1901 оноос хойш жил болгон уламжлал болгон зохиогддог Нобелийн шагнал энэ жилийн анагаах ухаан, химийн ухаан, физикийн ухаан, утга зохиолын салбар, энх тайвны шагналын эздээ тодруулсныг хүргэж байна.
Нобелийн анагаах ухааны салбарт
Энэ оны Нобелийн анагаах ухааны салбарын шагналын эздийг шагналын хорооноос зарлалаа. Хүний цусаар дамжин халдварлаж, элэгний хорт хавдар, хатуурал, сорвижилт үүсгэдэг гепатит С вирусийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Их Британийн эрдэмтэн Майкл Хоутон, Харви Альтер, Чарльз Райс нар энэ жил энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор болжээ.

Нобелийн химийн ухааны салбарт
2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг Эммануэль Чарпентье, Женнифер Дудна нарт “амьд организмын удамшлын мэдээллийг генийн төвшинд өөрчилж, засах аргыг хөгжүүлсэн учир” олголоо.
““CRISPR/Cas9” арга нь молекулын шинжлэх ухаанд хувьсгал хийж, ургамлыг сонгон үржүүлэхэд шинэ боломжийг нээж, хорт хавдрыг эмчлэх аргуудад шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулсан бөгөөд удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг биелүүлж чадна” хэмээн нобелийн шагнал гардуулжээ.

Нобелийн физикийн ухааны салбарт
Английн физикч Рожер Пенроуз, Германы одон орны физикч Райнхард Генцель, Америкийн одон орон судлаач Андреа Гез нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар тодорлоо.
Пенроуз хар нүх оршин байх нь харьцангуй ерөнхий онолын найдвартай таамаглал болсон нээлтээр, харин Генцель, Гез нар Сүүн замын төвд буй хэт хүнд масстай хар нүхийг нээснийхээ төлөө Нобелийн физикийн шагналыг хүртлээ.

Нобелийн утга зохиолын салбарт
Америкийн яруу найрагч Луиза Глюкийг "Яруу найргийн хувь оршихуйг бүх ертөнцийнх болгосон онцгой, гоо үзэсгэлэнт найраглаг дуу хоолойн учир" Нобелийн утга зохиолын шагнал олгох болсныг шагналын хороо зарлалаа. Тэрбээр 2004 оноос Йелийн их сургуульд адъюнкт-профессороор ажиллаж буй, Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн билээ. Яруу найрагч Луиза Глюк австри-унгар гаралтай еврей гэр бүлд төрсөн бөгөөд Сарра Лоуренсын коллеж, Колумбийн их сургуульд суралцан, Йель, Бостон, Айовагийн их сургуульд багшилж байжээ. 1968 онд “Firstborn” түүврээ хэвлүүлж, утга зохиолын салбарт хөл тавьсан байна. Тэрбээр олон улсын нэр хүндтэй олон шагнал гардаж байсан бөгөөд Пулитцерийн шагналыг яруу найргийн төрлөөр хүртэж байжээ.

Нобелийн энх тайвны шагнал
"Өлсгөлөнтэй тэмцэхэд гаргасан хүчин чармайлт, мөргөлдөөний бүсүүдэд энх тайван тогтооход оруулсан хувь нэмэр болон өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэснийх төлөө" Нобелийн Энх тайвны шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгожээ. Өлсгөлөнд нэрвэгдэж, өлсгөлөнгийн аюул нүүрлэж буй олон сая хүнд дэлхий нийт анхаарал хандуулаасай хэмээн уг шагналыг гардуулжээ.

| 2020 оны Нобелийн шагналтнууд тодорлоо |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |