XX зууны цөмийн физикийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэнд нэрээ дуурсган үлдээсэн гэр бүл бол Кюригийн гэр бүл.
Кюригийн гэр бүлийн дөрвөн гишүүн алдарт Нобелийн шагналыг хүртсэнээс нэг нь Нобелийн нэрэмжит шагналын физик, химийн салбарт хоёр ч удаа шагнуулсан түүхтэй. Эгэл жирийн физикчдын гэр бүл боловч дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй гэр бүлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог Кюригийн гэр бүл эгэл жирийн амьдралаас алдарт хүрсэн түүхийг хүргэе.

Алдарт Кюригийн гэр бүлийн түүх 1800 оны үед Францад амьдарч байсан эмч Южин Кюригээс эхэлнэ. Бусдаас онцгойрч, гоцгойрохгүй зүйлгүй ч, ажилдаа шаргуу Южин Кюри эмч хоёр хүүхдийн аав болж, ууган хүүгээ Жак, отгон хүүгээ Пьер хэмээн нэрлэжээ.
Жирийн нэгэн орон нутгийн эмч Южин Кюригийн хөвгүүд өсөж, том болоод ашигт малтмал, эрдэс бодисын судлаач болж, хамтдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийдэг болсон байна. Пьер Кюри нь залуудаа ганцаараа “Болор ба соронзон судлал”-ын үнэтэй судалгаа, шинжилгээний бүтээл хийж, ах Жактайгаа хамтран 1881 онд пьезоэлектрикийн үзэгдлийг нээсэн нь эрдэс бодис болон физикийн салбарт үнэтэй хувь нэмэр үзүүлсэн гэдэг.
.jpg)
Уг үйл явдлаас хойш Южин эмчийн ууган хүү Жак Кюригийн гавьяаг Франц Улс даяар үнэлж, өөр нэгэн хотын томоохон их сургууль ажлын санал тавьжээ. Түүнээс хойш Жак эрдэм шинжилгээгээ үргэлжлүүлэн профессорын зэрэг хамгаалж, 1941 онд нас барах хүртлээ тухайн хотдоо амьдарсан байна.
Харин Пьер эрдэс судлалын салбарыг хөгжүүлэх, өөрчлөхийг хүссэн хүсэлдээ автаж, томоохон хэмжээний судалгаанууд үргэлжлүүлж, 1895 онд “Цахилгаан соронзон орон байгалийн эрдэстэй ямар харилцаатай байдаг” вэ сэдвээр докторын зэргийн диссертаци бичжээ.
Пьер Кюри 1864 онд гэргий Мари Саломеа Склодовскатай танилцаж, дараа жил нь тусдаа гарсан юм. Пьер болон Мари нар 1898 онд хамтдаа полони болон радий химийн элементүүдийг нээн илрүүлжээ. Түүнээс хойш таван жилийн дараа буюу 1903 онд хосууд цацраг идэвхт бодисыг нээн илрүүлснээ үнэлүүлж, физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэв. Тэднийг Нобелийн шагнал хүртэх үед Пьер, Мари нарын охин Ирен дөнгөж зургаан настай байжээ. Жирийн нэгэн орон нутгийн эмчийн хүү гэргийн хамт Нобелийн шагнал хүртэж, Кюригийн гэр бүлийн олон жилийн амжилтын түүх эндээс эхэлсэн юм.

1900 оны эхэн үеийн Кюригийн гэр бүлийн тэргүүн Пьерээс түүний гэргий Мари Кюри Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа илүү алдаршжээ. Мари Кюри нь дэлхийн хамгийн анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй, анхны докторын зэрэг хамгаалсан эмэгтэй болж, дэлхий дахины анхаарал түүнд төвлөрч, Маригийн гаргасан амжилтыг үгүйсгэж, маргаасаар ирсэн байна.
Гэр бүлийн тэргүүн Пьер Кюри Нобелийн шагнал хүртсэнээсээ гурван жилийн дараа буюу 1906 оны дөрөвдүгээр сарын 19-нд нас баржээ. Гэсэн ч өрх толгойлж үлдсэн эх Мари шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлж, 1911 онд цэвэр радийг ялгаж авсан шинжилгээгээрээ химийн салбарт Нобелийн шагнал хүртэж, физик, химийн салбарын шагналыг хүрстэн цор ганц хүн, хоёр удаа Нобелийн шагналыг хүртсэн цор ганц эмэгтэй болон түүхэнд нэрээ дуурсгасан аж. Нэрт эрдэмтэн Мари Кюри 1934 оны долдугаар сарын 4-нд цацраг идэвхт икотепийн нөлөөний улмаас нас барсан юм.

Нэрт эрдэмтэн Пьер, Мари нар амьд ахуйдаа гэр бүлдээ бага цаг гаргадаг байсан учир тэдний хоёр охин Ирен, Эве хоёрыг Маригийн эцэг, эх харж, хоршооны сургуульд сургадаг байжээ. Гэсэн ч хими, физик зэрэг мэргэжлийн хичээлийг нь аав, ээж хоёр нь тусдаа цаг гаргаж заадаг байсан нь охидыг хожим амжилт гаргахад нөлөөлсөн ч байж болох юм.
Пьер, Мари хоёрын ууган охин Ирен Кюри аав, ээжийгээ өөд болсноос хойш ээжийнхээ лабораторид ажиллаж эхэлжээ. Тэгэхдээ аав, ээжийнхээ хийж байсан цацраг идэвхт элементүүдийн судалгааг үргэлжлүүлж байж. Ирен Кюри ээжийнхээ лабораторид ажиллаж байхдаа нөхөр Фредерик Жолиотой танилцаж, ирэх жил нь гэрлэсэн байдаг. Тэд хамт амьдарсан 30 жилийн хугацааагаа нэрт Мари Кюригийн химийн лабораторид атомын цөмийг судлахад зарцуулжээ.

Ирен Кюри болон түүний нөхөр Фредерик Жолио нарын атомын цөмд шинэ төрлийн хиймэл цацраг идэвхт бодисыг нэгтгэсэн ажлыг нь үнэлж, 1935 онд химийн салбарын Нобелийн шагнал хүртээсэн байдаг. Тэд амьдралынхаа туршид хийсэн атомын цөмийн судалгаануудаараа 1930-аад оны цөмийн задралыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн аж.
Кюригийн гэр бүл хэдэн үе дамжсан эмч, химич, физикч зэрэг шинжлэх ухаанчид. Гэсэн ч Пьер, Мари нарын бага охин Эве Кюри энэ замыг сонгоогүй цор ганц Кюригийн гэр бүлийн гишүүн юм.
Ээж Мари нь өөд болсны дараа Эве Кюри ээжийгээ санан дурссан 1937 онд “Хатагтай Кюри” нэртэй намтар ном бичсэнээрээ алдаршиж, ээжийнхээ талаар бичсэн тус ном нь ч олон улсад борлуулалтаараа тэргүүлж байжээ. Түүний бичсэн “Хатагтай Кюри” хөрөг ном нь хожим нь Холливудын кино болсон билээ. Ээжийнхээ тухай хөрөг номоо бичсэнийхээ дараа Эве Кюри шинжлэх ухааны салбараас зайлсхийж, төгөлдөр хуурч, сэтгүүлч болж, хожим дипломатч болсон байна.
Гэсэн ч Нобелийн шагнал тасардаггүй Кюригийн гэр бүлд бага охин Эвийн үед дахин нэг Нобелийн шагнал хүртсэн байдаг. 1965 онд Эве Кюригийн нөхөр дипломатч Хенри Ричардсон Лабуисс Жуниорыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.
(18).jpg)
| НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ДӨРВӨН УДАА ХҮРТСЭН КЮРИГИЙН ГЭР БҮЛ |
|
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |