Юу ч гэх вэ дээ. Хүүхдэд дэндүү ээлгүй хотод бид амьдарч байна. Эрх дураараа гүйж тоглож, эргэлдэж, дугуй унах гээд хүүхэд л болсон хойно тоглож, наадмаар. Дэггүйтэж, дэгэж дэрвэж тогломоор, хөөр баяр болж, хөгжилдөн гүйлдмээр. Хорвоо ертөнцтэй танилцаж, юмсыг мэдэж, өөртөө нээмээр. Аав, ээж, ах, эгчдээ эрхэлж, уйлж, дуулж, дуртай зүйлээ авахуулж, өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй сониучирхан, сонин содон бүхнийг мэдмээр. Гэвч энэ ердөө л хүсэл болжээ. Эрхээ зөрчүүлж, энхрий насаа точуудын бүтэхгүй, олхиогүй, хариуцлаггүй байдлаас болж “гишгүүлж”, цав цагаан, гэнэн хонгор насан дээрээ айдас авч, бодол суух. Траншены нүх рүү унаж, эсвэл аав, ээждээ зодуулж, биедээ ахадсан хүнд хөдөлмөр эрхэлж, эсвэл хүчирхүүлүүлэх. Ер сайн сайхан зүйл огт байхгүй, харанхуй ертөнцөд орчихсон мэт. Ертөнц гэдэг чинь алхам тутамд л аюул отож, аюулаас, айдсын хооронд амьдардаг мэт сэтгэлгээ сууж, алгын чинээ болж, хумигдаж, дуугаа хурааж, нүдэндээ гуниг дүүрэн бүтгэнэлдэж байна. Юуг ч боддоггүй, юм бүхнийг гэгээнээр боддог хүүхэд нас шүү дээ. Гэвч яах бол, ийх бол гэсэн айдаст хүлэгдэж, хангалттай сайхан инээж, дурсамж бүтээж чадахгүй байна, Дөнгөж төрсөн нярай хэдэн цаг байж амжив уу гэмээр буцаж, хоёр, гурав, дөрвөн настай хүүхдүүд хэрцгийгээр зодуулж, заазуурдуулна. Өчигдөр гэхэд гурав болов уу дөрвөн настай хүүхэд траншены нүх рүү унаж, толгойгоо хагалж, хөлөө гэмтээсэн зураг цахим орчинд гарч, Монгол даяараа харлаа. Наадмын өдрүүдэд цустайгаа хутгалдсан хурдан морины хүүхдүүд, зарим нь бүр эндэхийг хүртэл дуулав. Хоёр хоногийн өмнө, хоёр ч хүүхэд Хэрлэн голд живчихсэн байх.
.jpg)
Яах вэ, яаж бид энхрий жаахан хүүхдүүдээ хамгаалах вэ, аюулгүй, айдасгүй нийгэмд амьдруулах вэ гэж хэд нь боддог бол. Хэчнээн аав, ээж хүүхдээ харж, хандаж, хариуцлага хүлээж, хайраар хучин өсгөж чадаж байгаа бол. Хэн гэж гишүүн, хэн гэгч удирдагч үүнийг бодож, нэг ч гэсэн шийдэл олье, хүүхдүүдээ ядаж, аюулгүй байлгая гэж бодож суугаа бол. Гараад алхахдаа, ядаж хотынхоо траншены тагийг бүгдийг нь таглах юм сан гэж хэн нь бодож, даалгаж байгаа бол. Хүүхдүүдээ нэг, нэгээр нь алдаад дуусаж байна даа гэж шаналж, сэтгэл нь өвдөж, өнөөдөр өвдөж байгаа нэг ч гэсэн хүүхдийг эдгээх юм сан гэж хэд нь санаа зовнин суудаг бол. Бидний мэдэхээр лав, хүүхдийн төлөө ийм нэг зүйл хийж байгаа гэсэн мөрийн хөтөлбөртэй, хуулийн санаачилгатай гишүүнийг мэдэхгүй юм. Хөгжил, хүмүүжил, сургууль, сургах тухай ярьдаг ч аюулгүй, айдасгүй амьдрах дээр ярьж, хэлж, санаа хуваалцдаг хүн ховор. Цөөн хэдэн хүмүүс л бор зүрхээрээ зүтгэх, хэдэн хамгаалах байр барьж, хэрдээ мачийдаг. Үнэндээ бидний байдал ийм л байна. Аз жаргалтай, эрүүл энх амьдрах, улс орон хөгжинө гэдэг хүүхдээ аюулгүй амьдруулахаас эхлэх болохоос хүүхдийг хөсөр хаячихаад, томчууд нь томорч суух ёсгүй. Бид ерөөс хүүхдээ мартсан улс болж. Хүүхдийг алгасаж, мартаж, хаалганы гадна, эсвэл дотор түгжиж, санаа сэтгэл, хамаг бүхнийг нь дөнгөлж. Тиймээс гуйж байна, хүүхдүүдийг битгий мартаач, тэднийг хайрлаач, тэдэнд ээлтэйгээ хотоо хөгжүүлмээр байна. Хүүхэд л амьдардаг хот болмоор байна.
| ЗУРВАС: ХҮҮХДЭЭ МАРТСАН ХҮНИЙРХҮҮ ХОТ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |