• Өнөөдөр 2024-05-17

Н.АДИЛБИШ: Геодези зураг зүй, газрын харилцаатай холбоотой баримтуудыг 2015 оноос цахимжуулж эхэлсэн

2021-05-25,   778

Төрийн архив мэдээллийг цахимжуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын Архив, мэдээллийн төвийн дарга Н.Адилбиштэй ярилцаж, энэ салбарт цахимжуулах ажил хэрхэн явагдаж буй талаар тодрууллаа.
 
-ГЗБГЗЗГ-ын архивын төвд ямар архивууд хадгалагдаж байна вэ? Энэ ажлыг цахимжуулснаар ач холбогдол нь юу вэ?
 
    -ГЗБГЗЗГ-ын Төрийн архив нь үндсэн таван сан хөмрөгөөс бүрддэг. Архивын үйл ажиллагаа Монгол улсын хэмжээнд Геодези зураг зүй, газрын харилцааны салбар анх үүсч хөгжсөн тэр цагаас эхэлж үүссэн баримтууд хадгалагддаг. Тодруулбал 1932 оноос хойш баримтуудыг манай төв хадгалдаг. Эдгээр баримтууд нь Геодези зураг зүйн баримтууд, газар зохион байгуулалтын, агаар сансрын, суурь судалгаа, кадастрын гэсэн баримтуудыг төвлөрүүлдэг. Манай байгууллага 2015 оноос цахимжуулалтын ажлыг хийж  эхэлсэн. Архивын баримт гэдэг нь архивд хадгалагдаад байдаг зүйл биш, олны хүртээл болгох, олон түмэнд ашиглуулах, энэ салбарын баримтуудыг баяжуулах гэх зэрэг зорилготой үйл ажиллагаа явуулж байна Өнөөдрийн байдлаар манай таван сан хөмрөгт нийтдээ 50.000 хадгаламжийн нэгжийн 60 орчим сая хуудас хадгалагдаж байна. Эдгээр баримтууд нь зөвхөн хадгалагдах бус цаашдаа ашиглалтад гарах ёстой. Бид цаашдаа түүхээ авч үлдэхийн тулд хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах ажлыг хийх хэрэгтэй.
 
- Цахимжуулах ажлын явц хэр байна вэ?
 
   -2015 оноос хойш төрийн архивын цаасан суурьтай баримтуудыг цахимжуулж дууссан. Цахимжуулсан архивын баримтуудыг мэдээллийн сан үүсгээд, энэ сангаараа дамжуулан олон нийтэд хүртээл болгох зорилготой байна. Бид  зөвхөн ГЗБГЗЗГ-ын баримтуудыг цахимжуулаад зогсохгүй орон нутаг  аймаг, нийслэл, дүүргийнхээ газрын харилцааны салбарын бүх баримтуудыг цахимжуулах ажил хийгдэж байна. Нэгдсэн системд холбож, газрын харилцааны салбарын цахим баримтуудыг иргэд, аж ахуй нэгжүүд хүссэн газраасаа, хүссэн үедээ мэдээллээ олж аваад ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
 
- Мөн архивын материалуудаар үзэсгэлэн гаргаж, олон нийт үзэх боломжтой болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?
 
   -Энэ салбарын түүх, үйл ажиллагаа зэрэг холбоотой бүх зүйлс энэхүү архивд байгаа гэж ойлгож болно. Эдгээрийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагааны хүрээнд архивын баримтуудаар үзэсгэлэн гаргасан.  Энэхүү үзэсгэлэн манай салбарын түүхийг харуулсан ач холбогдол бүхий ажил юм. Цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа иргэд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид гээд бүх хүмүүст нээлттэй үзэсгэлэн байх болно.

Н.АДИЛБИШ: Геодези зураг зүй, газрын харилцаатай холбоотой баримтуудыг 2015 оноос цахимжуулж эхэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188