нударга зөрүүлнэ гээд л... мөн ч хөгтэй юм болно. Эр улс хойно яах вэ хэд хоноод мартчихсан, сумын овгоруудын захиаг зөөгөөд гүйлдэнэ шүү дээ. Залуу насаа гэж. Энэ үед л би муу хөгшинтэйгөө танилцаж билээ.
Энэ мэдээг сонсоод манайхан мөн ч их баярладаг сан. Урамшиж зориг орсон залуус маань улам ч бадарч, ургацаа ёстой ширхэг ч будааны хорогдолгүй хураах гэж мэрийнэ шүү дээ. Удалгүй намрын ажил дуусаж, их ажлын ард гарснаа тэмдэглэж сумын клубд арга хэмжээ зохионо. Тэр үеэр тариаланч, оюутан залуус маань ёстой дээлийнхээ хормойг дэрвэтэл бүжиглэж, сэтгэлийн үгээ уудална шүү дээ. За тэгээд анхны цаснаас урьтаж нүүдэллэдэг шувуудтай зэрэгцээд оюутан залуус маань буцах болно. Бие биедээ сэтгэл хорогдон салж ядах залуус хөнгөн гуниг, доголон нулимсаа тээгээд, эргэн уулзахын ерөөл тавин салцгаадаг сан. Ай мөн сайхан үе байж дээ. Энэ суурингаас хадсан ажил хөдөлмөр, баяр хөөр, уянга хайрын дуу ёстой тэнгэрт тулам байдаг сан. Суурингийн маань тэр их дуу чимээ, хөгжил хөдөлгөөн одоо хаана байна.
Түүнийг ийн санаа алдаж суухад нутгийн залуу ширхэг чулуу, шимт цэцгийг нь хөндчих вий гэж зөөлөн зөөлөн алхсаар ирж, өвгөний хажууд хань бараа болж хэсэг суув.
-Өвгөн ах минь юу дурандаж суугаа юм дээ. Та өдрийг энэ хөтөл дээр барах юм аа даа?
-Өө ах нь тэр хэдэн машиныг дурандаж сууна. Гаднаас сургалт хийхээр хүмүүс ирээ юу даа, чи юм олж дуулав уу?
-Ямар юмных нь сургалт байх вэ, өвгөн ах минь. Наад хүмүүс чинь Засаг даргын зарж борлуулсан Мойлтын амны шинэ эзэд юм байх аа. Өвөрлөгч хүмүүс л гэнэ. Хүйтрэхээс өмнө хэсэг олборлолт хийх юм байхаа...
-/санаа алдаад их л гунигтайгаар/ Нутгийн хүмүүс маань нутгаа орхиод төв бараадна. Нутгаа эргэж харна гэж ер үгүй юмаа. Тэгэхээр энэ нутагт хэн шунах юм бэ? Харийн улс л шунана шүү дээ. Тэд л эзэн суух гээд байна, энэ сууринд минь.
| Нар жаргах болоогүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |