Ер бусын амгалан тайван Вена хот
Унгар Улсын Будапешт хотоос гарч Австри Улсын Вена хотыг зорив. Манай монголчууд Австри, Австрали хоёрыг хольж, солин, андуурч, индүүрэх нь бий. Будапештээс 5-6 цаг яваад харуй бүрий өнгөрсөн хойно, үдшийн 23:00 цагт Вена хотод ирлээ. Үдшийн Вена хот нэг л нам гүмхэн тайван байв. Ямарч хөл хөдөлгөөнгүй, машин тэрэг битгий хэл явган хүн ч үзэгдэж, харагдахгүй байсан нь сонин. Ер нь Австричууд эрт унтаж амардаг бололтой. Европын бусад хотуудыг бодвол Австрийн Вена хотын гудамж, талбай харьцангуй уужим, цэлгэр юм шиг санагдсан. Барилга, байшингууд Герман, Унгар, Чехийн хотоос арай өөр хэлбэр загвартай. Навтгар дөрвөлжин дээвэртэй байшингууд гол төлөв байх. Барилга хоорондын зай харьцангүй чөлөөтэй, шавааралдаж баригдаагүй байх юм. Вена хотын иргэд ер нь л их тайван амгалан хүмүүс бололтой.

Австрийн нийслэл Вена хот нь сонгодог хөгжим, вальс бүжиг, уран баримал, цэцэрлэгжүүлэлтийн урлагийн төв, өлгий нутаг гэдэг. Вена хотын ихэнх барилга нь барокко стилийн архитектураар баригджээ. Вена хотын амтат хоолтой ресторанууд нь жуулчдыг маш их татдаг аж. Амьдралын чанар, амьжиргааны нөхцөл байдлаараа Вена хот дэлхийн тэргүүлэгч хотуудын нэг юм байна. Австри Улсад гайхамшигт Шёнбрунн ордон, Хофбург, Ратаус, Белведер ордон зэрэг олон тансаг дурсгалт газрууд бий.
Монголчуудын эчнээ танил Австри, Унгарын “Хатан хаан Сисси”

Бид Монгол Улсынхаа бодит үнэн, түүх, хаад, ноёд, хатад, цэргийн алдарт жанжин, эрдэмтэн мэргэдээ тэр бүр сайн мэддэггүй. Тэгсэн хэрнээ Асвтрийн хатан хаан Сиссигийн хамаг амьдралыг ёстой нэг хүүрнэн өгүүлнэ. Хатан хаан Сиссигийн ордны хов жив, ор хөнжлийн асуудлыг нь хүртэл сайн мэднэ. Энэ бүхэн кино урлагийн агуу хүч нөлөө л дөө. Монголчуудыг 70 гаруй жил дарангуйлсан ЗХУ буюу ОХУ-ын үзэл, суртлын нөлөөгөөр монголчууд түүх соёл, үндэсний ухамсараа устгуулан мөхөөсөн билээ. Оросыг дахин шүтэх, социализм, коммунизмыг магтан дуулах, үзлээр 1921 оноос хойш биднийг тархийг угаасан. Тийм болохоор бид хойд хөршөө “Тэнгэрт тултал магтаж”, өмнөд хөршөө “Газар доогуур ортол” нь муулаад бүр сурчихсан улс.
Австри, Унгарын хатан хаан Элизабет 1837-1898 оны хооронд амьдарч байжээ. Европын түүхэн дэх хамгийн алдартай хатдын нэг юм байна. Түүнийг бид 1950-иад онд хийгдсэн “Хатан хаан Сисси” киногоор нь сайн мэдэх билээ. Харин бодит Сисси, жинхэнэ Элизабет хатан ямар амьдрал туулсан бэ. Бодит амьдрал дээр тэр ямар эмэгтэй байсан гэдгийг сайн мэдэхгүй. Киноны үйл явдлаар л төсөөлөн, зураглаж байгаа. Сисси буюу Баварийн гүнж Элизабетийн үеэл ах болох, ирээдүйн нөхөр нь 23 настай байсан гэнэ. Харин Сисси эзэн хаан Франц Жозефтой танилцахдаа 15 настай жаахан охин байжээ. Эзэн хааны эх Баварийн гүнж Софи 1853 онд хүүгээ гэрлүүлэхээр шийдэж, Сиссигийн эгч 18 настай Хеленийг ирээдүйн бэрээрээ товлосон байж. Гэтэл залуу хаан түүнийг бус, жаалхан, 15 настай Сиссийг эхнэрээрээ болгон сонгож авах хүсэлт гаргасан байна.

Бидэнд хатан хаан Сиссигийн ордны орчин тойрныг үзэж сонирхох хоёрхон цагийн хугацаа байсан. Тийм болохоор богино хугацаанд их зүйлийг үзэж, харахыг хичээсэн. Австри, Унгарын хатан хаан Сисси Шёнбрунн шилтгээнд амьдарч байжээ. Энэхүү шилтгээнийг 1997 онд “ЮНЕСКО”-гийн дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байна. Тус улсад очсон жуулчид хамгийн түрүүнд хатан хаан Сиссигийн Шёнбрунн шилтгээн рүү очин үзэж сонирхдог юм байна. Вена хотноо очвол заавал үзэх газрын нэгд Шёнбрунн шилтгээн болон тус ордны Глориет цэцэрлэг хүрээлэн ордог аж.

Шилтгээн рүү хойд талын хаалгаар нь орлоо. Ордны ард талд асар том, өндөр ганц мод байх юм. Тэр модыг зул сарын баярын чимэглэлээр гоёсон байв. Дөнгөж л арваннэгдүгээр сар гарч байхад Шёнбрунн шилтгээнд аль хэдийнэ, Европын бусад улсаас түрүүлэн зул сарын уур амьсгал оржээ. Нэгэн жигд улаан өнгийн худалдааны жижиг модон мухлагуудыг замын хоёр талаар байршуулж, шинэ жилийн гэрэл, чийдэн, чимэглэл, саагаар чимэглэсэн байсан. Хатан хаан Сисси болон Шёнбрунн шилтгээн, гацуур мод, санта, цаа буг, зул сарын зураг бүхий бэлэг дурсгалын зүйл, хөргөгчний наалт, аяга, таваг, зураг, ил захидал, тэмдэг, гоёл чимэглэл, зүйлт, бөгж, бугуйвч, цүнх, тор гээд олон зүйлийг зарах аж.

Шёнбрунн шилтгээний баруун талын хашаагаар дамжиж ордны урд талаас музей руу орно. Шилтгээний урд талын Глориет цэцэрлэг хүрээлэн үнэхээр гайхалт том талбайг эзлэх юм билээ. Усан оргилуур, уран баримлын донж хэлбэр орчин үнэхээр гайхалтай уусан зохицжээ. Цэцэрлэг хүрээлэнгийн мод, бутыг нэгэн жигд тэгшлэн зассан байлаа. Зүлэг нь ногоон, цэцгэн хээтэй хивс дэвссэн юм шиг гоё. Зүлгийг өнгө, өнгийн цэцэгсээр уран чамин гоё хээ, угалз гарган гоёсон байлаа.
Альпийн нурууны аялал жуулчлалын бүс нутаг Австри

Бүгд Найрамдах Австри Улс нь төв Европын урд бүсийн Альпийн нурууны зүүн хэсэгт байрладаг. Тус улсын нийт газар нутаг нь 83,879 хавтгай дөрвөлжин километр талбайтай юм байна. Нийт есөн сая хүн амтай. Австри Улс дэлхийн нэгдүгээр дайнд ялагдал хүлээснийхээ дараа удаан хугацааны туршид Герман Улстай хамт нэг улс болон оршин тогтносон байсан гэнэ. Түүний дараа дэлхийн хоёрдугаар дайнд 1945 онд дахин ялагдал хүлээснээр Герман Улсаас салан тусгаарлаж бүрэн эрхт улс болжээ.

Австричууд улсынхаа байгаль орчныг маш сайн хамгаалдаг. Ой модтой бүс нутгийнхаа гуравны нэгийг тусгай хамгаалалттай газар хэмээн улсын хамгаалалтад авсан байх юм. Нийт хог хаягдлынхаа 63 хувийг дахин боловсруулдаг гэнэ. Цахилгаан, эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг нар, салхины сэргээгдэх эрчим хүч ашиглан гаргаж авдаг байна. Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль орчныг дагасан аялал жуулчлал нь Австри Улсын төсөв, эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар болжээ. Жуулчдаас жилд дунджаар нэг тэрбум ам.долларын ашгийг олдог гэх юм. Австри Улс нь нийт есөн холбооны бүс нутагт хуваагддаг. Тэдгээр нь Вена, Бургенланд, Дээд Австри, Доод Австри, Зальзбург, Карантия, Форарлберг, Тироль, Штири гэж байдаг аж.
Австри Улс Вена хот 2025.11.14.
| “ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |