Туркийн зохиолч Орхан Памукийн "Цас" роман "Ай" цас аниргүй... гэж эхэлдэг. Үнэхээр орж байгаа цасанд чимээ байхгүй. Ийм л нэг аниргүй цагаан зүйл тэнгэрээс унаж, ахуй орчинд гэгээ нэмдэг. Тэнгэр, газар тэг дунд нь хүн. Ертөнц гэдэг минийхээр ийм загвартай. Тэнгэрээс унаж, газраас ургана. Түүнийг хүртэгч нь хүн. Үй олноороо буух цасан ширхэг шиг, үй олноороо бужигнах хүмүүн гэдэг тэнгэр газар хоёрын үүргийг биелүүлэгч гэлтэй. Ийм л нэгэн бодол энэ цаснаар толгойд эргэлдэнэ. Энэ бодлыг үүтгэгч нь энэ ороод байгаа цас. Цас орох бүрд надад сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуягийн " Үймэх цасны гэгээ шиг ирж буй хавар цаг" гэх нийтлэл яруу найрагч Б.Пүрэвсүрэнгийн " Чи над дээр үйрэн унах шиг, чив чимээгүй цас бударна..." гэх мөртүүд санаанд буудаг. Харин энэ мөчид яруу найрагч Г.Лхагвадуламын "Дотно алс" номонд орсон
-Энгэсгээр гоёвч эдгэшгүй өвчтөний дүртэй
-Энэ доройхон тэнгэрээс юу ч унаж мэднэ, оногдох л юм шүү" гэх мөрт илүүтэй бууж байна. Одоо энэ мөрт надад тэнгэр бүрхэх бүрд санагдаж, нээрээ энэ дуугүй дүнсийх тэнгэрээс юу унах бол, амжиж оногдох л юм шүү гэх хүслийг төрүүлдэг. Өнөөдөр ч мөн юу унаа бол гэж хүлээсээр цас орж, цасанд оногдон алхаж яваа минь энэ.

Хэдэн жилийн өмнө их цас орж, нэг хэсэгтээ хүүхдүүд гэрээс гарахгүй, хичээлдээ явж чадахгүй өдөржин хөнжилдөө хэвтэж байсан санагдана. Тэр үеийн цасны тухай мэдрэмжтэй минь Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз" номын "Цасны роман" туужийн өгүүлэмж ижил санагддаг. Тэр үед би цасыг алган дээрээ буулгахад хамгийн хөнгөн зүйл мөртлөө өгүүлэх агуулга их хүнд зүйл гэж ойлгосон. Мэдээж хүн бүрд цас өөр мэдрэмж төрүүлдэг байх. Харин миний хувьд цасыг тэнгэрийн нулимс гэж боддог. Тэнгэр үргэлж сонирхлыг минь татдаг. Толгойгоо дээш өргөж харахаас эхлээд л тэр намайг өөр рүү гээ татаж, гүн цэнхэр өнгө нь ихээ нууцыг хадгалж буй мэт. Хааяа би түүнд гараа хүргэж үзмээр, гараараа тэр аниргүй хөх өнгийг цоолмоор хачин тавьтаргүй мэдрэмж төрдөг.
Уншигч та цас орох үед тэнгэр өөд хараарай. Яг л дотроо уйтгар гунигаа нуугаад багтрах гэж байгаа хүн мэт. Тэгээд л би цас орох бүрд тэнгэр уйлж байна гэж боддог. Ерөөс аниргүй, гэмгүй бүхэн л уйтгарлахдаа амархан байдаг шиг. Ингээд бодохоор хойд насандаа би цас болж төрмөөр. Тэнгэр чухам юунаас болж уйлаад энэ ертөнцөд цас болж унадгийг мэдмээр байна. Цас орсоор л, тэнгэрийн нулимс дээр би гишгэж явна...
| "ТЭНГЭРИЙН НУЛИМС" ДЭЭР ГИШГЭЖ ЯВНА |
|
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |