-МАЛЫН ТОО ТОЛГОЙН ХЭТ ӨСӨЛТӨӨС ҮҮДЭН, БЭЛЧЭЭР ХОМСДОЖ БАЙНА-
Өвс, тэжээл дотроосоо авах боломжгүй аймгууд болон бэлчээрийн даац хэтэрсэн аймгуудын малчид бусад аймгууд руу оторлож өвлийг давдаг. Аймаг дундын отрын бүсийн есөн захиргаа бий. Эдгээр бүсүүд нь 700 гаруй мянган мал хүлээн авах хүчин чадал, бэлчээрийн нөөцтэй. Гэвч энэ жилийн хувьд малын тоо толгой хэт өсөж, хоёр сая гаруй мал отрын бүсэд байх шаардлага үүсжээ.

Малын тоо өсөх сайн талтай ч эдгээр малаа хаана байршуулж өвлийг давах вэ гэдэг асуудал малчдын болон салбарын мэргэжилтнүүдийн толгойны өвчин болоод байна. Арваннэгэн сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл отрын бүсэд бусад аймаг, сумдын малчид оторлох журам байдаг. Отрын бүсийн захиргаанд малчид оторлох хүсэлтээ аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл өгч, оторлох зөвшөөрөл авдаг. Гэвч зөвшөөрөл авахгүйгээр оторлодог малчид олон байна. Төрийн байгууллагаас зөвшөөрөлгүй оторлож буй малчдыг зогсоох бодлогыг жил бүр баримтлан ажилладаг. Мэргэжлийн байгууллагаас оторлох боломжтой орон нутгийн мал хүлээн авах бэлчээрийн даацыг хэмжиж тодорхойлсон байдаг. Албан ёсны хүсэлт өгсөн хүсэлтийг ч хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед хууль бусаар оторлох малчид их байгаа нь өвөлжилт хүнд байхыг баталж байгаа юм. Мөн энэ жилийн хувьд малын гоц халдвар гарч, отор нүүдэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Эрүүл бүс хооронд л отор хийх боломжтой. Энэ ажлыг арванхоёрдугаар сараас өмнө зохицуулахгүй бол цас орж хүйтрэн шилжилт хөдөлгөөн хийхэд асуудал үүсэж, өвөлжилт хүндрэх магадлалтай.
-ЭНЭ ЖИЛ УОК-Д ӨВӨЛЖИЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НӨӨЦ БАЙХГҮЙ-
Бид энэ талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баярбатаас тодруулсан юм. Тэрбээр “Миний бие Засгийн газраас баталсан 277-р албан даалгаврын хэрэгжилтийг шалгах үүднээс говийн аймгуудаар яваад ирлээ. Говийн аймгуудад энэ жил өвөлжилт хүнд байхаар байна. Яагаад говийн аймгуудыг сонгож явсан бэ гэхээр эдгээр аймгууд нь дотроосоо хадлан, тэжээл авах боломжгүй байдаг. Мөн үүнтэй адил 10 аймгийн 30 орчим суманд өвөлжилт хүндэрч магадгүй байдалтай байна. Улсын хэмжээнд өвс, тэжээлтэй холбоотой аюулгүй нөөцийн бэлтгэл ажил 18.6 хувьтай хангагдаад явж байгаа. Энэ бэлтгэл ажил арваннэгдүгээр сард хадлан тэжээлийн ажил дуусахтай зэрэгцэн дуусаж салбарын сайд болон Засгийн газарт танилцуулна. Бид 21 аймгийн хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэгтэй цахим хурлуудыг долоо хоног бүр хийж, тоон мэдээллийг цуглуулдаг. Энэ жил улсын онцгой комисст аюулгүй байдлын нөөц байхгүй. Аймаг орон нутгууд дотооддоо өөрсдөө зохион байгуулаад өвөлжилтийн бэлтгэл ажлаа зохион байгуулж, өвөлжилт хаваржуулалтаа даван туулах чиглэлийг өгчээ. Аймаг бүрийн засаг дарга нар албан даалгавар гаргаж, хадлан тэжээл гаргах боломжтой аймгуудад захиалгаа өгч тэндер зарлаад явж байна” гэлээ.
-ДОТООДООСОО УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООГ 70 ХУВЬ ХАНГАХ БОЛОМЖТОЙ-

Энэ жилийн өвс,тэжээл бэлчээрийн асуудал хүнд байгаа ч дотоодоосоо улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 70 хувь хангах боломжтой байна. Улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа, 353.1 га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийжээ. Хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.
| Өвөлжилт хүндэрбэл УОК-ынхон нөөцгүй гээд сууж байх нь |
|
Байгалв хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |