Бид барилгын гол түүх эд болох элс, хайрганы үнэ ямар байгааг сурвалжилсан юм. “Долоон буудал”-ын эцэст орчимд элс, хайрга портер нь 150 мянга гэх аж. Машины даац, тонноос хамраад үнэ нь нэмэгддэг юм байна. Иргэдийн ярьж байгаагаар “Өнгөрсөн жил элс, хайрга портер нь 130-140 мянга байсан. Энэ жил 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна” гэлээ. Биднийг зам дагуух элс, хайрга зардаг газарт очих үеэр 60 гаруй насны хоёр хөгшин худалдагчид хандан “Зусландаа хүүхдүүд сагс тоглох талбай засах гэсэн юм. Ойролцоогоор хэдэн тонн хайрга орох вэ” хэмээн асууна. Худалдагч “Хэр хэмжээтэй талбай засах вэ гэдгээс хамаарна” хэмээн хэмжээг асууж, “Эхний ээлжид хоёр тонн авчих. Дутвал нэмээд аваарай” гэв. Хоёр хөгшин толгой дохиж, зөвшөөрлөө. Бид энэ үеэр худалдан авалт хийсэн хоёр хөгшнөөс элс, хайрганы үнийн талаар асуулаа. Тэд “Өнгөрсөн жил ач нарыгаа тоглуулах талбай засах гээд чадаагүй. Тиймээс энэ асахгүй бол болохгүй. Хань бид хоёр зуны улиралд хэдэн ач нартайгаа зусланд өнждөг. Тиймээс хүүхдүүдээ тохитой тухтай тоглуулах санаатай. Талбай засаж тохижуулах бол хэдэн ач маань шороон дээр тоглоод байдаг юм. Өнгөрсөн жил талбай засах гэсэн боловч элс, хайрганы үнийг хүчрээгүй. Энэ жил хүүхдүүдээ амрахаас өмнө тоглох талбай засах санаатай” гэв. Удалгүй худалдагч “Шарга морьт” руу хоёр тонн хайрга ачаарай” хэмээн цааш хэлнэ. Элс, хайрганы үнэ адилхан байх бөгөөд ойрын үед худалдан авалт сайн байгааг худалдагч хэлж байлаа. Бид үүний дараа “100 айл” барилгын материалын худалдааны төвийг зорьсон юм. “100 айл” орчим олны хөл хөдөлгөөн ёстой эд дарагдсан байв. Лангуу бүхэн үйлчлүүлэгчтэй. Хүн бүхэл үнэ асууж, нааш, цааш холхиж байв.
.png)
Хань бид хоёр зуны улиралд хэдэн ач нартайгаа зусланд өнждөг. Тиймээс хүүхдүүдээ тохитой тухтай тоглуулах санаатай
Өнгөрсөн амралтын өдрөөр “100 айл” худалдааны төвд очлоо. Долоо хоногийн олонх өдөр түм түжигнэж, бум бужигнаж байдаг “100 айл” өнөө хэвэндээ. “Маргааш ажиллахгүй юм чинь” гээд бүр ч хөл хөдөлгөөн ихтэй болчихож. Тус төвийн “Жоби”-гоос эхлүүлээд хэд хэдэн худалдааны төвөөр ороод гарлаа. Худалдааны төвын гадна "Цоож суулгана”, “Дотоод засал хийнэ”, “Цонх тааруулна” гэх мэт зурагт самбаруудыг олгоор байршуулжээ. Мөн худалдааны төвийн үүдэнд зогсох хүмүүс “Хийлгэх юм байна уу, ахын дүү. Зөөлгөх бараа байгаа юм уу” гээд хэд хэд асуух. “Үгүй ээ” гэхээр жуумалзаж, муухай харчихаад цааш эргээд “Ачаа ачна” гэсэн самбартай “Амьжиргаа цагаан”-уудын нэгнийх нь хажууд очоод толгойгоо нэг талынх нь цонхоор оруулчихаад чанга чанга инээлдэх. Удалгүй тэдэн дээр иргэд очиж “Хавтан ачуулах гэсэн юм. Хэдээх ачих вэ” хэмээн асууна. Тэд “Хаана очих вэ” гээд л шууд үнэ хөлсөө тохироод ихэд найрсаг ачаа ачих аж.
“Хавтан ачуулах гэсэн юм. Хэдээх ачих вэ” хэмээн асууна. Тэд “Хаана очих вэ” гээд л шууд үнэ хөлсөө тохироод ихэд найрсаг ачаа ачих аж
“Жоби”-гоос хойш явах замд байдаг “К” төвийн үүдэнд нэг эр авсан бараа, материалаа ачааны машин дээр ачиж байв. Ачилтын машиныхаа жолоочтой “Үгүй мөн, гайгүй олоод авчихлаа. Энэ нэг муу хэдэн хавтангийн үнэ барагдахааргүй болж алах юм болов уу гэсэн, бас ханатай. Байгаа мөнгөөрөө ер нь бүтээчихлээ” гэж ярьж байна. “100 айл”-ын худалдааны төвүүдээр орж, материал худалдаад гарч байгаа хүмүүс үнэ, олдцын тал дээр ч ам сайтай байлаа. Худалдагчдын хэлж буйгаар барилгын бараа, материалын үнэ нэмэгдээгүй гэнэ. Мөн барилгын материалууд БНХАУ-аас гэхэд долоо хоног, БНСУ-аас 14 хоногийн дотор ирдэг болсон тухай хуучилж байлаа.
(1).jpg)
Худалдагчдын хэлж буйгаар барилгын бараа, материалын үнэ нэмэгдээгүй гэнэ. Мөн барилгын материалууд БНХАУ-аас гэхэд долоо хоног, БНСУ-аас 14 хоногийн дотор ирдэг аж
Зиг заг хавтан: 120-130
Акустик хавтан: 55000
МОН цемент шуудай нь: 23000
МАК цемент шуудай нь 2300
Бүргэд хаалга: 570 мянганаас дээш
.png)
цемент 23 мянган төгрөгөөр зарагдаж байлаа
Монгол Улс нийт барилгын материалын 38.8 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Харин өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэдэн хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон талаар тодорхой тоо баримт одоохондоо байхгүй. Үндсэндээ барилгын материалын 60-70 хувийг гаднаас буюу дийлэнхийг нь БНХАУ-аас импортлон оруулж ирдэг байна. Урд хөршид болон бусад орнуудад түүхий эдийн үнэ өсөхөд манай улсын барилгын материалын үнэ цаашлаад байр, орон сууцны үнэ давхар өсдөг тогтолцоо бий. Гэвч нийслэл хотын иргэд “100 айл” худалдааны төвийг зорьж, гаднын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг гэхэд болно. Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. 100 айлын барилгын материалын захаас гарч явахад шороо тоосондоо дарагдсан хувцсаа ч тоох завдалгүй хүмүүс ажилласаар үлдлээ. Барилга байшингийн суурь тавихаас эхлээд өрлөг хийхэд хүртэл хамгийн ихээр ашиглагддаг материал бол цемент. “44” барилгын материалын зах дээр нэг шуудай цемент 23 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Захууд дээр зарагдаж байгаа цемент нь ихэвчлэн дотоодын үйлдвэрийнх байгааг сайшаалтай байв.
.png)
| ҮНЭ ХАНШ: Элс, хайрга портер нь 150 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |