Эргэлт.мн мэдээллийн сайт хүүхдийн номын Жангар редакцтай хамтран хүүхэд, багачууд, эцэг эхчүүддээ зориулан “Үлгэрийн цаг” буланг тогтмол толилуулж байгаа билээ. Энэ удаагийн үлгэрээ гэр бүлээрээ уншаарай.
Ухаантай Түшмэл
Бээжин хотод нэг түшмэл амьдарч байжээ. Тэр хүн эзэн хааны ойрын хамаатан тул энэ албан тушаалд тохоон томилогдсон бөгөөд өөрийгөө бусдаас илүү ухаантай, хүүгээ л өөртэйгөө эн зэрэгцэнэ гэж бодох тул хүүгээсээ бусад хүнийг үл тоомсорлодог байв. Түүгээр зогсохгүй өөрт нь хүндэтгэлгүй хандаж, өргөл барьц өгөөгүй хүний хүсэлтийг шийдвэрлэхгүй удааж хашраадаг байжээ. Эргэн тойрныхон нь ч түшмэлийн энэ занг мэдэх тул эрхэмсэг түшмэлийн ухааныг гайхан, магтах бөгөөд түшмэл хэдийгээр гаднаа даруухан зан гаргах боловч бусад хүмүүс өөрийг нь болон хүүг нь магтаж, хүндэтгэж байгаад дотроо их л додигор явдаг байв. Та бүхэнд эрхэмсэг түшмэлтэй тохиолдсон хэдэн түүхийг ярьж өгье, хэр ухаантай түшмэл байсныг тунгаан бодоорой. Эрхэм түшмэл хүүгээ хоёр нас хүрсэн өдөр эхнэртээ "Өнөөдөр зөвхөн манай баяр биш, манай хөршийн охин нэг настай болж байгаа учир тэдний ч баяр. Ер нь хөрштэйгөө худ ураг болчихвол яасан юм бэ" гэжээ. Гэтэл эхнэр нь "Тэр охин одоо нэг настай, хүү маань хоёр дахин их буюу хоёр настай, тэгэхээр охиныг хорин нас хүрч гэрлэх болоход нь манай хүү дөчин настай байна гэсэн үг. Дөч хүртлээ хүү минь эхнэргүй явах гэж үү. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй" гэжээ. "Нээрээ чиний зөв юм байна" гэж түшмэл харамсангуйгаар дуу алджээ. Гэхдээ манай ухаант түшмэл энэ асуудлыг шийдэх ямар нэг арга байгаа гэж итгэж байсан тул шантарч хойш суулгүйгээр бүхий л өдөржингөө энэ тухай толгойгоо гашилган бодож, орой нь хооллохоор ширээнд суухдаа "Тэнэг авгай. Манай хүү хоёр дахин ах нь үнэн. Жил хүлээхэд хөршийн охин адилхан хоёртой болно. Ингээд л тэд нас чацуу болж өснө. Ямар ч байсан хөршийндөө орж, худ ураг барилдана" гэж гэнэ. Түшмэлийн зөв үү эсвэл эхнэрийн зөв үү. Нөгөө түшмэл хүүтэйгээ хамт (хүү нь өсөж том болсон үе гэнэ) хотоос гарч зугаалахаар явжээ. Мань түшмэл нас ахиж жаахан мартамхай болсон тул тэр өглөө гэрээс гарахдаа баруун хөлдөө өндөр модон ултай гутал, зүүн хөлдөө намхан арьсан гутал өмссөн байж гэнэ. Өндөр нам хоёр гутал өмссөн тул эрхэм түшмэл доголох нь гарцаагүй. Хэдий явахад нь хэцүү байсан боловч өөр шиг нь ийм өндөр зэрэгтэй, ухаантай хүн тонгойх нь зохимжгүйн дээр хөлөө харвал хүмүүс шоолно гэж бодож байсан тул эрхэм түшмэл тэвчээр заан алхаад л байж. Хотын захад хүрээд эргэн тойрноо ажиглан хүн байхгүй гэдэгт итгэснийхээ дараа хүүгээсээ "Өнөөдөр миний зүүн хөл баруунаасаа богинохон болчихсон юм шиг санагдаад байх юм. Миний хүү ямар нэг юм ажиглав уу" гэж гэнэ. Хүү нь замын хашлага дээр сууж аавынхаа хөлийг удаан ажигласны эцэст "Аав минь та хоёр өөр гутал өмсчихөж. Би бас таныг түрүүнээс хойш яагаад ийм сонин яваад байгаа юм бол оо" гээд бодоод л яваад байсан юм гэхэд түшмэл "Миний хүү дөнгөж арван настай хэрнээ ийм хурц нүдтэй, бас ингэж хурдан сэтгэж байгаа юм чинь надаас илүү түшмэл болох нь дээ" гэж бодоод их л сэтгэл хангалуун байсан ба хүүгээ өөр гутал аваад ир гэж гэр лүүгээ буцааж гэнэ. Хүү гэртээ очоод түшмэлийн өмсөөд явсан хоёр өөр гутлын өрөөснүүдийг аваад буцаад аав дээрээ иржээ.
"Аав аа, манай гэрт ижил хос гутал алга байна. Тэгээд би байгааг нь аваад ирлээ" гээд түшмэлийн хөлд байгаагийн өрөөснүүдийг өгч гэнэ. Эрхэм түшмэл хүүгийнхээ авч ирсэн сөөлжүү гутлуудыг өмсөөд үзвэл бас л эвгүй байсан боловч нэгэнт хоёр хос гутлаас өөр солих гутал байхгүй тул харьж байгаад учрыг нь олохоос гэж бодоод энэ хүртэл өмсөж ирсэн хоёр гутлаа сугандаа хавчуулаад, баруун хөл дээрээ доголсоор, цааш алхжээ. Түшмэлийн хүү ухаантай юу, түшмэл ухаантай юу. Энэ явдлаас хойш хоёр жил өнгөрчээ. Аав хүү хоёр голоор завьтай зугаалж байж. Гэтэл тэр хоёрын сууж явсан завины ёроолоор ус нэвчээд байж л дээ. Хүү нь сандран:
"Аав аа, завинд хаагуур нь мэдэгдэхгүй ус ороод байна" гэж хашхирчээ.
"Миний хүү, битгий сандар, үүнийг засаж болно. Завиныхаа ёроолд жижигхэн нүх гаргачих. Тэгвэл завинд орсон ус тэр нүхээр чинь урсаад гарчихна" гэж эцэг нь хэлжээ. Хүү ч аавынхаа хэлснээр нүх гаргажээ. Ус олгойдон орж, завины ирмэгтэй чацуурч, завь живжээ. Аав, хүү хоёр арай чүү амиа аварч, эрэг дээр амь голтой юм гарчээ. "Юу болох нь энэ вэ" гэж түшмэл гайхжээ. Хүү ч гэсэн яагаад ийм зүйл болсныг ойлгоогүй гэдэг. Нэг удаа түшмэлийнд зочид иржээ. Ухаант түшмэл хүүгээ маханд явуулжээ. Хүү махаа аваад харьж явтал гүүрэн дээр нэг илжиг унасан хүнтэй таарчээ.
"Зам тавь" гэж түшмэлийн хүү хашхирч гэнэ.
"Эрхэм дээдэс минь, би танд зам тавьж өгмөөр л байна. Даанч энэ муу илжиг хэзээ ч, яагаад ч зам тавьж өгдөггүй зөрүүд тэнэг амьтан байгаа юм" гэж илжигний эзэн хариулжээ. Түшмэлийн хүү илжгэнд зам тавьж өгнө гэдэг юу гэсэн үг вэ гэж хүү бодоод зам тавьж өгөлгүй зөрүүдэлж гэнэ, илжиг ч ялгаагүй зам тавьж өгсөнгүй гэнэ. Ингээд илжиг хүү хоёр нарийн гүүрэн дээр зөрж чадалгүй зогсоод л байж гэнэ. Хүүгээ ирэхийг хүлээж ядсан эрхэм түшмэл гүүрэн дээр ирэхэд нь хүү нааш ч үгүй, цааш ч үгүй маргалдан зогсож байхыг хараад “Миний хүү ухаантай шүү, түшмэлийн хүү гэсэндээ илжгэнд зам тавьж өгөөгүй байна” гэж бодож гэнэ. Тэгээд "Миний хүү махаа гэртээ аваачиж тавьчихаад хүрээд ир. Аав нь чиний оронд зогсож байя" гээд өөрөө үлдсэн гэдэг. Үнэхээр ухаантай түшмэл байгаа биз. Ийм ухаантай түшмэл олон байвал түмэн улсын хэрэг бүтэж, улс орон хөгжлийн манлайд хүрэх байх даа.
| ҮЛГЭРИЙН ЦАГ: Ухаантай Түшмэл |
|
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |