МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй удирдлагуудыг цар тахлын үеэр ажилчдынхаа цалинг хасаж, өөрсдийгөө урамшуулж, зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан хэмээн тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлч, ажилтнууд мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгөх гэж буй талаар зарим хэвлэл бичиж эхэллээ. Мөн МҮОНРТ-ийн дараагийн ерөнхий захирлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан Нинжийн Дэмбэрэлийг томилох болсон тухай мэдээлэл цацагдаж буй. Энэ талаар Н.Дэмбэрэлээс тодрууллаа.
-Таныг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болох гэж байгаа гэсэн мэдэээлэл байна. Энэ үнэн үү?
-Одоогийн байдлаар надад мэдэгдсэн юм алга. МҮОНРТ-ийн захирлыг Үндэсний зөвлөл мэдэж, томилдог байлгүй дээ.
-Та өмнө нь би “МҮОНРТ-ийн захирал болохгүй” гэсэн мэдээлэл өгч байсан шүү дээ. Одоо ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Би “Болно, болохгүй” гэж хэнд ч мэдээлэл өгөөгүй. Нэгдүгээрт, одоогийн байгаа захирал нь ажлаа хийж байна. Хоёрдугаарт, Үндэсний зөвлөл захирлыг солих эсэхээ шийднэ. Гуравдугаарт, Үндэсний зөвлөл шинэ захирлаа хэрхэн томилох, уралдаант шалгаруулалт зарлах юм уу, шууд томилох уу гэдгээ шийдэх байлгүй дээ. Үүний дараа л энэ асуудлыг ярихгүй бол одоо цаг нь биш байх. Би энэ талаар ярих нь утгагүй байна.
-Таныг МҮОНРТ-ийн захирал болгоно гэвэл болох юм уу?
-Үндэсний зөвлөл нь тодорхой мэдээлэл гаргасны дараа шийднэ. Ямар зорилго тавьж байгаа гээд асуудал ургаж гарч ирнэ. Үндэсний зөвлөл чинь хуулиараа бодлогоо тодорхойлдог газар шүү дээ. Тэр байгууллага одоогийн байгаа захиралтайгаа хамтарч ажиллаж болно гэж үзэх юм уу, эсвэл шинэ захирал хэрэгтэй гэх юм уу, тэрийгээ тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүгдийг харж байгаад шийдэх нь зүйтэй.
-Одоогоор та ямар албан тушаал хашиж байна вэ?
-Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаа өгчихсөн болохоор одоогоор ажилгүй байна. Үндэсний брэндийн зөвлөл үндсэндээ татан буугдсан гэж болно.
| Н.Дэмбэрэл: МҮОНРТ-ийн захирлыг Үндэсний зөвлөл томилдог байлгүй дээ. Надад одоогоор мэдэгдсэн зүйл алга |
|
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |