Барилгачдын талбайд мод суулгацын үзэсгэлэн худалдаа гарчээ. “Хамгийн хямд, хамгийн чанартай, хурдан ургадаг мод байгаа” хэмээн худалдагчид ам уралдан хашхирна. “Хөрсөнд суулгаад бага зэрэг усалбал ургаад эхлэх бэлэн суулгац байгаа” гэнэ. Зуслан болон хашаандаа мод суулгах гэсэн иргэд тус газрыг олноор зорин ирсэн аж. Иргэд “Энэ жил суулгац мод ямар үнэтэй байна” хэмээн дуу алдан шогширно. Хажуугаар зөрөх хоёр хүн “Өнгөрсөн жил 10000 мянган төгрөгөөр зарагдаж байсан “Үхрийн нүд” 25000 мянган төгрөгийн ханштай болжээ. Монголд өсөөгүй бараа гэж алга даа” хэмээн ярилцах юм. Энэхүү газарт модны суулгац зарахаас гадна хүрз жоотуу, бээлий зэрэг мод суулгахад хэрэгтэй багаж хэрэгсэл зарж байлаа.
Хажуугаар зөрөх хоёр хүн “Өнгөрсөн жил 10000 мянган төгрөгөөр зарагдаж байсан “Үхрийн нүд” 25000 мянган төгрөгийн ханштай болжээ. Монголд өсөөгүй бараа гэж алга даа

Учир нь нэг мод таривал нэг насны буян гэдэг шүү дээ. Хүн энэ дэлхий ертөнц дээр амьдарсан бол эргээд байгальдаа ямар нэг сайн зүйл хийх хэрэгтэй.
Зусландаа мод тарих гэсэн иргэд болноор иржээ. Тэд модны үнэ судлан буцах нь олон. Мэдээж худалдан авах нь ч бий. Тэдний нэг иргэн Н.Бат-Оргил “Эхнэрийн хамт суулгац сонирхож байна. Бид зуслангийн хашаандаа мод тарихаар бэлдэж байгаа. Талбайдаа олон төрлийн мод тарихаар модны үнэ сонирхож байна. Жимс жимсгэний мод тарих сонирхолтой байна. Үнийн хувьд өмнөх жилүүдэд ямар байсныг мэдэхгүй болохоор хэлэх юм алга. Гэхдээ ер нь суулгац мод үнэтэй байдаг байх. Энэ миний л бодол шүү” гэсэн юм. Үүний дараа тэрбээр хажуу талынхаа худалдаачнаас олон мод худалдаж аваад портерт ачин одлоо. Харин 65-70 гаруй насны болов уу гэмээр хоёр буурай модны үнэ сонирхож явав. Зорин очвол Л.Лхагвадорж гэх хүн аж. Тэрбээр “Эмгэн бид хоёр тэтгэвэртээ гараад хашаандаа хэдэн мод тарих санаатай байна. Үнэ ханшийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулж хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ дундаж ханштай юм болов уу гэж бодож байгаа. Мөн тэтгэврийн бид гэлтгүй хүн бүр идэвхтэй мод тариасай хэмээн уриалъя. Учир нь нэг мод таривал нэг насны буян гэдэг шүү дээ. Хүн энэ дэлхий ертөнц дээр амьдарсан бол эргээд байгальдаа ямар нэг сайн зүйл хийх хэрэгтэй. Тиймээс нэг ч болов мод тарь гэж хэлмээр байна” гэлээ. Иргэдийн хувьд өөрийн биеэр суулгац, мод худалдан авах нь илүү хямд тусаж байгаа талаар хэлж байсан юм. Түүнээс биш зураг харж цахимаар худалдаа хийх хэрэггүй” хэмээж байлаа. Харин суулгац зарж буй хүмүүсийн хувьд иргэдийн худалдан авах чадвар сайн байгаа талаар дурдаж байсан юм. Бид үүний дараа тус үзэсгэлэнд мод худалдаалж буй иргэнээс мод суулгахдаа анхаарах зүйлсийн талаар тодрууллаа.
Талбайдаа олон төрлийн мод тарихаар модны үнэ сонирхож байна. Жимс жимсгэний мод тарих сонирхолтой байна.

Худалдагч “Шилмүүст мод нь сахлаг үндэстэй байнга шинэ үндэснүүд төлжиж гарч ирдэг. Ялангуяа хөрснөөс шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд сахлаг үндсийг гэмтээхгүйн тулд био ялзмаг болон малын бууцыг хэрэглэж болохгүй, сахлаг үндэс тэр бордоонд түлэгддэг, амьдрах чадвар нь мууддаг. Шилмүүст модыг элсэрхэг газар тарих хэрэгтэй. Хэрэв элс багатай газар бол тарихдаа 50 хувьд нь элс хийж өгөх хэрэгтэй. Хамгийн хурдан ургалттай нь шинэс буюу хар мод байдаг. Энэ модны гол онцлох шинж нь экологийг байнга тэнцвэржүүлж байдаг. Үндэс нь доошоо уруу чиглэлтэй ургадаг учраас газрын чулуулгийн ан цавыг нээж гүний усыг дээшээ татаж байдаг. Нэг услахдаа сайн услаад цаашдаа цэнэг усалгааг бас сайн хийх хэрэгтэй. Тарьсан модны тогоо /мод тарих үед ухаж бэлтгэсэн нүх/ ихэвчлэн 60 сантиметрийг диаметрт модын тарьдаг, энэ тогоог дүүргэж услах хэрэгтэй. Долоо хоногийн хугацаанд тогоо дүүргэж услахад 40-70 литр ус орно. Бордоог 21 хоногтоо нэг удаа хийх хэрэгтэй. Модыг анх тарих, шилжүүлж суулгах, талбайд байршуулах гээд өөр өөр байдаг. Модын анх тарихдаа хавар хөлдүү хөрс эсвэл намар тарих хэрэгтэй. Үрээр тарих гэж байгаа бол намрын улиралд, суулгацаар тарих гэж байвал хаврын улирал тохиромжтой. Ер нь модыг заан хугацаанд тарих ёстой гэдэг өрөөсгөл ойлголт. Техник технологи хөгжсөн энэ цагт цэцгийн саванд ургуулж суулгац бэлдэж байна. Газар нь бүүр хөлдүү биш бол хэзээ ч мод тарихад тохиромжтой” гэсэн юм.
Мод дотроо олон төрөл бий. Суулгацын худалдаа эрхлэгчид навчит, шилмүүст, гоёлын болон жимст модны төрөл хэмээн ангилж, модоо худалдаалдаг байна. Ингэхдээ дээрх ангиллаас гадна өмнө дурдсан өндөр, нас үнэ нь өсөхөд нөлөөлдөг ажээ. Энэ дундаа 30-80 см өндөртэй суулгацууд хамгийн хямд үнэтэй байдаг юм. Иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг мод болох агч 2.5-65 мянга, бургас 3.5-25 мянга, улиас 3.5-95 мянга, хус 35-120 мянга, гүйлс 2.8-25 мянга, голтбор 3.5-38 мянга, буйлс 3.8-35 мянга, алим 18-55 мянга, бэсрэг алим 18-55 мянга, үхрийн нүд 6.5-25 мянган төгрийн дундаж ханштай байлаа. Тарьц, суулгацыг ой, талбайд тайван байдалд байгаа буюу хаврын улиралд нахиа нь задраагүй, өсөж эхлээгүй байх үед нь суулгадаг аж. Харин намрын улиралд өсөлт нь зогсож, нахиа зангидсаны дараа тарьдаг ажээ. Тарьцыг ургаж буй үед нь шилжүүлэн суулгавал амьдрал даадаггүй учраас тайван байх үед нь тарьдаг юм байна.
Суулгацын худалдаа эрхлэгчид навчит, шилмүүст, гоёлын болон жимст модны төрөл хэмээн ангилж, модоо худалдаалдаг байна. Ингэхдээ дээрх ангиллаас гадна өмнө дурдсан өндөр, нас үнэ нь өсөхөд нөлөөлдөг ажээ.
Тарьц, суулгацыг ой, талбайд тайван байдалд байгаа буюу хаврын улиралд нахиа нь задраагүй, өсөж эхлээгүй байх үед нь суулгадаг аж. Харин намрын улиралд өсөлт нь зогсож, нахиа зангидсаны дараа тарьдаг ажээ. Тарьцыг ургаж буй үед нь шилжүүлэн суулгавал амьдрал даадаггүй учраас тайван байх үед нь тарьдаг юм байна.
| ҮНЭ ХАНШ: Чавганы мод ширхэг нь 65000 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |