Хятадад болсон ушугийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож явахдаа Хятад, Хонконгийн кино одууд Жет Ли, Донни Йен, "Төмөр сармагчин" кинонд тоглодог Юй Жунгуан, "Мөрдөн байцаагч эмэгтэй" кинонд тоглодог Мишель Йео гээд олон жүжигчин, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байлаа. Тэднээс бага боловч зүйл суралцах болсон маань кино урлагийн орлон тоглогч болох зам руу хөтөлсөн дөө.

-Хэзээнээс орлон тоглогчийн хүнд хэцүү мэргэжлийг сонгох болов?
-Ушугаар хичээллэдэг манай хэдэн найз байдаг. Мөн циркийн Золоо гэж залуу бий. Бид хамтран нэг баг болж ажилладаг. Анх жүдкундогийн найз нар маань киноны тулаантай хэсэгт орлон тоглооч гэсэн санал тавьсан юм. Жүдкундогийн Лхагвадулам, Бадамрагчаа нар орлон тоглогчийн холбоо байгуулж ажиллуулж байсан юм билээ. Бид тэд нарын дараа үеийнхэн. Гэхдээ тэр холбоонд нь харьяалагддаггүй. Сонирхолынхоо дагуу сэтгэл санаа нийлэн баг болон орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг.
-Гэрийнхэн чинь энэ хэцүү амь дүйсэн ажлаа боль гэж хэлдэг үү?
-Анх эхэлж байхад дургүйцдэг л байсан. Одоо зөвөөр ойлгоод эсэргүүцэхээ больсон.
-Заавал яагаад амь насанд аюул учирч болох, эрсдэлтэй мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Бид тулааны урлагийн кино жүжигчдийн гайхамшигтай техник, хөдөлгөөнийг биширдэг. Тэдний уналт, өнхрөлт, үсрэлт, эргэлтийг урлагтайгаар хийж чадаж байгаа нь биднийг сонирхлыг илүүтэйгээр татах болсон. Тэр бүхнийг сонирхож хийж сурч явсаар орлон тоглогчийн ажилд дур сонирхолтой болсон. Хэрэв эрсдэлээс айгаад байх юм бол хэзээ ч орлон тоглогч болж чадахгүй. Бид энэ ажлыг хийхгүй байлаа гэхэд өөр хэн нэгэн хийж л таарна шүү дээ. Энэ бидний ажил, дур сонирхолтой зүйл маань болохоор холдож чаддаггүй.
-Орлон тоглогч хүнд хамгийн чухал хэрэгтэй зүйл юу байдаг вэ?
-Орлон тоглогчид итгэлцэл дээр ажилладаг. Орлон тоглож байгаа баг хамт олон хоорондоо маш сайн ойлголцож, аюулгүй байдлаа найдвартай хамгаалан ажиллаж байгаа үед бэртэл, гэмтэл гардаггүй. Үйлдэл гүйцэтгэж байхдаа нэг секунд, мөч, хором л эргэлзэн, тээнэгэлзэхэд гэмтэл авах эрсдэл гарч, аюул учирч мэднэ. Ер нь манай орлон тоглогчийн баг хоорондоо сайн ойлголцдог. Хэн нэгнийгээ эрсдэлтэй алхам хийх бүр л зүрх сэтгэлээсээ түгшин хүлээнэ.
Аюулгүй байдлыг нь боломжийнхоо хэрээр дээд зэргээр хангаж өгөхийг хичээдэг. Энэ ажил маань биднийг амьдрал дээр хүртэл ойр дотно, нөхөрлөх, сайн найзууд болгож өгсөн. Бид байнга хамтдаа ойр байдаг. Одоо бие, биенийхээ амьдралд түшиг тулгуур болж явна. Орлон тоглогчид итгэлцэл, хүн чанар, ур чадвар, зориг тэвчээр, сэтгэл зүй л хамгийн чухал хэрэгтэй.
-Бэртэл, гэмтэл авах зүйл гардаг уу?
-Техник үйлдлээ буруу хийж орчин, үйл хөдөлгөөнөө буруу тооцоолсон тохиолдолд алдаа гарах магадлалтай. Жижиг гэмтэл гар, хөл, мултрах, тархи доргих зэрэг бэртэл гардаг л даа. Японы хийсэн "Чингис хаан" кинонд тоглож байхдаа чихээ төмөр сэлмэнд сэт цавчуулж байлаа. Орчин нөхцөлөө бүрэн хянаж чадаагүйгээс энэ алдаа гарсан. Би морьтой тулалдаж буй баатрын морины хөлийн хоорондуур өнхөрч цаад талд нь гарах байсан. Цаана байлдаж байгаа баатруудын үйлдлийг мэдэрч чадаагүй. Өнхөрч гараад бостол сэлэмд өртсөн. Тулаан хийж буй баатрууд бүр дүрдээ орчихсон улайран тэмцэлдэж байсан л даа. Чихний доод омог сэтэрсэн байсан. Зургийн талбайд чихээ шууд оёулаад дараагийн зургандаа орж байлаа.
-Хамгийн хүнд хэцүү тоглолтыг ямар кинонд хийж байв?
-Амархан тоглолт гэдэг ховор л доо. Түүхэн сэдэвтэй киноны дайн, байлдааны тоглолт хамгийн хүнд, хэцүү төрөлд орно. Амь насаараа дэнчин тавьж, ахин хэзээ ч давтаж хийхгүй, тийм зүйлийг ч хийх тохиолдол байдаг. Хурдтай давхиж буй мориноос үнэмшилтэй, бэртэл, гэмтэлгүй унах нь их чухал байдаг юм. Мориноос чирэгдэх, унах үедээ уналтын техникийг буруу гүйцэтгэхэд моринд дарагдах, гишгүүлэх зэрэг эрсдэл гарч болно. Энэ бүхнийг зөв тооцоолох хэрэгтэй. Болгоомжгүй үйлдэл бүхэн аюул учруулдгийг байнга санаж ажилладаг.
-Одоогоор ямар кинонуудад тоглоод байна вэ?
-Сүүлийн үед гарсан түүхэн киноны бараг бүгдэд нь тоглосон. Хүмүүсийн сайн мэдэх "Хилэн", “Төрийн дайсан”, “Хотулун гүнж” кинонуудад тоглоод байгаа. Дуучин Сэрчмаагийн "Эрх саран", мөн дуучин Нарангийн дууны клипэнд тоглож байлаа.
-Сэрчмаагийн "Эрх саран" клипний сэлмээр тулалддаг самурайд тоглосон юм уу?
-Тийм ээ. Тэр дүрийг бүтээсэн. Мөн дуучин Нарангийн том буугаар машин буудаж дэлбэлдэг клип байдаг даа. Тэр клипний рингэнд зодолдог охины дүрд тоглосон. Хиймэл үс өмсөөд тоглосон болохоор үзэгчид анзаардаггүй юм. Энэ клипний дүр үнэмшилтэй харагдаж байгаа нь сайн найруулагч, зураглаачдын ач гавьяа л даа.

-Орлон тоглогчид хэдий сайн тоглосон ч зураглаач дүрсээ буруу өнцөг, байрлалаас авбал тааруухан тоглолт харагдана биз?
-Тэгэлгүй яахав. Муу найруулагч, зураглаач, эвлүүлэгч нараас болж орлон тоглогчийн хөдөлмөр харагдахгүй байх тохиолдол бий. Амь насаа золиослон байж хийсэн хүнд хэсгүүдийг кинонд гаргахгүй хасаад хаяна гэдэг, бидний хөдөлмөрийг үгүйсгэсэн зүйл юм. Тэд мэргэжлийн үүднээс яриад байдаг.
Харин бид үзэгчдэд илүү үнэмшилтэй урлагтай харагдах талыг нь анхаардаг юм. Хэн ч хийж чадах хялбар зүйлийг гаргах юм бол орлон тоглогчийн хэрэг юу байх билээ. Гэхдээ орлон тоглогч гэдэг заавал амь дүйсэн зүйлийг бас хийдэг гэж явцуурхан ойлгож болохгүй. Жүжигчний хийж чадахгүй зүйлүүдийг л орлон тоглогч гүйцэтгэдэг юм.

-"Эрх саран" клип, Төрийн дайсан", "Хилэн" киноны тулаан их үнэмшилтэй болсон байдаг. Энэ нь сайн найруулагч, зураглаачийн хөдөлмөрийн үр дүн мөн үү?
-Тийм ээ. "Рок мангас" гэгдэх Мөнхсайхан ах, найруулагч Н.Баатар, П.Дэлгэрбаяр нар орлон тоглогчийн хөдөлмөрийг сайн харуулж чаддаг найруулагчид байгаа юм. Киноны тулааны урлаг гудамжны зодоон хоёр тэс өөр зүйл. "Төрийн дайсан" киноны тулааны монтажийг бид, П.Дэлгэрбаяр найруулагчтай хамтарч хийсэн. Тийм болохоор хүмүүст илүү үнэмшилтэй тулааны хэмнэл, хурд нь тохирсон харагдсан байх.
"Төрийн дайсан" киноны нээлтээр Мийгаагийн зодолддог хэсэг дээр үзэгчид алга нижигнүүлэн ташиж баяр хүргэсэн. Бид ч их баярласан шүү. Орлон тоглогчийн хэцүү хөдөлмөрийг үнэлж, алга ташиж байгаа анхны зүйл байсан байх.
-"Төрийн дайсан" кинонд "Guys''-ийн Мийгаа тулаан хийгээгүй юм уу?
-Мийгаад бид тулааны урлагийн анхан шатны хөдөлгөөнүүдийг зааж өгсөн. Ур чадвар шаардсан цохилтууд, үсэрч унах, үсрэлт, эргэлтэй хөлийн цохилтын сонгомол техникүүдийг нь би найзтайгаа цуг хийсэн юм. Манай үзэгчид орлон тоглогчийн хөдөлмөрийг сайн ойлгодоггүй байсан. Харин сүүлийн үед ойлгодог болоод байгаа.
Манай нэг найз кинонд орлон тоглогчоор тоглож л дээ. Тэгээд найз нартаа кинонд тоглосон ирж үзээрэй гэсэн байгаа юм. Найзууд нь үзчихээд өө чи яасан мияа юм бэ. Арчаагаа алдан зодуулаад байхдаа яахав дээ гэсэн байгаа юм. Зодуулж тоглох нь зодож тоглохоосоо хэцүү байдаг гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй юу. Зодуулж тоглоход үнэмшилтэй цохилт авах, үсэрч унах гээд нарийн ур чадвар шаарддаг төрөл. Ер нь орлон тоглогч хүн дэлгэцэнд царай зүсээ ил гаргаж тоглохыг хүсдэггүй. Бид киноны ар талын үүргийг л гүйцэтгэх ёстой хүмүүс.
| Д.Цэендаш: Хонконгийн тулааны мастерууд Жет Ли, Донни Йентэй хамтарсан бэлтгэл хийж байлаа |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |