БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд гэрээ хэлэлцээрүүд нь хийгдчихсэн, энэ зунаас бүтээн байгуулалт эхэлнэ. Баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой тус станцыг барихдаа шийдвэр гаргагчид байгаль орчны тал дээр зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн чухал зүйл байна.
Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалжээ. Тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсөж түрсээ шахдаг нь батлагдсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй, уян пластик юм.
Судалгааны энэ үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Харин албаны зарим хүмүүс “усан цахилгаан станц барих газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа тул ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж түрсээ шахчихаад буцдаг гэсэн ойлголттой байв. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаар дээш өгсдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд усан цахилгаан станц барихдаа загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна.
Өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс загас дамжин гарч чадаагүй юм. Одоо ашиглагддаггүй, харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран цөөрч, улмаар устах эрсдэлтэй юм.
Магад загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах байгуулах шаардлагагүй гэвэл станцын дэргэд загас үржүүлгийн төв байгуулж болох. Гаднын томоохон усан цахилгаан станцуудын дэргэд ийм төв байдаг шүү дээ. Тэнд зориудын аргаар үржүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайг усан сангаас дээш, доош тавин загасжуулсан амжилттай жишээ цөөнгүй бий. Тиймээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхдээ үүнд онцгой анхаарал хандуулж ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болжээ. Ялангуяа үнэлгээ хийж байгаа багийнхан энэ асуудлыг тооцож, ганцхан Монголд байдаг нутгийн унаган зүйл болох монгол хадран загасаа хамгаалж хувь нэмрээ оруулахад мэргэжлийн талаасаа ч, ёс зүйн талаасаа ч болохгүй гэх зүйлгүй.
Томоохон станцын хувьд дэргэдээ загас үржүүлгийн төв байгуулахад санхүүгийн хувьд ямар ч дарамт болохгүй нь ойлгомжтой. Ядаж л станцын нэр хүндэд сайн, байгаль экологид ээлтэй төсөл болж олны талархлыг хүлээх нь дамжиггүй юм.
Шинээр усан цахилгаан станц барихдаа алдааг нь давтаж болохгүйг сануулдаг тод жишээ нь Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд юм. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүй болж олон арваараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Завхан голын ус татарснаас болж Их нууруудын хотгорын усны эко системд онцгой үүрэгтэй Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам багасч, эргийн бүс дотогшилсоор байгааг судлаачид онцлох болсон.
Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин хэр буурсан, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг юм.
Шинээр усан цахилгаан станц барихдаа алдааг нь давтаж болохгүйг сануулдаг тод жишээ нь Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд юм
Одоо станц барих Ховд гол нь олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө гүехэн, гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Тиймээс л энэ төсөлд эхнээс нь болгоомжтой хандаж тооцооллоо маш сайн хийх шаардлагатай болоод байгаа юм. Ялангуяа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхдээ усны алдагдлыг нарийн тооцох хэрэгтэй байна.
Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай манай улсын хувьд бүр ч чухал. Хамгийн гол нь, өмнөх алдаагаа давтахгүйгээр экологид ээлтэй бүтээн байгуулалт хийх нь энэ төслийг хариуцагчдын заавал анхаарах ёстой асуудал юм. Түүнчлэн цаашид бүтээн байгуулалт хийхдээ заавал ус гэхгүйгээр нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр асуудлыг давхар шийдэх олон сонголт гарч ирээд байна. Технологийн дэвшлээс шалтгаалж үнэ цэн нь ч өдрөөс өдөрт хямдарч байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа билээ.
Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа
| Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг экологид ээлтэй болгоё |
|
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |