Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” Глобал төсөл нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Бизнесийн үүрэг амлалт ба үр дүнг хуваалцах нь” форумыг зохион байгууллаа. Тус форумд бизнесийн байгууллагууд, холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхим, эрдэм шинжилгээний байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж буй уг төслийн үр дүнтэй танилцав.
“Бизнес ба Хүний эрх” Глобал төсөл нь хүний эрхийн магадлан шинжилгээ хийх талаар цуврал сургалтыг 600 орчим бизнесийн байгууллагад зохион байгуулж, сонгогдсон 12 компанид хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийхэд зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлжээ. Эдгээр байгууллага төслийн зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сайн туршлагуудаа хэлэлцэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалан дээдлэх нэн чухал үүрэг амлалтаа үргэлжлүүлэн хангаж ажиллахаа форумын үеэр илэрхийллээ. Мөн хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэг хариуцлага нь ажлын бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй тэднийг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болоход чухал ач холбогдолтойг форумын үеэр дурдаж байв.
.jpg)
Монгол Улс 2023 онд хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа дахин бататгаж “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ)”-г баталсан. Ингэснээр энэхүү цогц төлөвлөгөөг баталсан Ази Номхон Далайн бүсийн дөрөв дэх улс болсон юм.
Монгол Улс тус ҮҮАТ-г 2023 оноос 2027 он хүртэл хэрэгжүүлэх ба энэ хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээ гэх арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй, хүртээмжтэй гомдол барагдуулах механизмыг бий болгож, сайжруулан ажиллах юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид форумыг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмууд, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхэд бизнесийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Комиссоос бизнесийн байгууллагуудад хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал нэвтрүүлэх, хүний эрхийн чадавхийг бэхжүүлэх сургалт, арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх болно. Хүндээ ээлтэй бизнесийн байгууллагыг төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аливаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллана.” гэлээ.
Япон Улсын Засгийн газар нь хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба энэхүү глобал санаачилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Япон, Монгол зэрэг 15 улс оронд хүний эрхийн хэм хэмжээг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, “Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүтэй бусад түншүүдтэйгээ цаашид нягт хамтран ажиллах болно” хэмээв.
Форумын төгсгөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовска Монгол Улсад хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн Газарт талархал илэрхийлээд, ашиг орлого, хүний эрхийг уялдуулан, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд талуудыг хамтран ажиллахыг уриалав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
| Бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллаж байгаа туршлагаа танилцууллаа |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |