Ай, намар. Хувилгаан шаргал өнгөөр туяаран гэрэлтэгч намар. Хүмүүний сэтгэлд баяр, гунигийн бал бурмыг амтлуулагч намар. Энэ л улирал надад ер бусын ид шидтэй мэт санагддаг. Модод навчнаасаа салж, шаргалхан тал нэвсийсэн цагаан цасанд дарагдаж, шинэ өглөөний наранд цасан талст бужигнах юутай сайхан. Хайлмагтах цасны доороос өвсний үзүүр цухуйж, жим татуулан бэлчих үхэр сүрэг уулын хяр бараадаж, уурга барьсан эр уртын дуу аялан адуундаа давхих юутай сайхан. Энэ бол миний харж, мэдэрч, өссөн хөдөө нутгийн намар.
уурга барьсан эр уртын дуу аялан адуундаа давхих юутай сайхан. Энэ бол миний харж, мэдэрч, өссөн хөдөө нутгийн намар.
Намрыг хүмүүс өөр өөрийнхөөрөө мэдэрч, өөр өөрийнхөөрөө дуулдаг нь мэдээж хэрэг. Тиймээс л хүмүүс одоо хүртэл намрыг “Гунигтай, аз жаргалтай” хэмээн маргалдсаар л байдаг. Маргаанд оролцож буй бүх хүний зөв. Учир нь намарт бүх өнгө бий. Иймийн учир цаашдаа ч энэ маргаан үл тасрах биз. Намарт аз жаргал, уйтгар гуниг аль нь байдаг. Модны ногоон навчис улаан, улбар, хөх өнгөнд хувилж, эцэст нь хувилгаан шаргал өнгөнд хувирч ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг. Намрыг шаргал өнгө, хөнгөхөн гунигаар төсөөлнө гэдэг л хамгийн буруу мэт санагдана. Намар гэдэг улирал чинь алагхан шүү дээ, алагхан.
| АЛАГХАН НАМАР |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |