Мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий дахинд худал мэдээлэлтэй тэмцэх асуудал томоохон сорилтуудын нэг болж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр тодорхой зохицуулалт хийх зорилгоор ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дэргэд Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгжийг байгуулан ажиллаж байв. Түүнээс хойш манай орон худал мэдээлэл тараахыг Зөрчлийн тухай хуульд хамруулж, 2020 онд Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон тусгасан байдаг. Хэдий хуулийн орчны зохицуулалттай болсон ч иргэд, олон нийт худал мэдээлэл болон мэдээллийг хэрхэн нягталж, шалгах тухай мэдлэг, мэдээлэлгүй байгаагаас худал мэдээлэл тараах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олширч байгаа талаар мэргэжилтнүүд, холбогдох албаныхан анхааруулж байна.
“ХУДАЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛД ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ”
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах:
-Худал мэдээлэл шуурга мэт дэгдэж буй энэ цагт ердөө сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 70 гаруй орон худал мэдээллийн эсрэг тэмцэх хуулийн зохицуулалттай болсон байдаг. Гэхдээ хууль худал мэдээлэлтэй тэмцэх цорын ганц арга биш. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахгүйгээр худал мэдээлэлтэй тэмцэх гэдэг өөрөө ээдрээтэй асуудал. Тиймээс бусад хуулийн зохицуулалттай ч хавсарч хэрэгжүүлэх ёстой болж байна. Түүнчлэн зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй “Facebook”, “Twitter” зэрэг сошиал сүлжээ ашиглаж байгаа хүн бүр хариуцлага хүлээх шаардлагатай. Мэдээллийн урсгалд оролцож байгаагаа ухамсарлаж, харж, үзсэн мэдээлэлдээ шүүлтүүртэй, цензуртэй хандах хэрэгтэй болж байгаа юм. Мөн бүх түвшний боловсролын тогтолцоонд мэдээ, мэдээллийг таньж ойлгуулах, мэдээлэлтэй харьцах, түгээх мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Орчин цагт “Facebook” гэдэг мэдээлэл олж авдаг, түгээдэг харилцааны хамгийн том мэдээллийн хэрэгслүүдийн нэг болсон. Гэхдээ манай цахим сүлжээ хэрэглэгчид мэдээлэлтэй харьцаж сураагүй хэвээр байна. Бид мэдээ, мэдээллийг нягталж сураагүйн улмаас 5-10 жилийн өмнөх ач холбогдолгүй өнгөрсөн мэдээ эсвэл огт ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээлэлд автах нь элбэг болсон. Тиймээс баримтыг нягтлан шалгах буюу худал мэдээллийг илчлэх, олон нийтэд мэдүүлэх үйл явц хязгаарлагдмал байгааг өөрчилж хүн бүр мэдээ, мэдээллийн анхан шатны ойлголт, мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах, ухамсарлах хэрэгтэй. Худал, ташаа мэдээллийн ялган таних энэ өөрчлөлтөд хувь хүн бүрээс гадна хэвлэл мэдээллийн шат шатны хэрэгслүүд оролцож, хувь нэмрээ оруулснаар үр дүн гарах болов уу гэж итгэдэг.
“МЭРГЭЖЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИД УНШИГЧДАД МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”
Хүмүүнлэнгийн их сургуулийн Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн захирал Д.Дагиймаа:
-Худал мэдээлэл сумнаас ч хурдан нисэж, тархаж байна. Монголд сошиал сүлжээ гарч ирэн идэвхтэй хэрэглэгдэх болсноос хойш “Манай орон гурван сая сэтгүүлчтэй боллоо” гэсэн яриа гарсан. Гэхдээ энэ яриатай хэзээ ч санал нийлж бологүй. Олон дагагчтай, нийтэд мэдээлэл хүргэдэг болчихлоо гээд сэтгүүлч болчихгүй. Нөгөөтээгүүр нийгмийн сүлжээнд бий болж буй хуурамч мэдээллийн нөлөөгөөр иргэд, олон нийт аль нь худал, аль нь үнэн эсэхийг танихаа больсон. Харин энэ үед мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэ цэн улам бүр хэрэгтэй, мэргэжлийн онцлогоо гаргасан үнэн бодит, эх сурвалжаар баталгаажуулсан мэдээллүүд улам бүр дутагдах болсон.
Өөрөөр, сэтгүүлчид мэргэжлээ авч үлдэхийн тулд хичээх, шинийг санаачлах, илүү бүтээлч байх шаардлагатай болсон ч гэж болно. Мэдээ, мэдээллийн урсгал асар их болсон дижитал эринд сэтгүүл зүйн салбар өөрөө хүлээн авагчаа, уншигчдаа боловсрол олгож, хэрсүүжүүлж баймаар байна. Дэлхий дээр 120 гаруй баримт шалгаж, нягталдаг сайт байдаг. Бид баримт нягталж, шалгадаг сайтаа өөрсдөө ч ашиглаж, уншигчдадаа ч таниулж, сурталчилснаар нэг талаараа худал мэдээлэл болон мэргэжлийн сэтгүүл зүйн үнэт бодит мэдээллийг ялгадаг, цензуртэй уншигчийн хүрээтэй болно.
“ЦАХИМ ОРЧИНД ХАНДАЛТ АВАХ ГЭСЭН ЭСВЭЛ МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ, ШАЛГААГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ИРГЭД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙНА”
Эрүүгийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ө.Түвшинжаргал:
-Эрүүгийн цагдаагийн албанаас худал, ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг айдас автуулсан, талцуулсан цахим хаяг, пэйж хуудас зэрэгт Ажлын хэсэг гарган хяналт, шалгалт хийн ажиллаж байгаа. Ажлын хэсгээр хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчлийг дүүрэг, харьяаллынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт хэмээн хуульчилсан 2020 онд Эрүүгийн цагдаагийн албанаас 13 худал мэдээлэл тараасан зөрчил илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Шалгалтын ажиллагаагаар худал, ташаа мэдээлэл түгээж байгаа этгээд нь цахим орчинд хандалт авахын тулд ор үндэслэлгүй худал мэдээлэл тараадаг эсвэл өөр хэн нэгнээс ам дамжин сонссон, нягталж, шалгах боломжгүй мэдээллээ өөрийн харах өнцгөөр тайлбарлах замаар цахим сүлжээнд түгээсэн байна. Мөн зарим тохиолдолд хуулийн байгууллагын нэрийг барьж хуурамч үнэлэлт, дүгнэлт гаргасан худал мэдээлэлд иргэд шүүлтүүргүй хандаж, цааш түгээх зөрчил илрэх нь олон байдаг. Иймд иргэд, олон нийтийг худал, ташаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бусдын нөлөөнд авталгүй мэдээллийг үнэн бодит эсэхийг нягталж, хэрэв худал мэдээлэл түгээсэн тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ авдаг гэдгийг ухамсарлаж, худал мэдээллийг нягталж шалгалгүйгээр түгээхгүй байхад анхаарах хэрэгтэй.
“ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЭЛЖ БУРУУГААР АШИГЛАХДАА БУСДЫНХ ЭРХ ЧӨЛӨӨ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙГАА ГЭДГЭЭ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ”
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюун:
-Худал мэдээлэл тараах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэгт зүйлчилсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн хор уршиг, хохирол учруулахаас гадна хувь хүн, хуулийн этгээдийн алдар нэр, нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл багтана. Илтэд худал мэдээлэл гэдэг нь огт болоогүй, бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл. Нөгөөтээгүүр энэ төрлийн ор үндэслэлгүй худал мэдээллийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг бол бодит баримтыг гуйвуулж, бусдын алдар нэр, нэр хүндэд халдсан зөрчлийг Иргэний хуулиар зохицуулдаг. Цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан, хэн нэгний нэр хүндэд халдсан мэдээлэл түгээсэн иргэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байгаа гэдэг. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө буруу ашигласны дүнд бусдын эрх чөлөө зөрчигдөж байгааг мэддэггүй.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2023 онд худал мэдээллийн шинжтэй нийт 52 хэрэгт хэрэг бүртгэл нээж ажилласан. Хэрэг бүртгэл нээсэн тоо нь жилийн хугацаанд 60 гаруй хувиар өссөн. Мөн тухайн жилд зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өнгөрсөн оны үеэсээ таваар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, худал мэдээлэл бэлтгэх, тараах энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өсөж байгаа. Худал мэдээлэлд холбогдох гэмт хэргийн тоо өсөж байгаа шалтгаануудын нэг иргэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй байгаагаас болдог. Мөн ямарваа нэгэн мэдээллийн үнэн, худал эсэхийг нягталж, шалгахгүйгээр түгээснээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч гардаг. Үндсэн хуульд заасны дагуу иргэн, хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ энэ хуульд ч мөн бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдахгүй байхыг хуульчилсныг санах хэрэгтэй. Тийм учраас бусдын нэр хүндэд халдсан эсвэл худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ ногдуулдгийг ухамсарлаж, мэдээллээ нягталж, шалгасны дүнд хэвлэн нийтэлж, түгээж байгаасай гэж хүсэж байна.
| БАЙР СУУРЬ: ИРГЭД ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭС ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ, ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙНА |
|
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |