-Монгол Улсын шатрын хамгийн залуу аварга болсон танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Мөнхдалайн Амилал гэдэг, 16 настай. ESM олон улсын дунд сургуульд сурдаг. Би зургаан настайгаасаа эхлэн шатар тоглож хэлсэн. “Монголын Шатрын Холбоо”-ны нэрийн өмнөөс улсын болон тив дэлхийн олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Дэлхийн шатрын холбооны мастер цолыг 12 настайдаа хүртсэн. Одоо цол, зэргээ ахиулахаар үргэлжлүүлэн шатарт суралцаж, амжилтаа ахиулахыг зорьж байна.
-Монгол Улсын 33 дахь шатрын аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч 16 настайдаа Монгол улсын аварга болсондоо маш их баяртай байна. Энэхүү цолыг үнэхээр үнэ цэнтэй, хүндтэй зүйл гэж бодож байгаа. Дасгалжуулагч багш нартаа, хайртай ээждээ, Монголын шатрын холбоодоо маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Надад итгэж, урамшуулсан хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ хамгийн их баяртай байна.
-Монголын хамгийн залуу улсын аварга болох ямар байна. Тэмцээн хэр удаан үргэлжилсэн бэ?
-Монголын хамгийн залуу улсын аварга болсондоо маш их баярлаж, энэ цолыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Хамгийн залуу улсын аварга болсон рекорд тогтоож байгаа тул сэтгэл маш өндөр байна. 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 20-оос 30-ны хооронд 11 өдөр үргэлжилснээс гадна олон угсаатны өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо зохион байгуулагдсан илүү онцгой болсон мэт санагдсан.

-Нэг ч ялагдалгүйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм билээ. Их мастеруудтай тактикаар тоглов?
-Өрсөлдөгчид маань маш хүчтэй байсан. Монгол Улсын хамгийн шилдэг шатарчид мастерууд цугларсан, өрсөлдөөн ихтэй тэмцээн болж өнгөрлөө. Бүтэн жилийн турш бэлтгэл хийж, энэ тэмцээндээ бэлдэн. Тэмцээний 11 өрөг дээр зургаан настайгаасаа хойш сурч, эзэмшсэн бүх хүчээ дайчилж тоглосон. Өрсөлдөгч бүртэй хариуцлагатай тоглож, алдаа гаргахгүй, хожигдохгүй байхын төлөө бүх хүчээ гаргаж тоглосон.Үнэндээ тус тэмцээнд заавал ялна гэж бодоогүй, хүлээлт байгаагүй эхний таван байрны нэгт орох зорилготой байсан. Тэмцээн гэж өөртөө дарамт учруулалгүй шигээ энгийнээр тоглох тактиктай байсан.
-Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ?
-Энэ тэмцээнд тоглож байгаа бүх өрсөлдөгчид маань маш хүчтэй байсан. Монгол Улсын хамгийн шилдэг шатарчид, мастерууд хагас хигшээ шатнаас шалгаран гарч ирсэн учраас хэн нь хамгийн хүчтэй гэж хэлэхэд хэцүү юм.
-Шатрын спортын юу нь чиний сонирхлыг татсан бэ?
-Би шатрын спортоор зургаан настайгаасаа эхлэн хичээллэж байна. Бага байхад аав, ээж хоёр минь намайг сууж сургах, анхаарал төвлөрүүлж сургах зорилготой шатрын спорттой анх танилцуулсан юм. Шатар үнэхээр шударга спорт юм шиг санагддаг. Өөрийн оюун ухаан, ур чадвараа дайчлан ялалт байгуулж болдог нь их таалагдсан тул үргэлжлүүлэн суралцаж, мэргэжлийн түвшинд тоглохоор шийдсэн.

-Шатар байнга боддог оюуны тоглоом шүү дээ, сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Шатрын өргийн үеэр сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. Сэтгэл зүй нь шийдвэр гаргахад маш их нөлөөлдөг тул би бухимдал, уур уцаар, хэт тайвшрах зэрэг сэтгэл хөдлөлөө зохицуулах тал дээр ажилладаг. Шатрын спорт хамгийн их анхаарал төвлөрөл шаарддаг. Тиймээс тоглолтын үеэр анхаарал төвлүүлэх тал дээр маш хичээдэг, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр “зөвхөн шатар тоглоно” гэж тэмцээндээ ордог.
-Тэмцээнд оролцохдоо өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Байнга бэлтгэл дасгалаа хийж байх хэрэгтэй. Үндсэн хичээлүүдээсээ гадна өдөрт хоёр цаг шатар тоглох бэлгэл хийдэг. Тус тэмцээнээс өмнө тавдугаар сарын 05-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакарта хотноо зохиогдсон 2023 оны 3х3 Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд оролцсоноор илүү их техниктэй тоглоход дэм болсон байх.
-Үлгэр дуурайлал авдаг хүн бий юү?
-Би дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсен, дэлхийн аварга Динг Ли Рен болон Дэлхийн блиц тоглолтын ноён Хикарү Накамура зэрэг шилдэг их мастеруудаас үлгэр дуурайлал авдаг.

-Шатар чиний хувьд юу вэ?
-Миний хувьд шатар бол зүгээр нэг тоглоом биш харин спорт, урлагийн төрөл, оюуны сорилт, таашаал авах эх үүсвэр юм. Шатар нь хүний оюун ухааныг хурцалж, анхаарал төвлөрлийг сайжруулж, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг . Мөн тэвчээр, ялагдлыг даван туулах зэрэг амьдралын чухал сургамжуудыг бас зааж өгдөг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Яг одоо оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн байхгүй байна. Дараа нь дасгалжуулагч багштайгаа зөвлөөд яг ямар тэмцээнүүдэд оролцохоо судалж байгаад төлөвлөгөө гаргана. Миний цаашдын зорилго бол супер их мастер болох, дэлхийн топ-100 шатарчдын эгнээнд орох байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| М.АМИЛАЛ: Зургаан настайгаасаа хойш сурсан бүх зүйлээ 11 өргийн турш гаргасан |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |