Энэ сарын 24-26-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад гишүүдийн оролцоо, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах хүрээнд Увс аймгийн ҮЭ-ийн холбоо, анхан шатны хороод, Хөдөлмөрийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагаанд чиглэл өгч, гишүүд, анхан шатны хороодын дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд нийгмийн түншлэлийн хүрээнд аймгийн хамтын хэлэлцээрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар Увс аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Болор-Эрдэнэтэй санал солилцов.
Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал НДҮЗ-ийн гишүүний хувиар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Оюунтүлхүүр болон ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Цогт-Очир, орлогч дарга Ганбат нартай Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилт аймаг орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцож тус газрын харъяа Баруун бүсийн асрамж үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан, асруулж байгаа иргэд, ажилтнуудын санал хүсэлтийг сонсов.
Түүнчлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочлон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Эрүүл мэндийн газар, сумдын ҮЭ-ийн холбоод болон боловсрол, эрүүл мэндийн анхан шатны хороодод ажиллаж ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтүүдэд зөвлөн тусалж ажиллаж байна.
| МҮЭ-ийн холбоо Увс аймагт ажиллаж байна |
|
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |