Улаанбаатар хотын иргэн хомоол түүн, гал түлж, гэрээ дулаацуулдаг байдал өнөө хэвээр л байна. Нэг гудамжны хоёр талын айлуудын амьдрал ялгаатай харагдана. Гудамжны урд хэсгийн айлууд блок, банзаар барьсан цэмцгэр хашаанд аж төрж байхад нөгөө хэсэг нь шуурганд унах дөхсөн, ядруухан хашаанд зарим нь хашаа ч үгүй задгай газар гэрээ барьжээ. Хүнсний дэлгүүрээс хоёр төмс, нэг лууван ширхэглэн авч гарах эмэгтэйг Д.Мөнхцэцэг гэдэг. Тэр ийнхүү оройн хоолны бэлтгэлээ 700 төгрөгт багтаагаад авч байгаа нь энэ. “Мөөгий эгч ээ, та өрөө хэзээ өгөх вэ, лангуу хоосорч байгааг харж байгаа биз дээ. Бараагаа татах хэрэгтэй байна” хэмээн худалдагч асуухад “Эгч нь ойлгож байна. Удаахгүй ээ, хүүгийн “групп”-ийн мөнгө орж ирсэн даруй өөрөө оруулж, ирээд өгнө. Уучлаарай” гэх хөнгөн яриа “Баасан гарьд” хүнсний дэлгүүрт өрнөв. Бид иргэдийн амьдрал, өрхийн амьжиргааны түвшин, ямар байгаа талаар бодит байдлыг хүргэхээр Хан-Уул дүүргийн тавдугаар хорооноос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
.jpg)
Биднийг гудамжны мухарт байрлах "Баасан гарьд" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаад гарах 30 минутын хугацаанд мөнгөөр худалдан авалт хийх иргэн ховор байлаа. Хоёр хүн өрийн дэвтэр дээр нэмэлтээр бичүүлж, нэг иргэн шинээр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг дэлгүүрийн эзэнд барьцаанд үлдээж, хүүхдийн мөнгө буусан даруй өгөх нөхцөлөөр өр тавьж, худалдан авалт хийв. Тус дэлгүүрээс иргэд ихэвчлэн зээлээр худалдан авалт хийдэг. “Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх чадвартай хүмүүс манай энэ хавьд тун ховор. Хүнсний ногоогоо хоол, хоолоор нь ширхэглэж, гурил будаагаа граммлаж авдаг. Манайх будаа, сахараа 500 граммаар савлаж, бэлтгэдэг. Тэр нь ч хэн хэндээ амар. Дэлгүүрийнхээ барааг эргэлтэд оруулахын тулд иргэдэд зээлээр ч болтугай өгч ашиг орлогоо тэнцүүлдэг” тухай дэлгүүрийн эзэн З.Дуламжав бидэнд хуваалцав. Тэрбээр,иргэдээс дөрвөн сая төгрөгийн авлагатай гэнэ.

Хотын төвөөр авто зам, явган хүний зам стандарт бус унадаг дугуй, сурронтой явахад бэрх гэж шүүмжилдэг. Гэвч гэр хорооллын гудамж, талбайд явган хүний зам битгий хэл автомашины замыг бүрэн шийдээгүй байна. Оршин суугчдад энэ зам бол мянгадах асуудал. Хүүхдүүд жалга дов, ихтэй энэ гудамжаар унадаг дугуйгаа унахаас илүүтэйгээр түрж яваа харагдана.
Яармагийн Хан-Уул дүүргийн 5-р хороо, арвын задгай хэмээн хаягаа хэлэх эмэгтэйн нэрийг бид эхэнд танилцуулсан билээ. Тэр Улаанбаатар хотод суурьшаад, 27 жил болж байна. Энэ хугацаандаа хашаа татах, газартай болохоор олон удаа хөөцөлдсөн болов ч чадаагүй. Арга ядан зөвшөөрөлгүй газар гэрээ бариад, дүүгийнхээ хаяг дээр бүртгүүлэн, амьдран суугаа нь энэ гэнэ. Хашаагаар зааглаагүй, жижиг дөрвөн ханатад тэр хоёр хүүтэйгээ амьдардаг. “Зөвшөөрөлгүй газар гэрээ барьсан тул хашаа татаад ч яах билээ. Саяхан том хүү маань цалингаараа шинэ бүрээс авч гэрээ бүрсэн. Энэ хавийн айлууд зөвшөөрөлгүй газар байдаг учир бүгд л урд талын гудамжны айлуудаас тог авдаг. Манайх уг нь зурагт үздэггүй, хөлдөөгчгүй тул айлд махаа тавьж, хоол хийх болохоороо авдаг. Тог бага хэрэглэдэг ч гэсэн их бага яаж ч хэрэглэсэн 50 мянган төгрөг өгдөг” гэв.
.jpg)
Дэндүү давчуу энэ гэр цементэн шалтай, шалан дээрээ нэг матрас тавьжээ. Нэг төмөр ортой бөгөөд орон дээр хүү нь унтдаг. Харин Мөнхцэцэг эгч газраар унтдаг гэнэ. Энэ айл хөдөлмөрийн чадамжгүй хоёр иргэний тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулдаг байна. Сарын орлого нь тогтмол бус. Хоол хүнсээ авахаас гадна эм тарианд ихэнх мөнгөө зарцуулдаг. Төрөөс олгодог хүнсний талонд нэг ч удаа хамрагдаж байгаагүй аж. Өвөлд гэр нь дулаалгагүй болохоор маш хүйтэн байдаг. Заримдаа гал түлэхгүй хонох ч үе бий. Түүний нөхөр тэнгэрт дэвшээд гурван жил болж байгаа. Хоёр хүү нь төрөлхийн хөдөлмөрийн чадамжгүй төрсөн тул бидний хэлж заншсанаар “групп”-т байдаг гэсэн. Тэд хөдөлмөрийн чадамжгүй хэмээн гараа хумилгүйгээр өрхийнхөө орлогод нэмэр болох үүднээс олдсон ажлыг гололгүй хийдэг. Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ялгаварлаж, ажиллуулахаасаа ажиллуулахгүй нь их. Зарим тохиолдолд цалин мөнгийг нь ч бүрэн өгдөггүй байна. Тэрбээр залуу насандаа зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж, амьдралаа ганцаараа авч явдаг байсан. Харин нас дээр гарч хүүхдүүд нь гэртээ суухыг зөвлөж, одоо хоёр хүүгийнхээ хоол, цайг хийж гэртээ суудаг байна.

Хан-Уул дүүргийн 5-р хорооны оршин суугч А.Бямбасүрэн. Тэр нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь ТҮК-д жолооч хийдэг. Үндсэн цалин 3 сая 500 мянга боловч жолооч нар явсан эрээсээрээ цалингаа авдаг. Үндсэн цалиндаа хүрэхээсээ хүрэхгүй нь их байдаг гэнэ. “Манайх машины зээл, цалингийн зээлтэй. Эдгээр зээлээ төлөөд 400 мянган төгрөгөөр хоол хүнс, тог, бинзен гээд бүхий л хэрэглээгээ зохицуулдаг. Өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхээр, цагийн ажил хийсэн боловч хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цаг давхцаад амждаггүй. 2-3 цаг ажиллуулах газар байдаггүй. Нөхөр маань ажлаа тараад оройд таксинд явж, хүүхдүүдийнхээ талх, сүүний мөнгийг олдог. Улаанбаатар хотод газар олдоход хэцүү. Тиймээс бид зөвшөөрөлгүй газарт хашаа хатгаад, айлын хаяган дээр оршин сууж байна. Үндсэн хаяггүй болохоор түргэн, цагдаа дуудахад маш хүндрэлтэй. Дуудах боломж хомс байдаг” гэв. зөвшөөрөлгүй газар амьдардаг тул тэдэнд тог тавиулах эрх байхгүй. Тиймээс урд эгнээний айлаас тогоо авдаг байна. Нэг айлаас 8-10 айл тог авахаар хүчин чадал дийлдэггүй. Хоол хийх үеэр айлууд зэрэг ажилуулж, 3-4 цаг буцалгасны эцэст хоолоо идэх өдрүүд байдаг. Тиймээс аль болох эрт хоолоо хийдэг гэнэ. Урсгал зардлаас гадна төсөвлөөгүй зардлууд нэлээн гарч ирнэ. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгээс мөнгө нэхэгдэнэ. Алтан намар, ангийн засвар гээд сар бүр янз бүрийн мөнгө нэхдэг. Заримдаа эвлээд өгнө, үнэхээр боломжгүй үед багшаас нь ирэх сард өгье" гэж гуйдаг тухайгаа хуучлав.
Тэд амьдрал хэцүү байна гэж хэнд ч гомдоллоогүй бас цөхрөөгүй. Болгохын тулд өөрсдийн чадах хэрээрээ амьдралаа залгуулж, гурил, будаагаа граммлаж, хүнсний ногоогоо ширхэглэн, дэлгүүрүүдэд өр тавьж, зээлнээс зээлний хооронд урд хормойгоо хойд хормойгоо нөхөн сууна. Энэ бол гэр хороололд амьдарч буй иргэдийн бодит үнэн. Тэд түлшний мөнгөө хэмнэж, хомоол түүж гэрээ дулаацуулж байна.
| ИРГЭД ХОМООЛ ТҮЛЖ, ДЭЛГҮҮРТ ӨР ТАВЬЖ, ХООЛ ХҮНСЭЭ ШИРХЭГЛЭЖ АВДАГ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |