Франкфуртын гаалийг давах амаргүй
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн “Boeing 787-9 Dreamliner” хэмээх 292 хүний суудалтай “Хубилай хаан” зорчигч тээврийн онгоцоор Европыг зорин нислээ. Их хааныхаа нэртэй Монгол Улсынхаа онгоцоор явах нь үнэхээр бахархалтай сайхан байлаа. Гадныхан ч Монголын “Хубилай хаан” онгоцны тав тухтай, ОХУ-ын нутгаар дамжин богино хугацаанд хурдан нисдэг байдлыг нь харгалзан үзэж сонгодог болжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрч найман цаг гаруй ОХУ, Латив, Литов, Эстон, Польшийн нутаг дээгүүр Балтийн тэнгисийн ойролцоо нисэж, Герман Улсын Франкфурт хотод буулаа. Харин Франкфуртаас Улаанбаатар руу маш хурдан таван цаг хагас нисээд ирсэн санагдана. Бодвол агаарын урсгал, дэлхийн соронзон орны нөлөө, дэлхийн эргэлтээс шалтгаалдаг юм болов уу гэж таамаглаж явлаа.

Монголчуудын Европыг зорих агаарын гол гарц нь Герман Улсын Берлин хот байсан аж. МИАТ компани Берлин хотын нислэгээ 2020 оноос зогсоож, Франкфурт руу шууд нисдэг болжээ. МИАТ тус хот руу өвлийн улиралд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт, аялал жуулчлалын улиралд долоо хоногт зургаан удаа буюу пүрэвээс бусад гарагт шууд нисдэг юм байна.

Тийм болохоор Франкфурт хотын Нисэх онгоцны буудлыг манайхан андахгүй. Франкфуртын Нисэх буудлын гаалийн ажилтан нарыг монголчууд үнэхээр хашраачихсан юм шиг санагдсан шүү. Бусад улсын иргэдээс илүүтэйгээр монголчуудыг хамгийн ихээр шалгааж байцаана, очих газар, буух буудлын хаяг, захиалга, Европт байх хугацаанд зарцуулах мөнгө, буцах өдөр, хаагуур явах, ямар ажлын шугамаар явж байгаа гээд олон зүйлийг залхтал, асууж шалгааж тодруулах юм. Англи, германаар ярьж байгаа гаалийн ажилтны хэлийг ойлгохгүй хүнд бүр ч их төвөг, чирэгдэл учрах юм билээ. Гэхдээ ОХУ-ын Хиагтын гааль, Хятадын Эрээн хотын гаалийн ажилтан нар шиг бүдүүлэг, ёсгүй зүйгүй харьцахгүй. Их соёлтой, найрсаг харьцах хэдий ч дэндүү удаан нягталж шалгах нь бухимдал төрүүлнэ.
Германы цагдаа нар харилцааны соёлтой сайтай

Франкфуртын гаалийн шалганыг давсан гээд хэзээ ч сэтгэл амарч болохгүй шүү. Зүгээр л гудамжинд автобус хүлээгээд сууж байхад чинь 2-3 машин дүүрэн, буу, зэвсэг, гав, бороохойтой цагдаа нар ирээд тээшийг чинь шалгах нь юу биш. Хамгийн сонин нь германы цагдаа нар монголын цагдаа нар шиг “Зүрх нь хөөрч” бид хүчний байгууллагын ажилчид гээд хамаг хүч, бяр чадлаа харуулах гэж муухирлахгүй.

Бусдын тээш савыг эзнээс нь зөвшөөрөл авч, үзэж шалгаад буцаагаад яг тэр анхны байсан янзаар байрлуулаад буцааж өгнө. Тэд хууль, дүрмийн дагуу маш соёлтой, ёс зүйтэйгээр хүнтэй харьцана. Харилцааны ямар нэгэн алдаа гаргахгүй. Монголчууд мах, борц, хиам, айраг, тараг, ааруул, бяслаг, архи, тамхи гээд маш олон хориотой зүйлийг авч яваад бүр хашраасан бололтой. Зөвшөөрөл, хууль дүрмийнх нь дагуу яваа хүмүүст ямарч чирэгдэл учруулахгүй.
Орчин үеийн барилгатай Франкфурт хот

Европын хот, улсууд олон мянган жилийн түүхтэй эртний барилгуудаараа ялгардаг онцлогтой билээ. Харин Германы Франкфурт хот харьцангүй орчин үеийн загвар, хийцтэй барилгууд олонтой байлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот нь Майн голын эрэг дээр оршино. Франкфурт Германы санхүү, худалдааны төв бөгөөд Европын хамгийн орчин үеийн барилга, гудамж талбайтай хот юм шиг санагдсан. Тус хотод Европын төв банк, Германы хөрөнгийн бирж байрладаг гэсэн.

Бид Франкфуртын онгоцны буудлаас төдийлөн холдоогүй болохоор хоттой сайн танилцаж чадаагүй. Манай Улаанбаатар шиг орчин үеийн загвар хийцтэй өндөр шилэн барилга олон байна. Гэхдээ гудамж талбай нь сэлүүхэн, хороололууд нь хоорондоо цэцэрлэгт хүрээлэнгээр тусгаарладана. Улаанбаатар шиг шигүү шавааралдаж баригдаагүй. Илүү чөлөөтэй орон зай, талбай ихтэй болохоор сэтгэл бачуурах мэдрэмж төрсөнгүй. Франкфурт хотын төвд 780 мянган хүн амьдардаг аж. Харин захын дүүрэгтэйгээ нийлээд 2.2 сая, бүх мужуудын хамт 5.5 сая хүн амтай гэхэд авто замын түгжрэлгүй юм шиг харагдсан. Гэхдээ замын хөдөлгөөнд жолооч нар их хурдтай оролцдог юм шиг санагдсан.
Франкфурт хотод цагаач иргэд олон байлаа
Франкфурт хотод хаа сайгүй л хар арьстан, африкийн цагаачид, Ойрх Дорнодын арабуудтай таарна. Бавгар сахал, бараан царайгаар нь араб эрчүүдийг, харин эмэгтэйчүүдийг нь урт хормойтой даашинз, толгойны алчуураар нь таних боломжтой аж. Харин Азийн цагаачид гэхээр хүмүүстэй бараг л таарсангүй. Ер нь германчууд их хээгүй, энгийн хүмүүс бололтой. Хоолны газрын шалан дээгүүр хүүхдүүд нь гэртээ байгаа юм шиг оймстойгоо гүйлдэж, нялх хүүхэд нь мөлхөх юм билээ.
Франкфурт хотын сонирхол татах гэзрууд
Франкфурт хотод Европод төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн олон байна. Бизнес аялагчдад хамгийн сонирхолтой хот гэнэ. Франкфурт нь Европ тивийн болон Герман Улсын төвд оршдог учраас бүх төрлийн тээврийн хэрэгсэл агаарын зам, төмөр зам болон авто замын хамгийн том зангилаа төв цэг аж. Франкфуртын галт тэрэгний төв буудал нь Европдоо хамгийн том терминал буудал гэнэ. Герман Улсын төмөр замын “Deutsche Bahn”-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг.
Франкфурт хотод түүхэн дурсгалт сүм готик хийцээр бүтээгдсэн, 95 метрийн өндөр “Dom” цамхаг бүхий сүм байна. Тус цамхаг нь гэгээн Бартоломьюгийн эзэн хааны сүм бөгөөд Ариун Ромын эзэнт гүрний түүхэн дэх томоохон барилгуудын нэг ажээ. Мөн Стадел музей урлагийн цуглуулгаараа алдартай гэнэ. Стаделийн музей нь 600 орчим баримал, 3000 гаруй уран зураг, 4000 гаруй гэрэл зургийн цуглуулгатай ажээ. Энд Пикассо, Фрэнсис Бэкон, Моне гээд олон сор болсон зураачдын бүтээлүүд байдаг гэсэн.
Дундад зууны түүхэн барилгуудаас бүрдсэн Рөмөрбергийг Франкфуртын түүхэн төв гэж нэрлэнэ. Хагас модон барилга, эртний байгууламжуудын энэхүү гайхамшигтай холимог нь сонирхолтой. Үүнээс гадна 1869 онд баригдсан Эйзернер Стег буюу Заксенхаузеныг хотын төвтэй холбодог явган хүний гүүр нь хүмүүсийн үзэх дуртай газар аж. Түүнийг германчууд төмөр гүүр гэж нэрлэдэг. Франкфурт хотод хийх хамгийн сайхан зүйл бол Төмөр гүүрний орой дээрээс хотын үзэмжийг харах явдал юм.
Герман Улс. Франкфурт хот 2025.11.9.
| ЕВРОП РУУ НЭВТРЭХ МОНГОЛЫН АГААРЫН ГАРЦ ФРАНКФУРТ |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хохироожээ
2026-04-10 16:43:29
Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
2026-04-10 15:36:56
Т.Тулга Азийн аваргын хагас шигшээд шалгарч үлдлээ
2026-04-10 15:22:44
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |