-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Намрын шинэ сарыг угтаж яриагаа эхлүүлж байгаад баяртай байна.
-Өдрийн мэнд. Намайг Б.Санчир гэдэг. МУБИС-ийг монгол хэл, уран зохиол судлалын мэргэжлээр төгссөн. Яруу найраг, уран зохиолд шимтэн дурлаж, хайртай болсон 23 настай залуу яруу найрагч.
-Анхны шүлгээ хэдэн настайдаа бичиж байв?
-Наймдугаар ангид байхдаа шүлэг бичих гэж оролдож эхэлсэн. Манайд их найрагч Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” хэмээх ном байдаг байлаа. Тэрхүү номыг л хуудас алгасалгүй уншсан. Өөрөөр хэлбэл, “Сүмтэй будрын чулуу”-наас яруу найргийг мэдэрснийхээ ачаар анхны хэдэн мөртөө эвлүүлсэн. Гэхдээ яруу найргийн ойлголт огтхон ч байхгүй, толгой холбож л байвал шүлэг болно гэх гэнэн бодолтой хүү байж дээ.
-Ямар үед шүлэг бичиж чаддаг вэ. Жишээ нь, жаргалтай үедээ эсхүл дурласан үедээ бичдэг гэх хүмүүс байдаг.
-Сэтгэлээ хэн нэгэнд хэмлүүлчихсэн үед эсвэл тайтгарал алга болчихсон, цээж хоосорчихсон үед ихэвчлэн шүлэг бичдэг. Дурлал бол хүн бүрийн сайхан мэдрэмж бий болох сэдэл. Гэвч дурлал намайг хэмлэх буюу дотроос шатааж эхлэх үед шүлэг бичих шалтгаан төрдөг. Харин жаргалтай үед шүлэг бичих гэхээр нэг л болж өгдөггүй. Учир нь, нэг их мэдрэмж байгаад байгаа хэрнээ түүнийгээ шүлэг болгох хэрэггүй ч юм шиг санагдах үе бий. Магад бусад хүний хувьд жаргалтай цаг, мөч нь илүү сайн шүлэг бичихэд нөлөөлдөг бол би муу шүлэгч байж ч болох.
-Та хайрын шүлгүүдээсээ нэгийг хуваалцахгүй юу?
Би хотын гудамжаар нэг шалбааг тарьж
Асгартал уйлаад
Чи нулимсыг минь арчаад, хацрыг минь илнэ гэж мөрөөддөг
Чиний гар даарч, би гарыг чинь атгаад
Гаран дээр чинь амьсгалж бүлээцүүлнэ гэж мөрөөддөг
Чи толгойг минь илж
Би өвөр дээр чинь толгойгоо тавиад
Нүд рүү чинь эгцэлж харна гэж мөрөөддөг
Энэ хотын бороотой өдрүүдэд чиний шүхэр дор зогсоод
Хүзүүнд чинь шигдэж, эрхэлнэ гэж бас мөрөөддөг
Эндээс түүж барьсан чулуун гэртээ
Чамайг эхнэрээ болгож суулгаад
Айл гэрдэж тоглоно гэж мөрөөддөг
Дараа насандаа хурмастын хүүхдүүд болж төрөөд
Эндхийн хүмүүсийг өрөвдөж
Цугтаа гуниглана ч гэж мөрөөддөг
Багшийн дээдийн автобусны буудлаас
Хоёр биенээ огтхон ч ширтэлгүйгээр
Чигчий хуруунаас чинь хөтлөөд
Гэрт чинь хүргэж өгнө гэж мөрөөддөг
Би асгартал уйлаад
Чи нулимсыг минь арчин өгөөд...
Би зүгээр л мөрөөддөг. Дурлал надаар ийм л шүлэг бичүүлдэг дээ.
-Яруу найраг таны бодлоор?
-Хувь хүний хамгийн гүн цэгийг яруу найраг гэж ойлгодог. Тухайлбал, яруу найрагч болгон өөрийгөө шүлгэндээ уудалчихсан байдаг. Шүлэг болгон хүн мэт уншигддаг. Шүлгийг нь уншиж байвал хүнийх нь ертөнцөд живж байна л гэсэн үг. Би ч гэсэн шүлэг бичихээр доторхоо юүлээд гаргачихсан юм шиг хөнгөрчихдөг. Бичсэн шүлгээ бусдад уншиж өгөх нь “Би та нарт өөрийгөө уншлаа, та бүгд хэрхэн таашааж хүлээж авахаа өөрсдөө мэд” гэж байгаатай л адил.
-Та хэр их уншдаг вэ?
-Данзангийн Нямсүрэн гуай, Д.Галсансүх тэргүүтэй хүмүүсийн бүтээлүүдийг унших дуртай. Сүүлийн үед Э.Бүжинлхам найрагчийн шүлгүүдийг уншихад эмэгтэй хүнээс гарч байгаа мэдрэмж үнэхээр өөр юм байна гэдгийг таньсан. Унших дуртай яруу найрагчдын шүлэг гэвэл зөндөө л дөө. Үеийн залуусынхаа бичсэн шүлгийг унших ч сайхан байдаг.
-Яруу найрагч нөхдийнхөө талаар та ямар бодол тээж явдаг вэ?
-Үеиийнхээ залуусын талаар би их юм нуршихгүй ээ. Тэд маань сэтгэлгээний хувьд урагшилж яваа. Үүнийг л баттай хэлж чадна.
 (36)(3).jpg)
| Б.САНЧИР: Яруу найраг бол хүний хамгийн гүн цэг |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |