• Өнөөдөр 2024-04-20

ШАГИЙН НАЙМАА "ЦЭЦЭГЛЭЖ", СОГТУУ ЗАЛУУЧУУД ХӨЛЧҮҮРХСЭН ХОТЫН ШӨНӨ

2021-12-20,   19768

-Шагийн архи 20-70 мянган төгрөгийн үнэтэй байв-

        Баянгол дүүргийн III, IV хорооллоор согтуу хүн их. Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед нийслэлчүүд хэд хэдээрээ хэлхэлдэж, зодолдож, хэрэлдэж, мөргөлдөж хотын шөнийг айдастай болгосоор. Бар, караоке зочид буудал залуусын хөлд дарагдсан энэ үед Улаанбаатарын шөнө хэрхэн өнгөрч байгааг сурвалжиллаа.  

    Шинэ жилийн баяр, төрсөн өдөр, ойн арга хэмжээ, ойрд уулзаагүй нөхөдтэйгөө “Ингэж нэг уулздаг юм байжээ” гэсэн хүмүүс хөгжмийн аянд дуулж, бүжиглэж гарч ирээд “Одоо хаачих вэ” хэмээн даварч, шагийн наймаачдын олз болох нь тэр. III, IV  хорооллын 13 дугаар сургууль, долоон буудлын 17 дугаар сургуулийн ойролцоо гудамж, талбайг шагчид эзэлж, архи, пиво дамлан зарах сүлжээ цэцэглэн дэлгэрээд удсан гэдгийг тэдний яриа, гудамжинд такси барих гэж байгаа хүн шиг зогсох биеийн хэлэмжээс нь мэдэж болно. Замын хоёр талд эгнэж зогсоод "Архи, пиво байна" хэмээн хашхирч, үйлчлүүлэгчдээ татна. Гэнэтхэн л "Архи, пиво байна" гэх үг нь "Алаг аа, алаг аа" гэх үгээр солигдож, нэг нэгэндээ дохио өгөөд хаашаа ч хамаагүй хар хурдаараа гүйцгээх. Тэдний эл үйлдэлтэй зэрэгцээд цагдаагийн алаг машин дуут дохиогоо асаагаад тэр хавиар нэг эргэлдчихээд яваад өглөө. Угтаа бол цагдаа нар шагчид тэнд зогсдог гэдгийг хамгийн сайн мэддэг бололтой. Цагдаагийн машин яваад өнгөрөнгүүт батганы ялаа шиг өнөөх шагчид замын хажууд гарч ирээд, хашхираад л байх. Энэ үйлдэл үүрийн 05:00 цаг хүртэл үргэлжилдэг гэнэ.  

     00:20 цаг: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн ойролцоох бар, караокены үүдэнд дээрх үйл явдлыг харсан юм. Шагчид бар, цэнгээний газрын үүдэнд машинаа байрлуулж, даарахаа эсвэл эрсдэлд орохоороо орж суудаг аж.  Биднийг ийн зогсох зуур 8733... улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хорь гаруй настай залуу зам хөндлөн гарч “Гэгээ” гэх хүнсний дэлгүүрээс архи ганц хоёроор нь өвөртөлж автомашин руугаа зөөв. Тус автомашин  дээр удалгүй 30 орчим насны хоёр залуу ирж, нөгөөхийг нь ханцуйлаад яваад явлаа. Тэдний араас архи авахаар зогссон согтуу хүмүүсийн цуваа тасарсангүй. Бид тэднээс "Архи байна уу” гэхэд цаасан дээр 805288.. гэх утасны дугаар бичиж өгөөд “Эндээс асуу. Очиж авна. Бэлэн дууссангэв. Түүний өгсөн дугаар руу залгаж “Архи байна уу” гэхэд “Байгаа, байгаа 13 дугаар сургуулийн эхний хурд сааруулагч арай хүрэхгүй зогсоорой. Литртэй нь 70, 0.75 нь 60, соёрхол 40, хараа 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Пиво 2.5 литртэй нь 15 мянга, лаазтай пиво, ундаа дууссан” хэмээн яаруу, давчуу яриад утсаа хурдан гэгч нь тасаллаа. Ингээд түүний зааж өгсөн 13 дугаар сургуулийн хойд талд очихоор хөдөлсөн юм. Автомашины цонх онгорхой явсан болохоор гудамжинд яваа хүмүүсийн “ Хорооллын 13 дугаар сургуулийн хойд талд очно” гэх яриа сонсогдлоо. Шөнийн цагаар тэр хавиар үйлчлүүлдэг хүмүүст "13 дугаар сургууль" гэх үг амны уншлага болсон мэт санагдав. Архи дамладаг утсаар ярьсан эмэгтэйн зааж өгсөн газар ирэхэд шагчид битүү. Тэдний хажуугаар шинэ жилийн баяраа тэмдэглээд гарч ирсэн 30-40-өөд насны 10 гаруй хүн тортоо барьчихсан тас, тас хийтэл инээгээд “Одоо хаачих вэ. Та нарт энэ хавиар мэдэх газар байна уу” хэмээн дуугаа хадаана.

 Нэг цагийн дотор зам тээврийн дөрвөн осол гарлаа

     01:30 цаг: Шөнө дунд болж байхад хотын хөл хөдөлгөөн татрахгүй байлаа. Үүнтэй адил цагдаа, эргүүлийнхэн, түргэний тэрэг, ачилтын автомашинууд энд, тэндгүй гэрлэн дохиогоо гялалзуулж, хангиналдаж байв. Тэдний ажил ид үргэлжилж, жижүүрийн өрөөнд завтай хүн, хоосон өрөөгүй болжээ. Шөнийн цагаар согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах нь элбэг. Үүний наад захын жишээ бол хурд хэтрүүлэн улаан гэрлээр шунгиналдан хар хурдаараа давхих юм. Баянбүрдийн тойрог, Хороолол, Сансарын тунел, Гандангийн автозамд осол гарч, цагдаа дуудчихсан хэмжилт хийлгээд эсвэл хоорондоо хэрэлдээд зогсоно. Тээврийн цагдаагийн газраас гаргасан урьдчилсан байдлаар энэ оны 11 сарын байдлаар согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 33 мянган зөрчил илрүүлсэн. Үүнтэй холбоотой зам тээврийн осол 1300 бүртгэгдэж, 95 хүний амь хохирсон. Манай улсад 1.4 сая жолооч бүртгэлтэй. Үүний дийлэнх нь 19-25 насны залуус бий гэх тоон мэдээлэл гаргасан байна.

ХУДАЛДАГЧ: 04:00-05:00 цаг хүртэл шорлогоо зардаг

    02:30 цаг: Шөнийн цагаар ТҮЦ-нд 18-25 насны залуус хамгийн их үйлчлүүлж байлаа. Тэд ихэвчлэн юу авдаг талаар гуравдугаар сургуулийн автобусны буудалд байрлах ТҮЦ-ийн худалдагчаас асуухад “Шөнийн цагаар залуучууд голчлон үйлчлүүлдэг. Тэд тамхи, гал, бохь, ундаа авдаг. Ер нь тэгээд юу авахыг тэр гэхэв дээ. Авахгүй юм байхгүй шүү дээ” гэсэн юм.

Биднийг явах зуурт Хорооллын “Өргөө” кино театрын автобусны буудлын хажууд хоёр залуу шорлог борлуулж байлаа. Худалдагчаас нь “Шорлог хэр зарагдаж байна вэ” гэхэд “Тэгэхгүй яах вэ. Зарж дуусталаа л зогсоно. Харин ч шөнийн цагаар шорлог шараад зогсохоор хүмүүс дуртай авдаг юм. Бид өдөрт зарсан хэмжээнээсээ хамаарч цалинждаг. Доод тал нь 40 ширхгийг зарах ёстой байдаг юм. Зарж чадахгүй бол 4-5 цаг хүртэл зогсоно шүү дээ. Түүнээс ихийг борлуулж чадвал сайн. Шорлогоо 2500 төгрөгөөр зарж байна” хэмээв.  Биднийг ийн ярьж байтал хажуугаас 40 орчим насны эмэгтэй “Наад шорлогны чинь мах хүйтэн байна шүү дээ. Хөлдүү байсан юм уу, хаашаа юм. Олигтой юм хийгээд зарж чадахгүй” хэмээн гомдолтой нь аргагүй явав.

-Согтуурсан залуус гудамжинд нүцгэн зодолдож байлаа-

     03.00 цаг: Сая л нэг автомашины хөдөлгөөн багасав. Харин бар, цэнгээний газраас гарч ирсэн хүмүүс зам дагуу согтуу, хөлчүү хашхиралдаж, агсарч, зодолдож, орилох чимээ ихэслээ. Хорооллын эцсийн “Эрхэс” зочид буудлын замын хойд талд согтуурсан залуус “Манай найз чамайг тоохгүй. Чи холдоод өг” хэмээн хэрэлдэж, маргалдаж байв. Эрэгтэй нь согтуурсны улмаас дээгүүрх цамцаа тайлчихсан нүцгэлжээ. Мөн "Өргөө" кино театрын урд гурван эрэгтэй мөн л цөс нь хөөрч, хувцсаа тайлчихсан би, чи дээ тулаад нударга зөрүүлж байлаа. Ийнхүү архины халуунаар өвлийн хүйтэнд нүцгэн гарч ирсний улмаас бээрэх, бэртэх, хөлдөх, цаашлаад амиа алдах эрсдэлтэй. Тэднийг цагдаа сэргийлэх эрүүлжүүлэх байранд хүргэж, амийг нь авардаг жишээ шөнө бүр гардаг. Ийнхүү дүр зураг 03:00-04:00 цагийн үед эд өрнөж, ойр орчим амьдарч буй хүмүүсийг сэрээдэг гэдийг нийслэлчүүд андахгүй биз ээ. 

 

 


ШАГИЙН НАЙМАА "ЦЭЦЭГЛЭЖ", СОГТУУ ЗАЛУУЧУУД ХӨЛЧҮҮРХСЭН ХОТЫН ШӨНӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:49:28
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:49:23
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:49:23
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:49:22
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:48:59
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 14:48:48
    Түмэн: Харьяалсан цагдаагийн байгууллага бдг л бх да. Эзэнтэй хяналттай байлгадаг бол юу гэж ингэж задгайрахав. Торгууль өндөр оноож, эмх цэгцэнд оруулж иргэдийн амгалан тайван байдлыг хангах ёстой. Шагчдыг таслан зогсоовол цэгцэндээ орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 22:54:37
    Балдан: Сөнөж байгаа улс доо нэг л их Хужаа ярьж муулсан улс 1 оймс хийж чадахгүй байж тэр чигээрэй CHINA хувцастай Монголчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 17:32:43
    Зочин: Төр шиг төр л өгүүлэгдэж байна даа. Өөх ч биш булчирхай ч биш шийдвэр гаргасан үлбэгэр төр ард түмнийхээ ахуй амьдралд нааштай юм хийхгүй байна. Ковидын шинэ хувилбар дэлхийн олон улсад хурдацтай тархаж байгаа энэ үед засгийн тэргүүн нь цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл өглөө ч гэх шиг. Хүн ардаа бодож энэ айхтар халдварт өвчний ард гарахад засгийн ийм ойлгомжгүй шийдвэр үнэхээр хэрэггүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 17:21:07
    Зочин: Төр шиг төр л өгүүлэхдээ байна даа. Өөх ч биш булчирхай ч биш шийдвэр гаргасан үлбэгэр төр ард түмнийхээ ахуй амьдралд нааштай юм хийхгүй байна. Давидын шинэ хувилбар дэлхийн олон улсад хурдацтай тархаж байгаа энэ үед засгийн тэргүүн нь цагаан сарыг тэмдэглээгүй байх чиглэл өглөө ч гэх шиг. Хүн ардаа бодож энэ айхтар халдварт өвчний ард гарахад засгийн ийм ойлгомжгүй шийдвэр үнэхээр хэрэггүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 12:23:21
    meme : тэр хавьд амьдарч байгаа хүмүүсээ бодмоор юм даа. удахгүй алга болох байхаа тэр хавиас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-22 07:55:16
    Ccc: Tgd yah gd bgan. Baih shde hiih yyma olj yadahiin. Harin ch bar karaoke night club uudaa neegeed urt tsagaar ajilluul. Tegvel naad shagiin arhi zodoon tsohion chn bagasna shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-21 15:47:59
    Zochin : Buhel buten ulsiin niislel shuu dee iimerhuu yum bn shdee huvi hunii uhamsar chi nz hududteiguu niilj nargij tsengedgui yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-20 17:23:37
    сда: сда яана даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188