• Өнөөдөр 2025-03-12

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД УЛААНБААТАР-2040 ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАА БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЖ БАЙНА

2025-02-17,   143

   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулна. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.
 
     Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн.  Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш зургаан удаа төлөвлөсөн байдаг.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. 

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД УЛААНБААТАР-2040 ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАА БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188