Түрүүч нь https://ergelt.mn/news/134/single/21291
“Танай бор сарлаг наадам түйвээсэн. Баахан хүн мөргөөд бөөн юм боллоо. Ёстой зүрх нь хөөрчихсөн, галзуурчихсан юм шиг л байсан” гээд хүмүүс хэлэхээр нь итгээгүй. "Арай ч үгүй байлгүй дээ. Манай хамгийн номхон сарлаг шүү дээ. Юун хүн мөргөж, наадам тараах" гэж бодож байлаа. Харин манай нутгийнхан гар утсан дээрээ бичлэг хийчихсэн байсан. Цахим хаягуудаар цацагдаад бөөн дуулиан шуугиан болчихсон. Бор гуна маань ёстой л баллаж тавьж байна лээ. Замдаа таарсан хүмүүсийг мөргөөд л, сүүлээ өргөж ийш тийшээ давхиад байсан. Гарах гарц л хайгаад байгаа бололтой байгаа нь бичлэг дээрээс тодорхой харагдаж байлаа. Мөргүүлсэн хүмүүс бэртэж гэмтсэн байх вий дээ гэж санаа зовж байсан. Харин азаар хүмүүс бэртэж, эд зүйлс эвдээгүй байна лээ. Нааш, цааш давхиж байгаад явган хүн дөнгөж багтах нарийнхан хаалгаар өөрөө гараад явчихсан байсан. Яагаад тийм үйлдэл гаргасныг үнэхээр мэдэхгүй. Ердийн хөсгөөр гол гол ачаагаа ачаад л явсан шүү дээ. Наадмын талбайд очоод ачааг нь буулгасны дараа л гэнэтхэн давхичихсан гэсэн. Эрээн мяраан хувцастай олон хүн, чанга хөгжим, дуу чимээнд зүрх нь хөөрчихсөн байх. Тухайн үедээ ч нүүрээ хийх газаргүй болсон юм шиг санагдаж байлаа. Бушуухан л бор сарлагаа хөтлөөд наадмын талбайгаас гэр рүүгээ явсан даа хэмээн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин Д.Батжаргал ярив. Уншигч та бүхэнд “Фэйс бор” хэмээн алдаршсан сахилгагүй сарлагийн эзнийхээс хийсэн сурвалжилгынхаа үргэлжлэлийг ийн хүргэж байна.
.jpg)
Бор гуныг харахад сүртэй юм. Сүргийнхээ захад сүүлээ өргөөд, тонгочиж, хавиар нэг мөөрч, “найз”-уудаа хайгаад дов сондуулыг сүлжээд давхичих юм. Түүнийг харсан хэн ч инээж, баясах нь тодорхой. Д.Батжаргалынд ирсэн хүмүүс бор гуныг нь харахаараа “Нэг өдрийн хаан байсан нь дээр” гээд өөрийн мэдэлгүй дуулаад байдаг гэнэ. Гэтэл өнөөх “Фэйс бор” нь "Зураг авбал ав" гэсэн шиг хүмүүсийг хараад зогсоод л байдаг гэж байна. Эсвэл та нарт зургаа авахуулахгүй гээд ааш гаргаад байгаа ч юм шиг ухаан жолоогүй уул руугаа давхичихдаг гэнэ. Одоо бүр Ламын гэгээний наадам бусниулснаа “мартчихаад” Эрхэт хайрхны энгэр бэлээр эзэн нь юм шиг л урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа, оргил өөд давхлах ажээ.
Д.Батжаргал наймдугаар ангиа төгсөөд малчин болжээ. Гэргийтэйгээ 2007 онд өрх тусгаарлаж, өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болсон байна. Ламын гэгээний наадам бусниулсан бор сарлаг тэдний анхны төл гэнэ. Айл болсны дараа хавар нь 14, 15 тугал төрснөөс “Фэйс бор” хамгийн номхон нь байжээ. Бор гуна одоо 14 настай. Д.Батжаргал, П.Азбаяр хоёрын айл гэр болсонтой нас чацуу гэсэн үг.
Гэргий П.Азбаяр энэ талаар ярихдаа “Хамгийн номхон тугал байсан юм даа. Манай анхны төл учраас бид их хайртай байдаг юм. Гуна болсных нь дараа ч бид ердийн хөсөгт явуулж, гэрээ нүүлгэдэг байсан. Би унаад, хүүгээ сундалдаад хүртэл явдаг байсан шүү дээ. Хүмүүсийн наадмын талбайд очиход “Танай бор гуна чинь түвээж байна” гэхэд “Ямар бор гуна” л гээд гайхаж байсан даа. Тэгээд хар хурдаараа гүйгээд очсон чинь өнөөх номхон гунын чинь нүд нь аймар болчихсон, ийш, тийшээ давхиж байсан. Тэгээд явган хүний хаалгаар гараад явчихсан. Манай хажуу айлын Шүрээ гээд залуу барьж, уяж авсан даа. Эвгүй юм билээ. Хүүхэд маань хэрэг тарьчихсан юм шиг л санагдаж байсан. Биднийг гэртээ ирж амжаагүй байхад л “Хуушуурын мах болохоор явчихсан юм гэнэ лээ. Дэнжийн мянга руу ачигдсан гэсэн” гэсэн гээд л халуун хошуутай малыг минь элдэв хошин шог болгоод бичээд байсан. Тэгээд элдэв бусын дуун дээр дүрсийг нь эвлүүлж тавиад, олон хүн шэйрлэж, хуваалцсан байна лээ. Энэ бүгдийг нь тухайн үедээ харахад хэцүү байсан, үнэнийг хэлэхэд. Тэр жилийн наадам ёстой сайхан наадам болоогүй ч юм шиг санагдаад байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Тэр жилээс хойш бор сарлаг маань бүр ч номхон, “хөөрхөн” харагдаад байдаг болсон. Олон сарлаг дунд явж байгаа хэрнэ л хамгийн түрүүнд нүдэнд тороод байдаг юм. Энэ хавийн малчид, нутгийн иргэд бид хоёроос илүү бор гуныг минь таньдаг болсон. Манайх руу ирэхдээ “Батжаргалынх хаана вэ” гэхээр танихгүй, “Ямар Батжаргалынх вэ” гэж асууж байгаа биз дээ. Харин “Фэйс бор”-ын эзэн, эсвэл Даваасамбуу гуайн хүүхэд” гэхээр сайн танина. Бид хоёроос илүү л хүн таньдаг болоод байгаа юм даа. Наадмаас хойш хайрлаад уналга, ачилга, хөсөгт бараг явуулаагүй. Өвөл нүүхдээ л ганц хоёр хөсөгт явуулсан. Зүгээр байна лээ. Тэрний дараа хөсөгт явуулахад айдастай л юм байна лээ. Гэхдээ хөдөө талд зүгээрээ” хэмээн галаа түлэнгээ хуучлав.
Д.Батжаргал Ламын гэгээний наадамд хар алаг сарлагаа уралдуулахаар очжээ. Эдний хар алаг гуна энэ хавьдаа хурданд ордог гэнэ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Баянхонгор аймаг, Эрдэнэцогт суманд уралдаж, зургаан удаа айрагдсан гэнэ. “Фэйс бор”-ын зүггүйтсэн наадмаас хойш наадам болоогүй тул Д.Батжаргал сарлагаа уяж, гэдэсний ажил хийгээгүй бололтой. Тэрбээр хэлэхдээ “Би морь, сарлаг хоёр уяна. Сарлаг ч надаар уяа, сойлго хийлгээд сүйд болохгүй. Наадам болохоос хэд хоногийн өмнө барьж уяад, гэдсийг нь татруулдаг юм. Уралдаад сурчихсан сарлаг хоёр, гурав хоноод л уяа нь орно. Наадам болох гэж байгааг андахгүй мэднэ. Хар алаг гуна маань намайг олон наадамд баярлуулсан. Саахалзаад ороод ирэхээрээ ч сайхан шүү дээ. Одоо бид хоёр түрүүлэх л дутуу байна даа. Энэ өвчин эмгэгийн тархалт намдаж, сарлагийн наадам энэ зун болох шинжтэй байна. Хар алаг сарлагтайгаа явж өгнө дөө. Одоо доороос нь дүү нар нь гэж гарч ирж байгаа. Энэ жилийн наадмаар ганц, хоёр залуу гуна барьж, уралдуулж үзэх төлөвлөгөөтэй байна. Сарлаг уяхад тэжээл өгнө, тариа тарина, өдөр болгон гэдэсний ажил хийнэ гэж байхгүй амар шүү дээ. Харин хурдан морь уях чинь л ээдрээтэй болоод байх юм. Одоо ч цэвэр монгол адуу гэж байхгүй болж. Би угтаа малчин хүн учраас адуугаа цэврээр нь, өөрөөр нь уралдуулахыг хүсээд байдаг. Гэтэл гавьтай явж өгөхгүй юм. Тэгээд л яадаг юм билээ гэсэн бодолтой сууна даа. Цаг ч өөр болж байгаа юм уу даа. Миний аавын үед ийм байгаагүй юм. Гэтэл одоо морио хурдан болгоно, наадамд айрагдана гээд уяачид сайн гэсэн болгоныг тарьж, морио хордуулж байна. Монгол адуу нь утга учир алдагдах нь” гэв.

Д.Батжаргал ааваасаа малчин болох арга эвийг эзэмшиж, аавынхаа захиасыг гүйцэлдүүлэхийг хичээж, сэтгэлдээ бодож явдаг гэнэ. Түүний том ах өнгөрсөн жил аймгийн аварга малчин болжээ. Харин Д.Батжаргал сумын аварга малчин болсон гэнэ. Батжаргалын аав Даваасамбуу хүүхдүүддээ “Малаа тарга тэвээртэй байлгахын тулд отроор явж, бэлчээр сэлгэж бай” гэж байнга захидаг байжээ. Тийм учраас хүүхдүүд нь аавынхаа захиасыг биелүүлж, жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэж, нүүдэлд явдаг гэнэ.
Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр залуу малчин ч гэсэн аавынхаа захиасыг биелүүлж, ааваасаа сурсан арга эвээрээ л малаа малладаг. Малдаа хайртай байвал аяндаа өсчихдөг юм байна. Манай ах, дүү нар ойрхон амьдардаг. Эрдэнэцогт, тэр дундаа Эрхэт хайрхны цаг агаарын нөхцөл байдал чинь хүйтэн сэрүүн, хамгийн хүйтэн сум гэдэг юм. Тийм учраас отроор явахад бүл, хүч хамгийн хэрэгтэй. Ах, дүүгээрээ бараа бараандаа явахаар болдог доо. Малын бэлчээрээ сэлгэж, мал маань тарга тэвээртэй, өөрсдөө эрүүл саруул байж байх шиг жаргал хаана байх билээ. Одоо манайх удахгүй зусландаа бууна. Энэ жил ч ногооны захтай эрт учирлаа. Сайхан зун болох шинжтэй. Арваннэгдүгээр сараас л отор нүүдлээр яваад өгнө. 14, 15 жил малынхаа захаас илүү гарахгүй л амьдарч байна даа. Нэгэнт л малчин болохоор шийдсэн юм чинь сэтгэлтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Бидний ажлыг биднээс өөр хэн ч хийхгүй шүү дээ. Тийм учраас аавынхаа захиасыг л биелүүлэхийг хичээж байна. Аав шигээ аав, аав шигээ малчин болохыг хичээдэг” гэсэн юм.
Д.Батжаргалын хотонд нялх төлийн дуу цангинаж байна. Хурга, ишгээ эхээс нь ялгаад өдөртөө хардаг ажээ. Энэ ажлыг түүний том хүү Б.Шийрэв хариуцна. Харин ээж нь сүүл саалиа янзлах, ядарсан хурга, ишгээ өргөх, угжих, тордох ажлыг борви бохисхийлгүй гүйцэтгэнэ. Тэдний хамгийн хүнд улирал шувтарч, айраг, цагаа идээтэйгээ золгох нь хэмээн баярлаж сууна. Д.Батжаргалынх хэд хоногийн өмнө ямаагаа самнаад дууссан гэнэ. Ямааныхаа ноолуурыг тушаахаар сумын төв яваад ирсэн тухайгаа Б.Шийрэв хүү хуучилж байна.

Хурдан морины унаач хүү Б.Шийрэв 13 настай. Аав, ээждээ туслахаар өнгөрсөн жил сургуулиас гараад, малчин болчихсон. Малд дөртэй, хайртай болохоор нь аав, ээж нь ч дургүйцээгүй байна. Хэрсүү бор хүү Б.Шийрэв “Фэйс бор” надад лав онгироо санагдаад байдаг. Зургаа, долоон сарлагтай байнга хамт явна. Тэд нараасаа салаад үлдэхээрээ мөөрөөд ийш, тийш давхиад байдаг юм. Бодоход хүнээр бол тэр хэд нь хамгийн сайн найзууд нь юм байлгүй. Сарлагийн сүрэг рүү орж ирэхээрээ сүүлээ өргөөд сүртэй орж ирдэг. Сүрэгт явна гэж ер байхгүй. Байнга нөгөө хэдэн сарлагтайгаа уул хад руу тасраад алга болно. Тэр уралдаад байдаг хар алаг сарлаг чинь минийх шүү дээ. Аав надад өгсөн юм. Гэхдээ манайх л гэсэн үг дээ. Саяхан аав, ээжтэй ноолуураа тушаахаар сумын төв ороод ирлээ. Нэг килограмм ноолуур 120 мянга гэж байна лээ. Аав, ээж хоёр надад гар утас авч өгсөн. Сумын төвд сүлжээтэй байх үедээ хэдэн тоглоом татаад авчихсан. Хонины бэлчээрт явахдаа, орой унтахынхаа өмнө завтай үедээ утсаараа жаахан тоглодог юм. Эгч, дүү хоёр маань аймгийн төвд эмээтэй амьдарч байгаа. Одоо хэдхэн хоногийн дараа сургууль нь амраад ирэх юм. Тэр хоёр хонио хараад, аав бид хоёр морь, сарлагаа барьж уяна даа. Энэ жил хэд хэдэн наадамд явна гэсэн” юм.

"ФЭЙС БОР"-ЫН НАЙЗУУД
Д.Батжаргалын ойрын зорилго хүүгээ сайн малчин болгох гэнэ. Хүүгийнхээ хийж байгаа үйлдэл, малд хандаж байгаа хандлагыг байнга анзаарч, чадахгүй, мэдэхгүй байгааг нь хэлж, ойлгуулахыг хичээдэг бололтой. Тийм ч учраас хүүгээ байнга дагаж, ажил даалгаж явдаг гэнэ. Эрхэт хайрхны баруун эмжээр Д.Батжаргалын хотны сарлаг давж ирж байгаа харагдана. Гэрийн эзэгтэй сүрэг сарлагийн бараанаас тугалаа хашихаар малын хашаа руу явж байгаа харагдана. Харин гэрийн эзэн хойд дэнжид хаваржиж байгаа нутгийн айл руу залгаж, “Танай наагуур хоёр алаг гүүтэй адуу харагдана уу. Манай адуу өчигдөр өглөө л танай тийшээ гарсан юм. Өнөөдөр усанд бууж ирсэнгүй. Маргааш өглөө танай тийшээ явж харахаас” гэж байлаа. Эрдэнэуогт суманд сайхан зун болох нь. Яргуй хэнзлээд, нялх ногоо уулын энгэр, голын захаар суга суга ургачихсан байна.
Улаанбаатараас зорьж, монголчуудыг тэр жилийн наадмаар инээлгэж, өөрийгөө өхөөрдүүлж, “Ёстой зүггүй бор юм аа” хэмээлгэж байсан бор сарлаг хэрхэн “зусаж” байгааг, малчин Д.Батжаргалын хотноос буйд ахуйг, энгийн сайхан амьдрал хаана ч бий гэдгийг харуулахыг зорьсон бидний аялал энэ хүрээд өндөрлөлөө. Бид буцах боллоо. Гэрийн эзэн Д.Батжаргал “Малынхаа дээлтэй л та хэдийг угтаж, үдлээ дээ. Зун ирсэн бол цагаан идээтэй сууж байх байсан юм даа. Дараа нэг зориод ирнэ биз ээ. Тэр үед сайхан бэлтгэлтэй, том гэртээ хүлээж авна аа. Одоо ч умгар бор отрын гэртээ, зутруухан байх таарлаа даа” гэсээр үлдэв.
Одоо биднийг ирэхэд угтсан Эрхэт хайрхны баруун доорх бартаат чулуун зам зурайгаад хүлээж байгаа даа...
| БАЯНХОНГОРЫН НААДАМ “ҮЙМҮҮЛЭГЧ” САРЛАГИЙН ЭЗЭН Д.БАТЖАРГАЛ: НААДМААР ЗҮГГҮЙТСЭН “ФЭЙС БОР” ЧИНЬ МАНАЙ ХОТНЫ ХАМГИЙН НОМХОН НЬ ШҮҮ ДЭЭ II |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |