Технологийн зуунд интернэт хэрэглээ өргөжин тэлсээр, соёл урлагийн төрлүүд ч идэвхтэй цахимд шилжиж байна. Эргэлт.мн мэдээллийн сайт сүүлийн жилүүдэд дэлхий дахинд танигдаад буй хамгийн залуу урлагийн төрлүүдийн нэг болох дижитал уран бүтээлээр туурвидаг, бүтээлч болох хүсэл, мөрөөдөлтэй залуу дижитал уран бүтээлчдийн төлөөлөл болох Н.Ариунжаргал, Ө.Эрдэмдэлгэрэх, А.Хүслэн, Э.Тэргэл, Б.Энхжин нартай цөөн хором ярилцлаа.
Өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр дижитал бүтээл хийж байгаа тэднийг уншигч танд танилцуулъя.
.png)
/Дүрслэх урлагийн академийн II курсийн оюутан/
Бага ангийн сурагч байхдаа л хичээлийнхээ дэвтэр дээр зураг зураад сууж байдаг байлаа. Харин одоо дижитал зураг зурж эхлээд хоёр жил болж байна. Wlop, Guweiz, Kushinov Ilya зэрэг өөр өөрийн гэсэн онцлогтой гаднын зураачдаас үлгэр дууриал авдаг.
Миний бодлоор дижитал уран бүтээлчид хүний биеийн анатомыг сайн судалж, ойлгох хэрэгтэй гэж боддог. Би нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй байхыг хичээдэг. Хувь хүнийхээ хувьд хичээл зүтгэлтэй, тууштай байвал чи хурдан сайжирна.
Дижитал зураг дэлхийн өнцөг булан бүрд хурдан хүрдгээрээ давуу талтай. Гэр бүлийнхэн маань ч миний дижитал уран бүтээлийг их дэмждэг. Их сургуулиа төгсөхөөрөө дижитал зургаараа дагнан уран бүтээл туурвих мөрөөдөлтэй.
.png)
/”Монгени” цогцолбор сургуулийн сурагч/
Анх гуравдугаар ангид байхад ээж минь намайг дүрслэх урлагийн дугуйланд элсүүлсэн. Дүрслэх урлагийн дугуйланд элсмэгцээ зурагт дуртай болж , тэмцээн, уралдаануудад идэвхтэй оролцох болсон.
Идэвхтэй зураг зурж эхлээд долоон жил, харин дижитал зургаар зураад гурван жил болж байна. Надад үлгэр дууриалал өгдөг монгол дижитал зураачид олон бий. @rainbowwang, @shun_ffu, @monhshur_r, @chinzoo_artist зэрэг уран бүтээлчдээс эхлүүлээд Монголд дижитал урлаг маш сайн хөгжиж байгаа гэж боддог. Дижитал зураачдад “Youtube” хуудас маш сайн багш болдог гэж боддог.
Хүмүүст зураг, бүтээлээ үзүүлсэн ч, дараа нь дахин засварлан шинэ хувилбараар хүргэж болох нь дижитал зургийн онцлог. Бусдыг дуурайх бус өөрийнхөө хүссэнээрээ зурах нь энэ төрлийн эрх чөлөө.
.png)
/Нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагч/
Таван настайгаасаа хойш дүрслэх урлагийг сонирхож, дуртай болсон. Анх юуг, яаж зурахаа мэддэггүй, харагдсан бүхнээ зурдаг байлаа. Нэг удаа анимэ үзэж, түүндээ дуртай болоод дүрүүдийг нь дуурайлгаж зурах болсон. Харин сүүлд нь манга уншдаг болоод өөрийн юу зурмаар байгаа тэр чиглэлээ олсон.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дижитал зураг зурж байгаа. Цаашдаа ч комик чиглэлээр зурж, бүтээх мөрөөдөл тээж байна. Энэ цагт дижиталаар зурах нь уламжлалт зургаас илүү олон давуу талтай юм шиг санагддаг. Би дотоодын болон гаднын олон дижитал уран бүтээлчээс үлгэр дууриалал авдаг. Монголоос дижитал зураач Санни,мөн Shirow Miwa-гийн бүтээлүүдэд дуртай.
Харин миний дижитал зураг зурж эхэлсэн шалтгаан гэвэл өөрийн зургаараа хүмүүст гайхалтай мэдрэмжүүдийг өгөхийг хүссэн. Миний зургаас амьдралд олон байдаг ч, бидний тэр бүр анзаардаггүй сайхан мэдрэмжүүдээ олж аваасай гэж би боддог.
.png)
/Нийслэлийн 77 дугаар сургуулийн сурагч/
Би дижитал зургийг сүүлийн хоёр жилийн хугацаанд сонирхож, зурж байна. Уламжлалт зургаас илүү дижитал нь олон сонголттой өнгө, будгаар будаж, “амь оруулж” болдогт нь дуртай.
Би Rinotuna, 2krll_6, yorkily_ tofuneers, mememeii, tuvshintyy, fatmeat_art, tarakashslsht, Tomato_fishball зэрэг олон дижитал уран бүтээлчийн бүтээлүүдэд хайртай, тэднээс үлгэр дууриалал их авдаг.
Би дижитал уран бүтээл дотроосоо өөрийгөө гаргаж ирэхийг хүсдэг. Тиймээс дижитал зураг зурахаасаа өмнө үргэлж үзгээр зурж, өөрийгөө сайжруулдаг. Нэг л алдаа гаргавал засаж болохгүй гэж боддог учир энэ нь өөрийгөө хурцлах хамгийн сайн “үзэг” болдог.
.png)
/Орхон аймгийн лаборатори сургуулийн сурагч/
Би багадаа “Steven Universe” хүүхэлдэйн кинонд их дуртай байсан. Тэгэхдээ хүүхэлдэйн киноных нь зохиогч, зураач, анимэтор Rebecca Sugar-тай адилхан болохыг хүсдэг байв. Хүүхэлдэйн зохиогчийг нь харж өссөн болохоор хүүхэлдэйн киноны зураач болохыг хүсдэг.
Монголын Shushush, funaruyu, mary_felizola, moto зэрэг дижитал уран бүтээлчдийн зургуудад дуртай болж, өөрийн гэсэн дижитал зургаа зурж эхлээд дөрөв дэх жилдээ зурж байна. Өөрөөсөө гайхалтай, сайн зурдаг хүмүүсийн зургийг харж, анзаарч чадвал шинэ санаа, гарц олж, өөрийгөө илүү сайн хурцалж, сайжирдаг шүү.
Ярилцлага өгсөн зураач нартаа баярлалаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
| ТАНИЛЦ: Шинэ цагийн ДИЖИТАЛ УРАН БҮТЭЭЛЧИД |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |