Дархан-Уул аймгийн МАН-аас угшилтай “хурган дарга” нар үеийн үед дандаа улс төржсөн шийдвэр гаргах юм. Тэд бүхнийг мэддэг, захирдаг, зандардаг “Хаан, заан” мэт авир гаргасаар байгаа билээ. Уг нь тэд спортын салбарыг улс төржүүлэх шаардлагагүй л баймаар юм. Өөрсдийнх нь МАН-ыг дэмждэггүй, “долоодоггүй” хэнийг ч болов замаасаа зайлуулж, хэн ч биш болгох, гаргууд арга барилтай аж. Урлаг, спортын салбар улс төрөөс, улстөрчдөөс хол хөндий, нийгмийн болон иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө үйлчилгээ үзүүлэх салбар мөнөөс мөн.
Гэтэл Дархан-Уул аймгийн БТСГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч А.Амараа гэгч Дарханы хүндийн өргөлтийн спортыг хичээллэх, байр, танхимгүй болгон гудамжинд гаргаж байна. Монголын спортын салбарын олимпын “ Топ-4” төрлийн нэгэнд зүй ёсоор ордог хүндийн өргөлтийн спортыг тэд хичээллэх байр, танхимгүй болгон гудамжинд хөөн гаргаад байгаа юм. Тамирчдын бэлтгэл, сургуулилалтын циклийг алдагдуулсан энэ зүй бус үйлдлээс нь болж хэн хохирох вэ. Цаг хугацаа, минут, секунд бүхэн тамирчдын амжилт гаргахад чухал нөлөөтэй байдаг. Дарханы хүндийн өргөлтийн спорт гудамжинд гарч байгаа нь анхны тохиолдол биш.
Удаа дараа давтагдаж, улиг болон угжирч байгаа зүй бус үйлдэл болоод удаж байгаа. Спортод элэгтэй, хүндийн өргөлтийн спортыг Дархан хотод хөгжүүлэх гэж өөрийн бүхий л амьдралаа зориулж яваа дасгалжуулагчийг намын харьяалал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, өө сэв, алдаа дутагдал, шалтаг, шалтгаан хайж удаа дараа ажлаас нь халж, хүндийн өргөлтийн төрлийг хичээллэх заал, танхимгүй, удирдах багш, дасгалжуулагчгүй болгож байгаа.
Дархан хотын БТСГ хүндийн өргөлтийн спортыг хавчин гадуурхсан, хүйтэн хөндий байдлаар сүүлийн 30 жил явсаар ирсэн. 1990 оноос өмнө хүндийн өргөлтийн спортод илүү анхаарал хандуулан, бусад спортын төрлүүдийн нэгэн адил тэгш хүртээмжтэй байдлаар хөгжүүлж байлаа. Дарханы хуучин Спортын ордны зоорийн давхарт хүндийн өргөлтийн заал танхим байдаг байв. Гэтэл түүнийг нь МУГД Н.Батлав дарга өөрчлөн, таслан хувааж талыг нь авто граш болгож, үлдсэн хэсгийг нь чөлөөт бөхийн заал болгон тохижуулсан. Ингээд хүндийн өргөлтийн тамирчид хичээллэх заал, танхимгүй болж байлаа.
Хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагчид хэл ам, хэрүүл тэмцэл өрнүүлсний хүчинд зоорийн давхрын умгар жижиг өрөөг бэлтгэлийн заал болгон тохижуулан авсан. Тэр өрөөнд нь 2-4 тамирчин бэлтгэл хийх боломжтой байв. “Оргүйгээс охинтой” нь дээр гэгчээр тэнд хичээллэх болсон юм. Гэтэл Дарханы БТСГ-ын дарга Н.Батлав хүндийн өргөлтийн М.Сэлэнгэбаатар багшийг ажлаас чөлөөлөх тушаал гарган хөөж байсан билээ.
.jpg)
Дархан хотын хүндийн өргөлтийн дасгалжуулагч Мажигжавын Сэлэнгэбаатар чухам яагаад МАН-ын угшилтай дарга нарын уурыг хүргэж, уушгийг нь сагсалзуулж, “Нүдэнд торсон тоос, шүдэнд хавчуулагдсан мах” шиг ад шоо үзэгдээд байдаг вэ. М.Сэлэнгэбаатар багш төлөв, даруу зантай, хамт олон дундаа нэр хүндтэй, бусадтай болон шавь нартайгаа эелдэг найрсаг харилцаатай нэгэн. Түүний дарга нараас айж, эмээхгүйгээр шулуун шударгаар алдаа, оноог нь нүүрэн дээр нь хэлчихдэг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг зан чанар нь ад үзэгдэх шалтгаан нь болдог байж магадгүй юм. Тэрбээр нам бус ардчилсан чөлөөт үзэл бодолтой, хааяа нэг хатуу дарс хүртчихдэг нь дарга нарын аазгайг хөдөлгөөд байдаг бололтой. Дархан-Уул аймгийн БТСГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч А.Амараа гэгч Дарханы хүндийн өргөлтийн спортыг хичээллэх, байр, танхимгүй болгон гудамжинд гаргаж байна.
Хүндийн өргөлтийн спортын Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр багш одоогоос 4-5 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Монголд М.Сэлэнгэбаатар ах шиг зүтгэлтэй дасгалжуулагч олон байвал хүндийн өргөлтийн ирээдүй үед санаа зовох зүйлгүй болно. Дарханы БТСХ-ны дарга зөвхөн өөрийн хувийн тааламжгүй харилцаанаас шалтгаалж, тэр хүнийг ажлаас нь халчихсан. Үүнээс нь үүдэж Дарханы тамирчдын эрх ашиг хохирсон. Сэтгэл зүйн хувьд тамирчдад ямар их дарамт, учирч байгааг спортын салбарын дарга нар мэдэх л ёстой.
Сэлэнгээ ах ажлаасаа халагдсан хэрнээ өөрийн машинаа зарж бүх тамирчныхаа зардлыг даагаад улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж байсан юм. Ажлаасаа хөөгдөж, спортоос хөндийрсөн ч тэр хүний хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрх нь хэвээрээ байсан нь гайхалтай. Уг нь сэтгүүлч та нар надаас биш, тэр далд, нууц байдаг хүнээс яриа авбал сайн байгаа юм. Эгэл баатар болсон, спортод элэгтэй тийм хүмүүсээс яриа авах хэрэгтэй. Сэлэнгээ ах олон жил Дарханы хүндийн өргөлтийн спортыг авч яваа. Миний мэдэхийн шавь нараас нь 5-6 ОУХМ цолтон төрсөн шүү. Улсын шигшээ багт олон тамирчныг бэлтгэж өгсөн. Энэ бүхэн тэр хүний ажлын үр дүн мөнөөс мөн. Ийм мундаг дасгалжуулагчийн ажлыг үнэлэхгүй, гудамжинд гаргаад хаячихсан” гэж байлаа.
Дасгалжуулагч болгон шилдэг тамирчныг төрүүлэн гаргаж чаддаггүй. Харин спортын төлөө зүрх сэтгэлтэй хүнийг олно гэдэг “Өвсөн дотроос зүү хайхтай” адил. М.Сэлэнгэбаатар багш Дархан хотын унаган хүүхэд билээ. Тэр хүүхэд байх үеэсээ хүндийн өргөлтийн спорттой хувь заяагаа холбосон. Дархан хотод болон Монгол Улсад хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх үйлсэд маш том хувь нэмэр оруулан, өсвөр үеийн тамирчидтай хамгийн үр дүнтэй, өгөөжтэй ажиллаж байгаа дасгалжуулагч билээ. Дархан хот шинэ, хуучин хоёр спортын ордонтой болсон байж олимпын “Топ-4” төрлийн нэг хүндийн өргөлтийн спортыг хичээллүүлэх заал, танхим олдохгүй байгаа нь үнэхээр сэтгэл дутаж байгаагийн илрэл мөн. Дарханы дарга нар спортыг улс төржүүлэхээ хэзээ болих вэ.
| ДАРХАНЫ ДАРГА НАР ОЛИМПЫН ТӨРӨЛ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН СПОРТЫГ ГУДАМЖИНД ГАРГАЖЭЭ |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |