Монгол Улсын Ерөнхийлгөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “Эрхэм хүндэд чуулганы төлөөлөгчдөө хүндэд зочид, төрийн албан хаагчдаа, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ээ, аймаг, орон нутгийн удирдлагуудаа та бүхнийг хүлцэн ирсэнд баяртай байна.
Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Өнөөдөр бид амьдралын эх болсон чандмань эрдэнэ усны талаар хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд хуран цуглараад байна. Манай цэнгэг усны 74.6 хувь нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай хоёр сая жилийн настай нэн эртний нууруудын нэг юм. Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нуураа, далай ээж, хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтэж далай ээжээсээ ундаалж, далай ээждээ умбан шумбадаг билээ.

Хөвсгөл далай зөвхөн монголчууд биднийг тэтгээд зогсолгүй ОХУ-ын цэнгэг усны 90 хувийг, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Байгаль далайд цутгаж, дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй байдлын улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн санаачлан зохион байгуулж байгаа юм. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332-р тогтоолыг батлан гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор холбогдох ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнгээ өгч байна. Энэхүү Хөвсгөл далайг хамгаалах хөгжүүлэх ажлыг цаашид улам идэвхжүүлэх зохих үр дүнд хүрэх нь манай улсын төдийгүй дэлхийн нийтийн эрх ашигт бүрэн нийцнэ хэмээн төрийн тэргүүн миний бие үзэж байна. 1950-иад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо, шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашин Хөвсгөл нууран дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрч живснээс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулан хорт хавдар мэт байсаар байна. Хөвсгөл нуурын усны нөөц 380 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна.
(5).jpg)
Нууранд живсэн автомашинуудад шатахуун хадгалагдаж байгаа. Шатахуун тос тосолгоо хаягдлаас алдагдвал нууранд алдагдах эрсдэлтэй байна. Иймээс нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Өнөөдөр бид Хөвсгөл нуурын ундраг анхны байдлаасаа хэрхэн өөрчлөгдсөн, нуурын сав шим ямар байдалтай байна гэдгийг шинэлэх ухаанчаар судалж тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу. Үүнд итгэл төгс хариулахын тулд Хөвсгөл нуур судлалыг бүх талаар хөгжүүлэн далай ээждээ тал бүрээс нь шинжлэх ухаанчаар судлан мэдэж түүнд тулгамдсан олон арван асуудлыг шийдвэрлэхийн тулд манай шинжлэх ухааны академи холбогдох мэргэжлийн байгууллагууд эрдэмтэд судлаачид, өндөр ач холбогдол өгч бодит үр дүн гаргах ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн жил бид эрдэмтэн судлаачийнхнаа тооцоо судалгаанд үндэслэн холбогдох чиглэлийн яам, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийн байгуулга дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж нуурын ус бохирдуулж байсан нэгэн том эх үүсвэрийг аюулгүй болгосон. Нуурын эрсдэл болсон Сүхбаатар хөлөг далайд дахин гарахгүй ч эргийн зогсоолдоо мөнхөд зогсож, гадаад дотоодын жуулчдын үзмэр болж, усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно.
(6).jpg)
Хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид ундны цэвэр усны эх үүсвэр болсон далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах бодит үйл явдал болсон гэж үзэж байна. Цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр гарган, төрийн тэргүүнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэн албан хаагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид нууранд живсэн автомашинуудыг үе шаттай татан гаргаж, 2024 он гэхэд нуурыг живсэн автомашин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн салгах ёстой. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, далай ээжийн нөөцийг хамгаалахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгаа юм.Иймд цаашид шаардагдах хөрөнгө, төсөв мөнгийг бодитоор хуваарилж, жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж ажиллана. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас сэргийлэх бодит төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож байна” гэв.
| У.ХҮРЭЛСҮХ: Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |