Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол ихэссэн. Үүнд нөлөөлөх олон зүйл байгаа хэдий ч хөл хорио, гэрийн хязгаарлагдмал орчин өсвөр насны сэтгэл гутралд хамгийн их нөлөөлж байна гэж мэргэжлийнхэн үзжээ. Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолт болон өсвөр насны хүүхдийн сэтгэл гутралын талаар сэтгэлзүйч Б.Ганхөлөгтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Хэдхэн хоногийн өмнө өсвөр насны нэг охин өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг амиа хорлосон байж магадгүй гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэж байх шиг. Энэ талаар та судалгаа хийсэн үү?
-Сүүлийн жилүүдийн судалгааг авч үзвэл жил бүр амиа хорлолтын тоо өссөөр байгаа нь хэн бүхний сэтгэлийг зовоож байгаа асуудал болоод байна. Монгол Улсад жилд 450-500 хүн амиа хорлож байна гэсэн судалгаа байдаг. Гурван сая гаруйхан хүн амтай манай орны хувьд энэ маш өндөр тоо. 100 мянга хүн тутамд 16 амиа хорлолт болж байна гэсэн үг. Үүний 30 орчим хувь нь 12-20 насныхан байна. Хүйсээр нь авч үзвэл амиа хорлож буй хүмүүсийн 10 хүн тутмын долоо нь эрэгтэй. Энэ бүх тоо баримтаас харвал ард иргэдэд сэтгэл зүйн боловсрол дутмаг байгаагийн шинж бөгөөд цаашлаад энэ асуудлыг төр засгаас бодлогын хэмжээнд авч үзэх шаардлага гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйн хичээлийг албан ёсоор оруулж, хүүхдүүдэд багаас нь сэтгэлийн хаттай байж аливаа асуудал тулгарахад түүнийг хэрхэн даван туулах арга, аргачлалын суурь онолыг зааж өгөх гэх мэт дорвитой арга хэмжээнүүд авах зайлшгүй шаардлагтай гэж харж байна.

-Хүний хамгийн эмзэг үе магадгүй өсвөр нас байдаг байх. Тэгэхээр энэ насны хүүхэдтэй эцэг, эх болон найз нөхөд, багш нь хэрхэн зөв харилцаанд орох вэ?
-Өсвөр /11-17/ нас гэдэг бол хүүхэд наснаас бие хүн болж төлөвшиж насанд хүрсэн хүн болоход бэлтгэл хангагдаж буй үе юм. Аливаа зүйлд хандах хандлага нь бие даасан шинжтэй болж төсөөлөх, хийсвэрлэн бодох чадвар нь хөгждөг. Мөн эсрэг хүйстэндээ татагдах мэдрэмжтэй болж гадаад өнгө үзэмжиндээ байнга анхаардаг болох бөгөөд харилцаа нь бүтэлгүйтвэл маш хүндээр хүлээж авах нь элбэг.
Тухайн цаг үе, нөхцөл байдлаас хамаарч өсвөр насны хүүхдээ ойлгох найз нь, асуудал тулгарахад нь зөвлөн чиглүүлэгч нь, хэрэгцээтэй үед нь туслан дэмжигч нь түшиг тулгуур нь гэх мэт дүрүүдэд орж хүүхэдтэйгээ харилцаж чадвал таны хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болно асуудал тулгарвал нуулгүй таниас тусламж хүсэхээсээ айхгүй хэлдэг болно цаашлаад энэ нийгэмд өөрийгөө зөв авч явах чадвартай, итгэлтэй болж төлөвшинө гэсэн үг юм.
-Амиа хорлоход нөлөөлөх хүчин зүйлс олон байдаг байх. Өсвөр насны хүүхдүүдэд хамгийн түгээмэл нөлөөлдөг хүчин зүйл юу байдаг вэ?
-Амиа хорлох сонголтыг хийнэ гэдэг нь тухайн хүний сэтгэл зүйн байдал туйлдаа хүртэл доройтсоны шинж юм. Олон хүчин зүйл байдаг ч ихэнхдээ бусдад үл хайхрагдсаны улмаас ганцаардалд орсон, гадуурхагдсан, гэр бүлийн таагүй харилцаа нь даамжирсан гэх мэт гол хүчин зүйлүүд нь үндсэн шалтгаан болж байдаг. Өсвөр насныхны хувьд хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн, эцэг, эх, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцсон, үе тэнгийнхэндээ гадуурхагдаж, дээрэлхүүлсэн шалтгаанууд байдаг.
-Хөл хорио тогтоож танхимын сургалтыг зогсоосон нь хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлж байна вэ. Гэрт удаан байх нь магадгүй сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болох юм тиймээ?
-Хүүхдүүд үе тэнгийхэнтэйгээ уулзахгүй, тоглохгүй, хөгжилдөхгүй, нийгмийн бусад харилцаанд оролцохгүй зөвхөн гэртээ удаан хугацаанд байх нь олон сөрөг үр дагаврыг гаргаж байгаа нь хэн бүхэнд мэдрэгдэж байгаа байх. Томчууд бид бол гарч, ороод ажил төрлөө хийгээд, гадуур нийгмийн харилцаанд тодорхой хэмжээнд ороод байгаа харин хүүхдүүдийн хувьд 24 цаг гэртээ олон хоног сараар байгаа нь үнэхээр хэцүү төвөгтэй байдлыг бий болгож байна. Бие организмийн хувьд хөдөлгөөний дутагдал, хоолны дэглэм алдагдах, таргалалт нэмэгдэж эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж байна.
Гар утас, компьютер дэлгэцийн хамааралд орох, хичээл сургуулийн хоцрогдол бий болох эрсдэл нэмэгдсэн. Сэтгэл зүйн хувьд цухалдуу, амархан уурлах, сэтгэлээр унах байдлыг нэмэгдүүлэх хандлагтай байна.
Энэ үед эцэг эхчүүд аль болох хүүхдээ ойлгож тэднийг сонсож одоогийн нөхцөл байдлыг түр зуурын зүйл гэдгийг сайн ойлгуул,ж тайвшруулж ярилцах нь чухал. Аав, ээж болгон ямар нэгэн үйлдэл гаргахдаа дотоод сэтгэлдээ дандаа хүүхдийнхээ сайн сайхны төлөө байдагч зарим эцэг эхчүүдийн харилцааны алдаа бол загнах зэмлэхийг урьтал болгож, чи миний хүүхэд болохоор миний хэлсэнээр байх ёстой гэсэн хандлагаар хүүхэдтэйгээ харьцдаг. Энэ нь хүүхдийг хаалттай болгож хэнд ч асуудлаа ярихгүй болгодог бөгөөд стресс бухимдлыг улам даамжруулж сэтгэл гутралт ороход хүргэдэг.
-Гаднын улс оронд өсвөр үеийн хүүхдүүдэд сэтгэд гутралд хэрхэн анхаардаг вэ. Хөгжлийн хувьд арай өөр байдаг уу?
-Улс орон бүр хүүхэдтэй харилцах харилцааны онцлог, сэтгэл зүйн боловсролын баримтлах бодлого арга барилтай байдаг байх. Би БНСУ-д сургуульд төгсөж зургаан жил орчим хугацаанд амьдарч үзсэн хүний хувьд амьдралын хэв маяг боловсролын системийн талаар ойлголттой байдаг. Тэнд хүүхдийн сэтгэл гутрал, стресс бол маш түгээмэл байдаг ба өсвөр насныхны амиа хорлолтын тоо нь дэлхийд дээгүүрт ордог.
-Тиймээс хүүхдийг эцэг, эхчүүд нь боловсрол мэдлэг олгох гэж маш их шахдаг өөрсдөө ч гэсэн хүчин чармайлт гаргаж сургуулийн боловсролоос гадна хэдэн хэдэн сургалтын төвийн өндөр төлбөр төлж хүүхдээ сургадаг. Нөгөө талаасаа энэ нь тухайн хүүхдэд маш их сэтгэл зүйн дарамт болдог. Сайн оноо авч их дээд сургуульд орж чадахгүй байх вий эцэг эхээ гомдоох вий гэхээс маш их айдаг. Шалгалтаа тааруу өгөөд дүнгээ аав ээждээ хэлэхээс айгаад амиа хорлосон тохиолдлууд ч элбэг тохиолдоно. Мөн сургуулийн орчинд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх, сэтгэл зүйн дарамтанд орох асуудлууд үндэсний хэмжээнд санаа зовоож байгаа асуудал. Сүүлийн үед Солонгосын цахим орчинд алдартай тамирчин одууд нь сургуульд байхдаа бусдыг дээрэлхэж, гадуурхсан гэх асуудлаар тэдний эсрэг маш хүчтэй давалгаа үүсч асуудал болоод байгаа.
-Сүүлийн жилүүдэд манай улсад сэтгэлзүйч гэдэг мэргэжил хөгжиж буй юм шиг санагддаг. Хүмүүс ч хандах нь ихсэж байгаа ажиглагддаг. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд юм уу тэдгээрийн эцэг эхчүүд хүүхэддээ зөвлөгөө авахаар хэр их хандаж байна?
-Сэтгэл зүйн салбар Монгол Улсад сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж хүмүүс энэ салбарыг сонирхож сэтгэл зүйн боловсролдоо анхаарч эхэлж байгаа нь маш чухал.
Мэргэжлийн боловсон хүчин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бас сайшаалтай хэрэг. Ер нь бол мэргэжил, нас хүйс харгалзахгүй хүний үндсэн суурь мэдлэг бол сэтгэл зүйн боловсрол мэдлэг гэж хэлж болно. Тиймээс хүн бүр сэтгэл зүйн дархлааг өөртөө бий болгож, асуудал тулгарахад даван туулах чадвар, мэдлэг боловсрол олж авах нь чухал. Үнэхээр өөрөө шийдэж чадахааргүй асуудал, бэрхшээл тулгарсан бол сэтгэл зүйчид хандаж хэвших хэрэгтэй. Энэ нь маш чухал юм. Эцэг, эх хүүхдийн харилцаанд миний ажиглаж харсанаар орчин үеийн хүүхдүүд техник, технологийн өндөр дэвшлийн эрин зуунд амьдарч, чанартай хоол хүнс тэжээл хэрэглэж, гадаад төрх, имиж нь баригдмал бус чөлөөтэй байгаа гэх мэт аав, ээжийнхээ үеэс тэс өөр орчинд амьдарч байгаа нь сэтгэлгээний хувьд тэднийг өөр болгосон. Энэ нь аав, ээж хүүхдийн харилцаанд зөрчил үүсэх шалтгаан болж ойлгомжгүй байдалд хүргэх нь элбэг тохиолдож байна. Тиймээс хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулах зорилгоор болон хүүхдэд нь сэтгэл зүйн асуудал тулгарсан үед эцэг эхчүүд санаачлагтай байж өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол сэтгэл зүйчид хандаж байх хэрэгтэй гэж дахин хэлье.
-Ярилцсанд баярлалаа
| Сэтгэл зүйч Б.ГАНХӨЛӨГ: Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгож чадахгүй байна |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |