Эргэлт.мн мэдээллийн сайт зуны тэргүүн сарын шинийн есний билигт энэ өдөр уншигч та бүхэнтэй Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийг уулзуулж байна. Улсын баяр наадамд олон жил гурав, дөрвийн даваанд гарч ирж, наадамчин олныг “шуугиулж”, начны таамагт багтаж явсан Ц.Шийрэв өдгөө үндэсний бөхийн улсын цолтнууд болон жүдо, чөлөөт бөхийн алдар цуутай тамирчдыг төрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй билээ.
-Сайн байна уу. Спортын төв ордны хаалгаар орж ирмэгц л хөлс ханхийж, ханагар бөхчүүд ордноо “нураах” шахаж байдаг сан. Одоо бол нэг л эл хуль оргиод эвгүй байх чинь.
-Сайн байна уу. Аргагүй дээ. Энэ аюулт өвчин энд тэндгүй л эл хуль болгож байх шиг байна. Дүрэм журмаа дагаад цөөхүүлээ бэлтгэлээ базааж л байна. Хуучны бужигнаж байдаг цагаа үгүйлэх л юм.
-Урин цаг ирж байна даа. Улсын баяр наадмаа амны хаалтгүй үзээд, бөхчүүдийнхээ захыг мушгиад суух байлгүй, энэ зун. Хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхэлье?
-Тэгээсэй л гэж хүсэж байна. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын унаган хүүхэд. Хүүхэд ахуйдаа хөдөөгийн хүүхдийн хийдэг бүх л ажлыг хийдэг байлаа. Өглөө эрт босож, үхэр хурааж, тугал, бяруутай ноцолдож, сургууль цуглахаар дотуур байранд амьдарч, “Байрны хүүхэд барилдаанч бас дээр нь уралдаанч” гэдгээр үеийнхэнтэйгээ барилддаг байсан. Тэгж байтал Улаанбаатарт суурьших болж, хотод ирээд хаана бэлтгэл хийж, ямар сургуульд орж, яаж бөх болохоо мэдэхгүй явсаар цэрэгт мордсон доо.
-Цэргээс халагдаж ирээд барилдаж эхэлсэн үү?
-Тийм ээ. Гурван жил цэргийн алба хаагаад нутагтаа очсон. Хүүхэд ахуйн бөх болох хүсэл, барилдах хорхой хоёр арилаагүй л явсан цаг. Цэргээс халагдчихаад сумынхаа наадамд түрүүлэх мөрөөдөлтэй очиж байгаа нь тэр л дээ. Тэгээд нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэл, барилдааныг үзэж, найз нөхөдтэйгөө ганц нэг ноцолдож, бэлтгэл хийж байгаад сумын наадамд зодоглов оо. Аймаг, сумын цолтой ах нартайгаа барилдаж ,түрүүлээд сумын заан цол хүртэж байсан юм. Тэр жилийн наадам их сайхан болсон гэж нутгийнхан маань ярьдаг. Түүнээс хойш 1997 онд Баянхонгор аймагтаа түрүүлж байлаа. Бусад жилүүдэд нь дандаа улсад барилдсан. Тухайн үедээ улсын наадамдаа гурав, дөрвийн даваанаас хэтэрдэггүй байсан хэдий ч бөх сонирхогчид маань намайг одоо ч “Улсын начин” гэж хүндэлдэг шүү.
-Ямар бөхчүүдтэй гал болж, наадмын бэлтгэлд гардаг байв?
-М.Мөнгөн арслантай бяр, бэлтгэл их нийлдэг байж ээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр байтугай М.Мөнгөн арслан дасгалжуулагч болоход минь надад их нөлөөлсөн хүн. Нэг жилийн улсын наадамд М.Мөнгөн арслан, манай галынхан сайхан бэлтгэл хийгээд ирсэн. Тухайн үед аймгийн арслан н.Дашжамц гуайтай таарсан юм. Тэр “Мөнгөө чиний бэлтгэл сайхан ханасан байна. Чи энэ жил үзүүр, түрүүнд үлдэнэ шүү” гэж хэлсэн. Нээрээ л тэр жилийн наадамд М.Мөнгөн арслан үзүүрлэж байсан. Тэгээд М.Мөнгөн арслан “Энэ жил ингэж бэлдэхэд үзүүрлэж байгаа юм чинь, дараа жил үүнээс илүү бэлтгэл хийхэд түрүүлнэ” гэж бодоод маш их бэлтгэл хийсэн гэж байгаа юм.
Тэгсэн дараа жилийн наадамд ирчихээд өөртөө их л итгэлтэй н.Дашжамц гуайн дэргэдүүр их олон удаа өнгөрөхөд тоож хараагүй гэж байгаа юм. Тэгэхээр нь мань хүн “Энэ яасан олон ааштай өвгөн бэ” гэж бодоод, наадамдаа орж л дээ. Тэгсэн зургаагийн даваанд уначихсан гэж байгаа. Тэгээд гэртээ очоод хэд хоног бэлтгэл ч хийхгүй, сайхан амраад байж байтал нь долдугаар сарын сүүлээр “Тээвэрчдийн 50 жил”-ийн ой гээд их том барилдаан болсон. Түүн дээр яваад очтол нөгөө н.Дашжамц гуай гүйж ирээд “Мөнгөө чи өнөөдөр түрүүлэхээр байна” гэж. Тэр үед Б.Бат-Эрдэнэ аварга дөнгөж гарч ирсэн, ид байсан юм. Тэр ойд М.Мөнгөн аваргыг давж, түрүүлээд, шагналд нь нэг морь авч байлаа. Тэр үед н.Дашжамц гуай “Мөнгөө чи ясны бөх юм байна. Даан ч улсын наадмаар бэлтгэл чинь цөмөрсөн байсан. Одоо сайхан таарсан байна” гэж хэлж байсан. Тэр явдал бидэнд одоо ч сургамж болдог. Бэлтгэлийг хэрхэн, яаж тааруулж хийх вэ гэх мэтээр.
Гэтэл ганцхан золгоод, намайг их хүчтэй унагаасан. Үзэгчид маш чанга алга ташиж, би ч ичих шиг болсон
-Танд өөрт тань тийм сургамж тохиолдож байв уу?
-Би бэлтгэлдээ штанг их өргөдөг байсан. Тэгэхдээ 200 удаа сууж, босдог байлаа. Тэгсэн нэг цагаан сарын барилдааны нэгийн даваанд Улсын начин Г.Батсүхтэй учраа таарлаа. Би Г.Батсүхийн хажууд баримал шиг л биетэй. Тэгээд дотроо “Амархан хаячих юм байна” гэж бодсон. Гэтэл ганцхан золгоод, намайг их хүчтэй унагаасан. Үзэгчид маш чанга алга ташиж, би ч ичих шиг болсон. Бөх гэдэг зөвхөн бяраар биш, цаана нь ур, ухаан, мэхээр барилддаг гэдгийг тэгэхэд л ойлгож байгаа юм.
-Хүчтэй унасан гэснээс одоо хүртэл санаанаас гардаггүй, харамсалтайгаар өвдөг шороодсон тохиолдол бий юу?
-Байлгүй яах вэ. 1990 оны аймгийн наадмаар надад түрүүлэх боломж байсан юм билээ. “Давхар уналаа” гэж хэлээд засуул нь нөгөө бөхийг маань аваад явсан. Үнэндээ би унагаасан юм билээ л дээ. Түүнд их харамсдаг. Улсын наадамд тийм зүйл олон тохионо. Тэр болгонд өөртөө зэмлэл хүртээгээд, бэлтгэл дутлаа гээд цааш явдаг даа.
-Та барилдаж байх үедээ хуримтлуулсан туршлага, арга ухаанаараа шавь нараа бэлдэж буй байх. Таны шавь нар одоо жүдо бөхөөр тив, дэлхийд амжилт гаргаж байна. Алдар цуутай тамирчид ихэвчлэн таны гараар орсон байдаг гэвэл буруудахгүй болов уу. Таны арга барилын гол үндсэн нь юу юм бэ?
-Тамирчин хүн нэг тэмцээнд зориулж, бүтэн жил бэлтгэл хийгээд ганцхан минутын дотор ялагдах үе цөөнгүй бий. Эсрэгээрээ ганцхан минутад тив, дэлхийн аварга болчих нь ч бий. Дасгалжуулагч хүний хувьд магтаж, зэмлэхийн тунг хэрхэн тааруулдаг вэ?
-Амжилт гаргаад багшдаа үнсүүлнэ гэдэг хамгийн том магтаал гэж манай бөхчүүд ярьдаг юм. Мэдээж урмын үг хэлэлгүй яах вэ. Гэхдээ учиргүй магтаж, эвддэггүй. Зарим үед “Болох ёстой юм болдгоороо болж байна” гэж хэлэх үе ч бий. Ерөнхийдөө бол алдаа, дутагдалтай үед нь хаяа зэмлэнэ, амжилт гаргаад байх үед нь хааяа магтана. Гэхдээ аль алиных нь тунг нь тааруулахыг л хичээдэг. Байнга хамт бэлтгэл хийж, ялалт, ялагдлыг хамт туулаад ирэхээрээ нэгнийгээ харцаараа ойлголцоод, магтаал, шүүмжлэлээ заавал хэлж ярилгүй ойлголцох үе ч бий.
-Манай улс олимпын анхны алтан медалийг жүдо бөхөөр авч байсан. Тэр алтан медаль, монголчуудад эв нэгдэл болж ирж байлаа шүү дээ. Тэр үеийг эргэн нэг дурсвал?
-2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр Японы алдарт бөх Сузукиг цэвэр ялж, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн тэр мөчид нийт үндэстнээрээ л баярлаж, бахархсан Миний хувьд ч ялгаагүй. Дэлхийд улсынхаа нэрийг дуудуулж, төрийн далбаагаа мандуулна гэдэг энэ зааланд хөлсөө дуслуулан бэлтгэл хийж байгаа тамирчдын чандын зорилго юм шүү дээ. Н.Түвшинбаяр түүндээ хүрч чадсан. Тэр үед улс төрийн нөхцөл байдал ч хүндхэн байсан шүү дээ. Харин алтан медаль авах тэр үед бүх улс төр ч, нийгэм ч эргэн нэгдэх шиг болсон. Спортын аугаа чанар нь энэ.
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуухгүй байж боломгүй санагдаад. Олимпоос анхны алтан медалийг авч, ард түмний бахархлыг хүлээсэн Н.Түвшинбаяр аварга саяхан таагүй хэрэгт холбогдсон. Ард түмний хүндлэл “хоосорч” байх шиг. Таны бодол?
-Хүн хүнийгээ эвдээд байдаг шиг байгаа юм. Манай Н.Түвшинбаяр аварга уг нь их зөв хүн шүү дээ. Аав, ээж нь ч сайхан хүмүүс бий. Олимпын аварга болоод удаагүй байхдаа хөдөө гэртээ оччихсон унагаа татаад л, хадлангаа хадаж явсан хүн шүү дээ. Тийм энгийн хүн. Хүмүүс ганц тамирчин ч гэлтгүй нэр алдартай болсон хүмүүсийг ихээр эвддэг. Дуучин П.Адарсүрэн, аварга Д.Хадбаатар гээд цөм л сайхан хүмүүс байсан. Гэтэл хүмүүс эвдчихээд байгаа юм. Хүнд итгэсэн итгэл, найз нөхөд эвдэж байна. Мэдээж хүндлэл байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ц.ШИЙРЭВ: Жүдо бол хүндлэлийн спорт |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |