Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20..-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
| ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА |
|
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |