Ахмадын баярыг тохиолдуулан ахмад настны эрхийн асуудлаар ХЭҮК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “НҮБ-аас ахмад настны эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1990 оны аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баярын өдөр хэмээн зарласан. Монгол Улс бол 1992 оноос ахмад настны өдрийг тэмдэглэн ирсэн түүхтэй. Ахмад настан бол нийгмийн тэгш эрхт гишүүн. Гэвч өндөр настай учир нийгмээс тусгаарлагдах, ялгаварлан гадуурхалд өртөх, нийгмээс орхигдсон бүлэг гэх мэт олон эрхийн асуудлууд дэлхий нийтэд гарсан. Монгол Улсад 2023 оны байдлаар 388.300 ахмад настан амьдарч байгаа бөгөөд нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байна. 2010 онд Монгол Улсын хүн амын дунд 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 5.8 байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж хоёр дахин нэмэгдсэн. 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан байна. Ахмад настай хүний эрхийн асуудалд хэд хэдэн анхаарал хандуулах зүйл байна.
Нэгдүгээрт, энэ хуулиар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлдэггүй байсан асуудлыг зохицуулсан. Гэвч ахмад настны тэтгэврийн зөрүүний асуудал арилаагүй байна. Засгийн газрын 2024 оны 10-р тогтоолоор ахмад настнуудыг ялгаварлан гадуурхсан, тэтгэврийн зөрүү арилахгүй байна гэсэн санал, гомдлууд ХЭҮК-т тасралтгүй ирж байгаа.
Хоёрдугаарт, ахмад настны нийгмийн амьдралд оролцох эрх хангалттай түвшинд байхгүй байна. Нийгэм болон хувь хүний хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Нийгмийн талаасаа ахмад настанд зориулагдсан орчин нөхцөл Монгол Улсад бүрдээгүй байна. Хувь хүний талаасаа эрүүл мэндийн асуудал, боловсрол, санхүүгийн байдал гэх мэт зүйлүүд нийгмийн амьдралд оролцох эрхт нөлөөлж байгаа юм. ХЭҮК-ын судалгаанд ордог нийт ахмадуудын 66 хувь нь гэртээ ач, зээгээ харж суудаг. Эдгээр асуудлуудаас болж ахмад настан нийгмийн амьдралд оролцох эрх нь зөрчигдөж байгаа юм.
Гуравдугаарт, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэх байдал бие бялдар, нас хүйс, онцлогд нь тохирсон ажлын байр хомс байна. Комиссын илтгэлээр ахмад настнуудыг ажлын байраар хангаж байгаа ААН байгууллагуудыг татварын болон бодлогоор дэмжих нь зүйтэй. ХЭҮК-оос энэ жил "Технологи ба хүний эрх" хэмээх нээлттэй хяналт, шалгалтыг хийж байна. Бид энэ хүрээнд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого хэр ээлтэй, нийцтэй байна вэ гэдэг асуудлаар ХЭҮК-оос судалгаа хийж байгаа. Энэ судалгааны үр дүнг гарахаар олон нийтэд танилцуулна” гэв.
| ХЭҮК-ЫН ГИШҮҮН Х.МӨНХЗУЛ: 2050 онд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарсан |
|
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |