Эх дэлхийн эв нэгдэл, олимпын наадам болоход сар гаруй хугацаа үлджээ. Орон, орны шигшээ багийн тамирчид олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхээр шамдаж буй. Гэтэл манай улсын чөлөөт бөхийн шигшээ багийн удирдлагууд “Тамирчдын дунд сорил тэмцээн явуулж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг олгоно” хэмээн олон тамирчны сэтгэл зүй, бэлтгэлийг хангуулсан хэдий ч хэдхэн өдрийн өмнө “Сорил тэмцээн явуулахгүй, олимпын эрх авсан тамирчид шууд олимпод оролцоно” хэмээжээ. Энэ талаар МУГТ, чөлөөт бөхийн ОУХМ О.Насанбурмаатай ярилцлаа.
-Сайн байна уу. Иван-Яригынагийн нэрэмжит тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа гэж дуулсан. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
-Сайн байна уу. Ярилцлагад урьсанд баярлалаа. Би одоогоор ОХУ-ын Красноярск хотод уламжлал болгон зохиогддог Иван-Яригына нэрэмжит тэмцээнд оролцохоор ирсэн байна. Тэмцээн маргаашаас эхэлнэ.
-Та сүүлд нийгмийн сүлжээнд чөлөөт бөхийн холбоог шүүмжилж бичсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгч болох уу?
-Дөрвөн жилд нэг удаа болдог олимпын наадам энэ жил тохиож байна. Чөлөөт бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Б.Баттулга багш “Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд сайн оролцсон тамирчдын дунд сорил тэмцээн зохион байгуулж олимпод оролцох тамирчнаа сонгоно” гэж бүх тамирчдад хэлсэн. Тэгээд тамирчид “Сорил тэмцээн хэзээ болох юм бол эсвэл улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм болов уу” гэж их хүлээсэн. Гэтэл олимпын өмнө сорил тэмцээн явуулалгүйгээр “Олимпын эрх авсан тамирчин олимпод явна” гэж зарласан нь олон тамирчны бухимдлыг төрүүлээд байна. Чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагчийн зөвлөлөөс гаргасан шийдвэртээ үнэнч, бүх зүйл нь шударга, дүрэм журам нь ил тод байсан бол ямар ч тамирчин маргаан үүсгэхгүй байсан.
-Өмнө нь бас ийм зүйл тохиолдож байсан гэсэн шүү дээ?
-Би 2011 оны дэлхийн аваргаас хүрэл медаль авч, 2012 оны Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан. Гэтэл миний оронд С.Батцэцэг олимпод оролцож, хүрэл медаль хүртсэн. Тухайн үед ямар ч сорил тэмцээн хийлгүйгээр миний оронд С.Батцэцэгийг оролцуулсанд би их эмзэглэдэг. Ер нь үнэнийг хэлэхэд тэмцээн болгоны өмнө нэг дүрэм гаргадаг. Тэгээд тухайн дүрмээрээ яваад байна уу гэхээр үгүй шүү дээ. Үүнээс болж олон тамирчин тэмцээнд оролцож чаддаггүй. Дандаа урдуур нь танил талтай, нэр нөлөө бүхий хүмүүсийн танил тамирчид ордог. Энэ бүхэнд сэтгэл их гундуухан явдаг даа.

-Олимп гэдэг тамирчдын чансааг харуулдаг хамгийн том тэмцээн шүү дээ. Гэтэл хоёр удаа олимпод оролцох эрхээ хасуулсан гэхээр таны хувьд маш харамсалтай?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын түүхэнд өөрийн хүчээр олимпын эрх авчихаад, олимпод оролцож чадаагүй цорын ганц тамирчин нь би болсон. Тухайн үед олимпод оролцоно гээд маш их баярлаж, бэлтгэлээ хийж байхад “Хэвлэлд ярилцлага өгөх юм бол ахиж барилдаж чадахааргүй болгоно шүү. Хэний хүчинд гавьяат тамирчин болсон бэ гэдгээ санаарай” гэж хэлээд С.Батцэцэгийг явуулж байсан.
-Эмэгтэйчүүдийн хувьд бэлтгэл, сургуулилт эрчүүдээс мэдээж өөр байдаг болов уу. Тэр дундаа дасгалжуулагч эмэгтэй тамирчидтайгаа түлхүү тулж ажиллах хэрэгтэй байдаг байх?
-Тийм ээ. Сүүлийн дөрвөн жил шигшээ багийн удирдлагууд солигдсон байгаа. Эмэгтэй тамирчин багш, дасгалжуулагчидтайгаа сайн ярилцаж, бэлтгэлээ хангах хэрэгтэй байдаг. Гэтэл сүүлийн дөрвөн жилд бэлтгэлийн үеэр манай шигшээ багтай нэг ч удаа уулзалт, яриа хийж үзээгүй. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багт 13 тамирчин байдаг. Тэр 13 тамирчныхаа барилдааныг мэддэг юм уу гэж гайхдаг. Бидний барилдааныг мэддэггүй дасгалжуулагч гадна орны тамирчны барилдааныг яаж мэдэх вэ дээ.
Би 2018 оны дэлхийн аваргын финалд гараад, зооны аваргын төлөө Хятад Улсын тамирчинтай барилдахаар бие халааж байсан. Миний хажууд заавар, зөвлөгөө өгөх ёстой хүн бол шигшээ багийн ахлах болон дасгалжуулагч байдаг. Гэтэл тэр үед миний хажууд хэн нь ч байгаагүй. Манай бэлтгэлийн дүү н.Даваачимэг миний бие халаалтыг хийлгээд хамт байж байсан. Тэгээд “Дасгалжуулагч маань хаана байна” гээд хайхад тээр хойно гар утсаа үзээд сууж байсан. Зарим тамирчныг барилдахад хажууд нь заавар зөвлөгөө өгөөд, холдож чаддаггүй хэрнэ зарим тамирчныг тоохгүй орхидог нь үнэхээр эвгүй санагддаг. Энэ ганц надад тохиолдсон зүйл биш ээ. Мөн “Миний өөдөөс үг хэллээ” гээд бэлтгэл сургуулилтад оруулахгүй, тэмцээнд авч явахгүй хэд хэдэн тохиолдол гарсан.
-Багш, удирдлагуудын харилцаа тамирчдад их нөлөөлдөг болов уу. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийнхан хоорондоо хэр харилцаатай вэ?
-Өчигдөр урлаг, спорт гээд салбарын манлайлал төрийн дээд одон медалиар шагнагдаж байна. Үүнд чөлөөт бөхийн тамирчин байхгүй байсан. Тамирчин хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би бас үүнд сэтгэл их гонсгор байна. Өчигдөр спортын олон тамирчин хөдөлмөрөө үнэлүүлж байна. Тэр дунд чөлөөт бөхийн нэг ч тамирчин байхгүй байна. Чөлөөт бөхийн тамирчид бид нэгнээ сайн дэмждэг. Хэн нэгнээ шагнал авахад, тэмцээнд түрүүлэхэд их баярлаж, урам авдаг юм. Гэтэл өнөөдөр (өчигдөр) чөлөөт бөхийн нэг ч тамирчин байхгүй байна гэхээр харамсмаар байна. Бидний гаргасан амжилтаар өөрсдийнх нь ажил үнэлэгддэг болов уу гэж боддог.
Миний сүүлийн дөрвөн жилд гаргасан амжилт чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлын үр дүн болоод л явсан байх. Гэтэл тэмцээнд оролцож байх үед минь дэвжээний хажууд ирээд, нэг ч мэх зааж өгөөгүй хүмүүс шүү дээ.
-Монголчууд бөхөө дээдэлж, хүндэлдэг ард түмэн. Гэтэл биднийг нэгтгэж, омогшуулж чаддаг бөхийн спортод энэ мэтчилэн ёс зүйгүй асуудал үүссэн харамсалтай байна. Та үүн дээр бодлоо хэлэхгүй юу?
-Би юу юунаас ч илүү спортын салбар шударга байх ёстой гэж үздэг. Энэ спортоор 18 жил хичээллэж байна. Энэ хугацаанд шударга бус үйл явдал олон тохиолдож, олон тамирчин хохирч буйд их эмзэглэж байна. Энэ сануулгыг яагаад хэлээд байгаа юм бэ гэхээр "Токио-2020" олимпод энэ багаараа явлаа гэхэд миний дараагийн үеийн дүү нар, залуу тамирчид минь ингэж хохирох вий гэж санаа зовж байна. Би өөрөө эмэгтэй шигшээ багийн ахлагч. Над шиг олон эмэгтэй тамирчин хохирч байгаа болохоор би олон нийтэд мэдээлж байна.
Спорт сонирхогч ард түмэн сайн мэдэж байгаа. Би нэг удаа хэл ам хийж байгаагүй, байнга л чимээгүй өнгөрч байсан. Одоо дуугай байж чадахгүй. Анхнаасаа “Олимпын эрх авсан тамирчид явна” гэж хэлсэн бол ийм маргаан үүсэхгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| О.НАСАНБУРМАА: Монгол Улсын түүхэнд өөрийн хүчээр олимпын эрх авчихаад, олимпод оролцож чадаагүй цорын ганц тамирчин нь би |
|
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |