“Дархан нэхий” компанийн Баяраа гэхээр уншигч та угаас мэдэхгүй байх. Магад зарим нэг үйлчлүүлэгч, худалдан авагч л таньж байж болох юм. Харин тус компаниас гардаг нэхий дээл, хувцасны загварыг гаргадаг эрхэм гэвэл ойлгох болов уу. Монголдоо төдийгүй Азид цор ганц энэ тусгаар айлын гал голомтыг анхлан өрдөж, төдийгөөс өдий хүртэл түшиж, тулж явсаар ирсэн, ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, Монголын шилдэг загвар зохион бүтээгч Д.Баяртнямыг “ХЭРХЭН БҮТЭЭСЭН БЭ” булангийнхаа зочноор урилаа.
Тэрбээр Дархан нэхий гэж Монголд анхлан "мэндлэх"-ээс эхлээд байгуулалцаж, "өсгөсөн" энэ компани өнөөдөр эрийн цээнд хүрч, тэр чимээгүйхэн, яг л арван найман настай жаахан охин анхлан ажилд орж байсан үе шигээ ажлаа хийсээр сууна. Түүнтэй уулзахаар зорин очиход, тэр мөн ажлын өрөөндөө нэхийнийхээ загварыг гарган суух бөгөөд дулаахан инээмсэглэсээр биднийг угтсан юм. Ингээд түүнтэй Дархан нэхий анх хэрхэн бүтсэн болон энэ байгууллагатай холбогдсон түүхийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Юуны өмнө намайг зочноор урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Дамдинсүрэнгийн Баяртням гэдэг. 1977 онд анх “Дархан нэхий үйлдвэр”-т ажилд орж байлаа. Тухайн үед илгээлтээр буюу залуус хүслээрээ ажил хийдэг байсан үе. Миний хувьд багаасаа юм оёж, нэхдэг, зураг зурах гарын ур дүй сайтай хүүхэд байсан. Сургуульд орохоосоо өмнө цагаан даавуун дээр эрвээхий, цэцэг зурахгүйгээр оёдог байлаа. Энэ ч утгаар сонирхолдоо хөтлөгдөн “Дархан нэхий” компанид очиж байв. Тэгээд гурван жил ажиллаад Болгар Улс руу дизайнер мэргэжлээр сурахаар явсан юм. Тухайн үед манай үйлдвэр Болгар Улсаас туршлага судалж, ажилчин залуусаа явуулж, мэргэжил эзэмшүүлж байсан. Тэгээд мэргэжлийн дизайнераар сураад, эргэн ирж, үйлдвэртээ зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн.
-“Дархан нэхий” үйлдвэрийг хэн, хэрхэн байгуулж байсан юм бэ?
-Социализмын үед төрөөс бодлогоор үйлдвэр олноор байгуулж байсан. 1970-1980 он бол Монголд жинхэнэ үйлдвэрийн орон байсан. Тэдгээр байгуулагдсан үйлдвэрийн нэг нь Дархан нэхий. Анх Болгар Улсын тусламжтайгаар хурганы арьс болон нэхий боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Орос Улс болон бусад социалист оронд борлуулагдах зорилготойгоор Дархан хотод зохион байгуулагдаж байсан. Ерөөс Монгол нэхий болон хурганы арьсыг элдэж, тусгай машинаар оёж, бүтээдэг байв. Ингэхдээ загвар зохион бүтээгч, оёдолчдоо Болгар Улс руу явуулж мэргэжлээр нь сургаж, ажиллуулдаг байлаа. Тухайн үед Азидаа ганц нэхийний үйлдвэр гэдгээрээ ихэд нэр хүндтэй байсан. Гадаадаас Монголд ирсэн зочин бүр дандаа “Дархан-Нэхий” компаниар орж ирнэ. Сансрын нисгэгчдийг ч мөн бид угтаж, нэхий хувцсаар бэлэг барьж байсан.
Дархан нэхийг яг нэг хүн анхлан зохиосон гэх зүйл байхгүй. Анх үйлдвэр байгуулагдахад ажиллаж байсан ажилчид нэгдэн гаргаж байсан. Харин "Дархан нэхий" компанийн анхны загвар зохион бүтээгч нь н.Одончимэг гэж хүн байсан.

-Таныг анх үйлдвэрт орох үед хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв?
-Анх намайг үйлдвэрт ороход 700-800 хүн ажиллаж байсан санагдаж байна. Ихэнх нь залуус байсан. Учир нь, тухайн үед залуучууд үйлдвэрт ажилладаг байсан. Дэлгүүрт дандаа 45-аас дээш насны хүмүүс худалдагч хийнэ. Залуучууд ерөөс үйлдвэрт ажиллахгүй л бол нэгнээсээ хоцорч байгаа юм шиг тийм үе байв. Тэгэхдээ өөр, өөрсдийн сонирхлын чиглэлээр үйлдвэрт ажиллана. Миний хувьд ч мөн багаасаа сонирхож, хөтлөгддөг байсан зүйлээ даган “Дархан нэхий” компанид орж ирсэн. Ажилдаа их дуртай байсан болохоор ядрахаа мэдэхгүй ажилладаг байлаа.
-Анх монгол дээлний загвараар хийж байсан болов уу?
-Тийм ээ, монгол нэхий дээл хийнэ. Гэхдээ бас янз бүрийн загвартай байж болно. Анхны загвараараа олон улсын үзэсгэлэнд оролцоод хүрэл медаль авсан. Тэгээд цааш алт, хүрэл медаль авч, амжилтаа ахиулсан. 1989 оноос эхлэн Монголд “Гоёл” наадам гэж болдог болсон. Түүнд мөн оролцдог байв. Тус тэмцээнд оролцохдоо мөн шилдэг мөнгөн медаль авч байлаа. Тухайн үед социализмын үед биднийг загварын үзэсгэлэн яармагт их идэвхтэй оролцуулдаг байсан. Би чинь тэгээд л залуухан гуч гараад л Монгол Улсын шилдэг загвар өмсөгч цол тэмдгийг хүртэж байлаа шүү дээ. Миний хийсэн загвар их шинэ содон байсан юм.

-Монголд дархан нэхий өмссөн хүмүүсийн хувцас, дээл цөм таны загвар уу?
-Мэдээж өөр загвар зохион бүтээгч олон бий. Гэхдээ би гадуур явахад, өөрийн гаргасан загвартайгаа их таардаг. Ер нь ихэнх нь миний загвар гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Би Дархан нэхий компанид 1977 оноос өдгөө хүртэл 45 жил ажиллаж байна. Тэгэхээр энэ хугацаанд миний хийсэн загвар тоо, томшгүй их бий. Мэдээж дээл, хувцас, ганц миний загвараар бүтэхгүй. Би загварыг нь гаргаад, дараа нь оёдолчид, үйлдвэрийнхэн маань эцсийн байдлаар бэлэн болгоно. Гэхдээ хэнд таарах вэ гэдэг надаас хамаарна.
Миний хувьд магтаал, шагналаас илүү жирийн хэрэглэгч нарт хувцсыг нь тааруулж өгөөд, талархлыг үг сонсож баяртай байгааг нь харах сайхан байдаг. Оёдолчин, загвар зохион бүтээгч хүний сайхан нь л хүмүүст хувцас нь таараад гарч явах. Янз бүрийн үйлчлүүлэгч орж ирнэ. Тухайлбал, хүнд өвчтэй хүн мөн орж ирнэ. Өндөр настай хүмүүс даарчихсан орж ирээд л дээлээ хийлгээд баярлаад гарах хамгийн гоё байдаг. Дээрээс нь бүр хүнд өвчтэй, шатаар явж чадахгүй хүн хүртэл манай гадаа ирнэ. Тэгээд би гарч хэмжээг нь аваад, дээлийг нь хийгээд явуулж байсан тохиолдол ч бий. Хамгийн хэцүү нь стандарт биш биетэй хүмүүст таарах хувцас олдохгүй хэцүү байдаг. Тэдгээр хүмүүст таарсан хувцсыг нь хийж өгөөд, баярлуулах хамгийн сайхан.
-Одоо залуус оёдол, загвар зохион бүтээгчийн мэргэжлийг хэр сонирхож байгаа бол?
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Байнга л захиалга ихтэй суудаг болов уу?
-Өвөл захиалга ихтэй байдаг. Одоо бол харьцангуй бага байна. Би ажлаа аль болох тааваараа хийхийг боддог. Мэдээж яаралтай, хугацаандаа загвараа бэлэн болгоно. Загвараа хүлээлгээд байж болохгүй. Өөр өчнөөн хүмүүс надаас шалтгаалан ажиллаж, цалин мөнгөө авч ар гэрээ тэжээдэг учир аль болох бусдыг бодож, бусдын ажлыг хүндэтгэх хь чухал гэдэг үүднээс заримдаа урт цагаар суугаад загвараа гаргадаг. Би хамт ажиллаж байгаа хүмүүс болон хэрэглэгч, худалдан авагчаа их боддог. Надад найдаад цаг заваа гаргаад, замын түгжрэл дунд цагаа үрсэн хүмүүсийн захиалгыг аль болох шуурхай, сэтгэл хангалуун хийхийг боддог.

-Эмээгээсээ өвлөсөн авьяастай гэж та яриандаа дурдлаа. Загварын удам байх нь?
-Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав маань Батлан хамгаалахын яаманд ажилладаг байсан. Тэгээд орон нутаг, аймгийн төлөөлөгчөөр томилогдож явдаг байсан болохоор бид аавыгаа дагаад хаа сайгүй явна. Аав, ээж хоёр маань их сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Эмээ угаас уран хүн байсан болохоор намайг "Манай энэ охин хоосонгүй ээ" гэдэг байсан. Тэр үед намайг оёдол, загварын хүн болно гэж харж байж л дээ. Манай гэр бүл ер нь бүгдээрээ гарын эв дүйтэй хүмүүс байдаг. Тэгэхээр надад удмын авьяас бий байх.
-Та "Дархан нэхий" компанид 45 жил ажилласан гэхээр таны амьдралын ихэнх хугацаа өнгөрчээ. Үе үеийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юү, мэдээж таныг тэтгэвэртээ гарсан ч өнөөдрийг хүртэл дуртай ажлыг тань хийлгэсээр байгаа нь их том хүндлэл болов уу?
-Тийм ээ, би одоо байгууллагынхаа хамгийн ахмад нь. Ажлын хамт олон, залуус цөм л Баяраа эгч гэж хүндэтгэж, харилцана. Жаахан охин байгууллагынхаа босгыг алхаж орсноос хойш цэл залуу нас минь энэ байгууллагатай хамт өнгөрч, загвараас загварын хооронд гүйсээр хэдийнэ 45 жил өнгөрчээ. Намайг анх өлгийдөн авч, дэмжиж, туслаж, өдий хүртэл хүндэлж хайрладаг хамт олондоо баярлалаа. Бүгдэд нь удахгүй болох 50 жилийн ойн мэнд дэвшүүлье.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Д.БАЯРТНЯМ:Дархан нэхийг анх Болгар Улсын тусламжтайгаар үйлдвэрлэж байжээ |
|
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |